in

ХөөрхөнХөөрхөн ГоёГоё ГайхмаарГайхмаар Юу вэЮу вэ ХахаХаха Яг зөвЯг зөв

Хувь хүний зан чанарыг тодорхойлох сонирхолтой тест: Таны хийх зүйл бол – зурагнаас хамгийн түрүүнд та юу олж харав?

Зурагнаас олж харсан хамгийн анхны зүйлээр таныг тодорхойлж болно. Таны өмнө гурван зураг бий, таны хийх зүйл гэвэл – хамгийн түрүүнд та юу олж харав? Энэ тохиолдолд ямар ч алдаа гарахгүй гэдгийг бүү мартаарай.

Зураг 1

Машин

Амьдралын хамгийн эрхэм зүйл бол – эрх чөлөө. Та чанд хатуу дүрэм дагаж мөрдөх дургүй, биеэ даасан хүн. Ганцаараа ажиллахыг эрхэмлэнэ, өөрийн хэмнэлээр алхана. Үүнээс гадна жижиг сажиг зүйлийг анхаардаг, ямар нэгэн шийдвэр гаргахдаа нэг бүрчлэн бодно. Заримдаа нөхцөл байдлыг суллаж явуулахыг хичээ, хөндлөнгөөс нь харсан ч болно.

Дурангаар харж буй эрэгтэй хүн

Та аливаа зүйлийг бүрдлээр нь бус бүхэлд нь хардаг хүн. Нээлттэй, амьдралыг байгаагаар нь хүлээн авна. Нөхцөл байдлыг дүгнэж үзэхийн оронд давж туулахыг л хүснэ. Амьдрал гэдэг А цэгээс Б цэг рүү зүгээр нэг явдаг зүйл биш гэдгийг бүү мартаарай.

“А” үсэг

Энэ үсгийг харахад тийм ч амаргүй, маш цөөхөн хүмүүс олж харна. “А” үсэг шууд таны нүдэнд туссан бол та ухаантай, амьдралаа мэдрэмжээрээ авч явдаг хүн байна. Таны логик сэтгэлгээ хөгжсөн. Дэлхий ертөнцөд таниас нуух нууц гэж байхгүй, тиймээс та чадварлаг мөрдөгч болох боломжтой.

Зураг 2

Эмэгтэй

Та өөрөө эмэгтэй тэгээд эмэгтэй хүнийг олж харсан бол – өөртөө итгэлтэй, амьдралыг эерэгээр хардаг нэгэн. Та өөртөө хайртай, сайхан ч харагддаг.

Та өөрөө эрэгтэй гэхдээ эмэгтэйг эхлээд харсан бол эсрэг хүйстнийхээ тухай байнга боддог нэгэн: эмэгтэйчүүдийн тухай эсвэл нэг л бүсгүйг онцлон бодно, магадгүй таны зүрх сэтгэлийг xулгайлсан тэр бүсгүй байж болно.

Эрэгтэй

Та өөрөө эмэгтэй гэхдээ хамгийн түрүүнд эрэгтэй хүнийг олж харсан бол найдвартай түшиг болох эр хүнийг хайж байна. Хэрвээ найз залуутай бол харилцаагаа гүнзгийрүүлэхийг эрхэмлэх ажээ.

Хэрвээ та өөрөө эрэгтэй, тэгээд эрэгтэй хүн олж харсан бол таны сэтгэлийг нэг зүйл зовоож байгааг илтгэнэ.

Зураг 3

Матар

Та хариуцлагатай, эрсдэлээс зайлсхийсэн, үүний зэрэгцээ тайван, тав тухтай амьдралаар амьдрахыг хүсдэг нэгэн. Амьдралын хар бараанд бэлэн, аливааг эерэгээр харах нь бага. Тиймээс тайвширч найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөж байгаарай.

Завь

Та амьдрал гэх том далайд сэлж яваа хүн, жижиг сажиг гэлтгүй бүх зүйлийг анхаарна. Таны ажиглах ур чадвар дээд зэргээр хөгжсөн, үйл явдлын төвд явдаг хүн. Зохион бүтээгч шинж чанартай тул асуудлыг шийдэх зөв арга замыг гаргаад л ирнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *