Хүн болгон хангалуун, тайван амьдралыг хүснэ.
Аз жаргалтай амьдралаар амьдрах төгс зөвлөгөө гэж байхгүй. Гэхдээ интернет хэрэглэгчдийн чин сэтгэлийн зөвлөгөө гэж байна, тэд 30 наснаасаа хойш аз жаргалтай амьдрахын тулд 20 насандаа юу хийж эхлэхийг залуу насныханд зөвлөжээ.
- Хэл үз (англи, франц, герман, хятад). Чөлөөтэй хөрвөхөд тус болно. Гадаад хэлний мэдлэг нь таны амьдралыг дээшлүүлэх хүчин зүйл болох ажээ.
- Ой тогтоолтоо сайжруул, уншилтын хурдыг нэмэгдүүл – хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж буй энэ ертөнцөд мэдээллийн урсгалд живэхгүй.
- Тохиролцоонд хүрэх – маш хэрэгтэй чадвар. Заавал бизнес гэлтгүй – ойр дотны хүмүүстэйгээ харилцахад ч хэрэгтэй. Найз бүсгүйтэйгээ жижиг сажиг асуудлаар муудалцаад байх шаардлагагүй болно шүү дээ.
- Зөв хооллолт, биеийн тамирын талаарх мэдээлэлтэй байх, дагаж мөрдөх – ямар ч өндөр үнээр худалдаж авахгүй эрүүл мэндийг бэлэглэнэ.
- Шинийг мэдэхийг эрмэлзэх, хүсэлгүй байсан ч мэдээлэл агуулсан утга уран зохиол унших (тэр үедээ хэрэггүй гэж боддог юм). Яагаад? Тархи байнга ажиллаж, нейроны шинэ холбоос үүсэж байх ёстой.
- Бусдын үйл хэргийн шалтгааныг тодорхойлох. Бусдыг хэдий хэр хурдан ойлгож чадаж байна төдий чинээ түүнтэй харилцах арга замыг олно, тэднээс өөртөө ашиг тус гаргаж чадна гэсэн үг.
- Бүгдийг хаяж сурах. 20 насандаа алдаа хийхэд амархан, бас 25 насандаа ч алдаа гаргана. Амьдралынхаа чухал жилийг дэмий, ашиггүй ажилд зарцуулсан бол бүгдийг нулимж хаяад шинээр эхлүүл. Алдаа гаргаж үүрсэн ачааг чирэх ямар ч хэрэггүй.
- Тайван бай. 30 нас гэхэд амьдрал таныг аль хэдийн нухлаад эхэлсэн байна, тиймээс “хар” өдрүүдийг давж сурах хэрэгтэй. Бухимдаад эхэлбэл – том алдаа хийж эхэлнэ.
- “Сайхан амьдрал”-ыг мөнгөтэй бүү холбож бай. Мөнгөнөөс үл харгалзан дуртай ажлаа хийвэл өөрийгөө байнга дээшлүүлнэ, шинэ зүйлд суралцана, ажил төрөлдөө зүрх сэтгэлээ шингээнэ. Энэ бүгд тухайн ажил мэргэжилд чадварлаг болоход нөлөөлнө. Өндөр мэргэшсэн боловсон хүчин хаана ч өндрөөр үнэлэгддэг.
- Мөнгөө хуримтлуулж сур, мөнгөтэй зөв харилцаж сур. Эс бөгөөс дэмий л үрээд байна, их байсан ч хамаагүй. Тэтгэвэрт гарсныхаа дараа гэр бүл, үр хүүхдэдээ бүү хэл, өөртөө зарцуулах санхүүгийн эх үүсвэргүй байх болно.
- Бүгд яагаад ч юм ажлын тухай бичицгээдэг. Ажилгүйгээр хүн амьдрахгүй. Гэхдээ үүнээс дутахааргүй чухал зүйл бий. Гэр бүлээ хар даа, өөрийн эцэг эх, өөрөөсөө 7-10 нас ах найз нөхдөө нэг ажигла даа. Эдгээр хүмүүс бол таныг төлөвшин суурьшихад нөлөөлж буй хүмүүс. Тэднийг хараад дүгнэ: тэдэнд юу дутагдаж байна? Тэдний амьдралыг хөнгөвчлөхийн тулд та юу хийх байсан бэ? Тэдэнд байхгүй зан чанар юу байна? Үүнийг ухаарч өөртөө эдгээр чанарыг бий болгосноор та тэдний амьдралаар амьдрахгүй байхын баталгаа болно.
- Ойр дотны, ялангуяа эцэг эхээ мартаж болохгүй, цаг хугацаа гэдэг галзуу хурдаар өнгөрдөг юм. Тиймээс таны хувьд хамгийн үнэтэй хүмүүстээ л цагаа зарцуулж байгаарай.