in ,

Юу вэЮу вэ Яг зөвЯг зөв ХөөрхөнХөөрхөн ГайхмаарГайхмаар

Бамбай булчирхайгаа хэвийн эсэхийг шалгуулах цаг болсон гэдгийг таны бие махбодь дараах байдлаар дохио өгч мэдэгддэг

Удирдаачгүй найрал хөгжим гэж байх уу? Байна аа, гэхдээ уянгалаг жигд ая бид сонсохгүй л болов уу. Үүнтэй адил бамбай булчирхай нь бодисын солилцоонд нөлөөлнө, бүхэлдээ бидний эрүүл мэндийг удирддаг эрхтэн юм.

Хэрвээ удирдаач (бидний бамбай булчирхай) өвдсөн бол арайхийж тэгш зогсоод л гараа хагас дутуу татгануулах байх, ийм удирдаачтай найрал хөгжим яавч олигтой тоглож чадахгүй. Юун тоглох, яаж ийж байгаад л уналгүй зогсож байх юмсан. Тэнцвэрт байдлаа алдсан бие махбодь ч мөн адил… анхны хүнд өвчин, анхны бие сулрах хүртэл.

Бамбай булчирхай – тийм ч том эрхтэн биш, хоолой орчим байрладаг. Хэвийн үедээ 20 граммаас хэтрэхгүй, хоёр хэлтэнцрээс бүрдэнэ. Бамбай булчирхай нь тиреод гормон ялгаруулдаг: Т3 – трийодтиронин, Т4 – тироксин болон кальциотонин – кальцийн хэмжээг зохицуулагч.

Эхний хоёр гормон нь бие махбодь болон сэтгэл санаанд нөлөөлдөг, дархлааны үйл ажиллагааг дэмжинэ, Т эсийн ялгаруулалтыг зохицуулна. Эдгээр гормон нь бодисын солилцоог хэвийн явуулахад маш их нөлөөтэй, биеийн дулааныг хянаж эрч хүч ялгаруулна.

Бамбай булчирхайн ихэнх өвчин чухам (тиреотоксикоз)-ын илүүдэл эсвэл (гипотиреоз)-ын дутагдлаас үүдэлтэй байдаг. Гэхдээ Т3 болон Т4 (эутиреоз)-ийн хэвийн ялгаруулалт нь бамбай булчирхайн эрүүл байхын баталгаа болж чадахгүй.

Дээр дурдсан тэнцвэрт байдал алдагдсанаар бамбай булчирхайн дараах төрлийн өчвнүүд бий болно: аутоиммунийн тиреоидит, эндимик, коллойд бамбай, бахлуур, хавдар зэрэг болно.

Эндемик – бамбай булчирхайн хамгийн түгээмэл өвчлөл, ялангуяа йодын дутагдалтай бүсүүдээр тархана. Гурван хүний нэг нь бараг энэ өвчнөөр өвдсөн байх ажээ.

Йодийн дутагдал нь цацраг идэвхтэй бодис агаар мандалд ихээр тархах, байгаль орчны таагүй нөхцөл, буруу хооллолт, сэтгэл санааны тогтворгүй байдалтай холбоотой.

Бамбай булчирхайн өвчлөл ихэвчлэн эмэгтэйчүүдэд тохиолдоно, үүнийг тэдний тогтворгүй сэтгэл хөдлөлтэй холбон үзэж байна (мөн бие махбодийн өөрчлөлт жишээ нь жирэмслэлт, төрөлт).

Бамбай булчирхайн өвчлөл үүсэх шалтгаан

  • Генетикийн удамшил
  • Удаан үргэлжилсэн стресс, сэтгэл санааны дарамт
  • Зарим нэг химийн бодис/эм хэрэглэсэн
  • Амин дэм, эрдэс бодисын дутагдал ялангуяа хоол хүнсээр дамжуулах авах йодын хэмжээ дутагдах
  • Халдварт өвчин, ялангуяа шүдний өвчин, хоолойн өвчлөл нь бамбай булчирхайн өвчний суурь болдог.
  • Бэлгийн даавар өөрчлөгдсөнтэй холбоотой зарим нэг өвчлөл
  • Цацраг идэвхт бодистой ажиллах эсвэл оршин суудаг газрын байгаль орчин маш муу байх

 

Бамбай булчирхайгаа шалгуулах хэрэгтэй юу?

(анхааралдаа авах ёстой шинж тэмдгүүд)

  • Жин огцом өөрчлөгдөх, аль аль тал руугаа
  • Сэтгэл санаа тавгүйрхэх
  • Хөлрөх эсвэл эсрэгээрээ, арьс хуурайших
  • Нойр алдагдах
  • Зүрхний цохилт ихсэх эсвэл эсрэгээрээ удаашрах
  • Хурдан ядрах, өглөө босоод л ядарч эхлэх
  • Эрч хүч сулрах эсвэл гэнэт бие халуун шатах
  • Ой санамж муудах
  • Ажлын чадвар буурах
  • Нүүрээр хавагнах
  • Хоолойд юм тээглэх, ялангуяа стресстэж бухимдаж байх үед
  • Юм залгихад хэцүү байх, амьсгалахад хүндрэлтэй санагдах

Бамбай булчирхайн өвчнийг оношлох

Бамбай булчирхайн өвчний эхний үе шатанд онцын өөрчлөлт гарахгүй, хэмжээ нь төдийлөн томрохгүй учраас юуны түрүүнд УЗИ хийлгэх, цусан дахь гормоны шинжилгээ өгнө. Энэ бол заавал хийлгэх анхны шинжилгээнүүд. Цаашлаад хэрвээ мэдэгдэхүйц томорч байгаа бол биопси хийлгэнэ: цаашид мэс заслын шаардлага байгаа эсэхийг тодорхойлогдоно.

Эмч нар мэс засал хийлгэх саналыг 2,5-3 см-ээс дээш хэмжээтэй болсон тохиолдолд тавьдаг.

Бас нэгэн эмчилгээний арга нь йодын бэлдмэл тарьж, гормоны тэнцвэрт байдлыг хангахад чиглэдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *