“Зүрхний мастерууд”-аас тэд зүрхэндээ хэрхэн анхаарал хандуулдаг талаар асууж лавлаарай – мэргэжлийн эмч нар танд төвөггүй бас таатай зөвлөмж өгнө. Мэдээж амьдралд шалгарсан арга байна.
Сайтар унтаж бай
Чанартай амралт зүрхэнд маш хэрэгтэй. Эрч хүчээр дүүрэн сэрсэн тохиолдолд эрүүл нойртой хоносон гэж үзнэ. Даралт тогворжиж, зүрх, судас хэвийн ажиллана.
Хангалттай ус уу
Шингэний дутагдалд орж байгаагаа та анзаарахгүй байж болно. Хэрвээ өдөрт 5 стаканаас бага ус ууж байгаа бол таны цус өтгөрч эд эрхтэнд очих хүчилтөрөгчийн хэмжээ багасна, ингээд зүрх-судасны өвчлөлд хүргэх эрсдэлтэй.
Зөв хооллоорой
Зүрхэнд нэн тустай хоолны дэглэм бол дундад тэнгисийн хоолны дэглэм: чанартай гоймон, будаа, загас болон оливын тос. Өдөрт дор хаяж цөөн тооны жимсгэнэ иднэ (шинийг идэж чадахгүй бол хөлдөөсөн ч байсан яах вэ). Үүнээс гадна, зүрхний булчинг тэтгэх уургийн агууламжтай хоол хүнс хэрэглэнэ.
Сэтгэл санаагаа өөдрөг байлга
Инээх шалтгаан өдөрт дор хаяж нэгийг олж бай. Зүрхээ хамгаалах хамгийн шилдэг арга юм. Өдөрт 15 минут бясалгал хий, өөрт таалагдах дуу сонсоод нүдээ ань. Залуу нас уртсаж, эрүүл урт удаан амьдарна.
Шатаар яв
Зүрхэнд ачаалал өгөх хамгийн энгийн дасгал – явганаар явах. Цахилгаан шат эсвэл урсдаг шатны оронд шатаар явдаг хүмүүсийн дунд зүрхний шигдээс бага байгааг судалгаагаар баталжээ.
Талархаж сур
Өөрт тохиолдсон сайхан зүйл болгонд талархаж сураарай, дотроо талархсан ч болно. Энэ үйлдэл нь эрүүл мэндэд нэн тустай болохыг эрдэмтэд тогтоосон байна. Тэр дундаа зүрх-судсанд сайнаар нөлөөлнө. Даралт тогтворжуулж, үрэвслийн үйл явцыг зогсооно.
Ханиад томуунаас хол яв
Вирусын халдварт өвчин зүрхэнд сөргөөр нөлөөлдөг. Хэрвээ өвдсөн бол амарч, хурдан эдгэх арга хэмжээ авна.
Д амин дэмийг мартаж болохгүй
Зуны цагаар уг амин дэмийг маш энгийнээр авч болно – эрүүл агаарт өглөөний цагаар гарч байгаарай. Намар болон өвлийн цагаар Д амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэхээс гадна нэмэлт амин дэм ууж болно. Зөвхөн ясанд бус мөн зүрхний шигдээсээс хамгаалах амин дэм болно.
Сайн согтууруулах төрлийн ундааг зохих хэмжээгээр
Зүрх-судасны эрүүл мэндийг хангах бас нэгэн арга – нэг хундага хуурай улаан дарс. Дарсанд агуулагдах флавоноид нь цусан дахь холестерины хэмжээг тэнцвэржүүлнэ, мөн судасны хана бэхжүүлнэ. Харин согтууруулах төрлийн ундааг хэтрүүлснээр – эсрэгээрээ буюу эрүүл мэндээрээ хохирох болно.
Өөрийгөө шоколадаар эрхлүүл
Өдөрт хэдхэн дөрвөлжин шоколад идсэнээр зүрхний үйл ажиллагааг дэмжинэ. Бас сэтгэл санаа ч сэргэнэ. Гашуун цэвэр шоколад байх ёстойг анхаарна уу. Энэ төрлийн шоколаданд биологийн идэвхт бодис ихээр агуулагдаж, тос, нүүрс-усны хэмжээ бага байдаг.