Энэхүү дасгал цусан хангамжийг сайжруулна, сарын тэмдэг ирэх үеийн өвчлөлийг багасгана, тааз орчмын ясыг бэхжүүлж мөн савыг чангалдаг байна. Бэлхүүс болон бага таазны булчинг суллаж өгч байгаагийн үр дүнд ийнхүү эерэг үйлчилгээ үзүүлдэг ажээ.
Рaдикулит, судас бүдүүрэх, бөөрний өвчлөл, шээcний системийн өвчлөлийг – Эрвээхий дасгалаар “анагааж” болно.
Хийх техник
- Суугаад хөлөө нугална.
- Хөлийн улаа нийлүүлээд гараараа барьж их биедээ аль болох хүргэхийг хичээнэ.
- Нуруу эгц. Цээжин бие болон гэдсийг татна. Эрүүг бага зэрэг доошлуулсан байна. Мөр тэгш, тохой ард. Шилбэ болон гуяны булчинг нийлүүлэхийг хичээнэ.
- Өгзгєє аль болох шаланд хүргэнэ, бүхлээр нь хүргэхийг хичээгээрэй.
- Энэ байрлалд 30-60 секунд байна. Амьсгал жигд.
Дасгалын хийх тоолонд хугацааг бага багаар нэмнэ.
Дасгалыг хийж байхдаа нуруугаа эгц, мөрийг хэт унжуулахгүй байхыг хичээнэ. Хөлийн улыг аль болох түлхэж өгөх тусам биеийн булчингууд илүү сайн суларна гэдгийг бүү мартаарай.
Дасгалыг хөнгөвчлөхийг хүсвэл өгзєг доороо давхарласан бүтээлэг ивж болно. Хэрвээ нуруугаа тэгшлэхэд хэцүү байвал хананд тулна.
Дасгалыг хүндрүүлэхийг хүсвэл хөлийн өлмийг дээш харуулж гараараа тулж болно. Мөн духаа шаланд хүргэхээр урагш бөгтийж дасгалыг хийнэ. Энэ үед өгзєг шалнаас салахгүй.