Эмэгтэйчүүдэд сэтгэхгүй зүйл гэж үгүй. Эмэгтэй хүн бүр мөнгө, цаг заваа зарцуулалгүйгээр өөрийгөө 100 хувь төгс харагдуулах боломжтой. Гэхдээ үүний тулд мэдээж хэрэг хэд хэдэн арга залиудыг мэддэг байх хэрэгтэй.
Бид таны амьдралыг орвонгоор нь өөрчлөх, өөрийгөө арчлах 11 арга залийг цуглуулан хүргэж байна.
Хуучин уруулын будгаа шинэ мэт болгохын тулд зүгээр л халаа
Хямсаа эсвэл хутганы тусламжтай уруулын будгаа төмөр аягатай нь хамт гаргаж ирнэ. Лаанд болгоомжтой ойртуулаад халаагаарай. Хуучин уруулын будаг тань халаад жигд тархах болно. Ингээд хэсэг хормын дараа шинэхэн уруулын будагтай болох нь тэр.
Сормуусаа дэрвийлгэхийн өмнө сормуус дэрвийлгэгч рүүгээ үсний сэнсээр үлээлгээрэй
Сормуус дэрвийлгэгчээр сормуусаа дэрвийлгэхийн өмнө түүнийг халуун усанд эсвэл үсний сэнсэн доор 1 минут бариарай. Ингэснээр дэрвийсэн сормуус хэлбэрээ илүү удаан хадгалах болно.
Хар батганаас салахад вазелин тусална
Төрөл бүрийн алдартай бүтээгдэхүүнүүд арьсыг гэмтээх тохиолдол гардаг. Тиймээс аюулгүй, хамгийн гол нь хар батгыг хоромхон зуур арилгадаг аргыг туршаад үзээрэй.
Нүүрээ угаагаад цэвэрхэн арьсан дээрээ вазелин түрхэнэ. Дараа нь тухайн хэсэгтээ хүнсний уут тавиад дээр нь бүлээн чийгтэй алчуур тавиарай. 5 минутын дараа алчуураа ууттай нь аваад хуурай салфеткаар хар батгуудаа шахаарай.
Арьс болон сормуусыг гэмтээдэггүй эко сормуусны будаг
Хэдэн ширхэг идэвхжүүлсэн нүүрсийг сайтар нухна. Дээр нь бага зэрэг зуун настын гель нэмээд хутгана. Ийм будаг сормуусыг сайн будахаас гадна нүд болон арьсыг гэмтээдэггүй.
Хумс авахад хумсаа ийш тийш үсэргэхгүйн тулд наалддаг тууз ашиглаарай
Хэрэв та хумсаа авсныхаа дараа төсөөлөөчгүй газруудаас хумсаа олохоос залхсан бол хумсны хайчныхаа урд хэсгийг туузаар ороогоорой. Ингээд асуудал шийдвэрлэгдлээ.
Будагны багсаа удаан хэрэглэхийг хүсвэл
Нүүрний будагны багсны бүрэн бүтэн байдал, хэлбэрийг хадгалахын тулд түүнийг тогтмол угааж босоо байрлалд хатаах шаардлагатай. Багсаа хатааж, хадгалахдаа хавтан аваад резинээр ороож багсаа тогтоогоорой.
Уруулын бальзам – хумсны махыг зөөлрүүлэх сайн бүтээгдэхүүн
Хумсны мах зөөлрүүлэгч бүтээгдэхүүний оронд уруулын бальзам хэрэглээд үзээрэй. Энэ нь арьсыг зөөлрүүлэх, бичил цууралтыг эмчлэх, нэмэлтээр чийгшүүлэх шинж чанартай байдаг.
Арьсаа зөөлөн байлгахын тулд алчуур бүү хэрэглэ
Энэ арга Солонгост маш алдартай. Нүүрээ угаасны дараа нүүрээ алчуураар арчилгүй шууд чийгшүүлэгч тос түрхээрэй. Ингэснээр арьс тань тосны найрлагыг илүү сайн шингээж илүү зөөлөн, булбарай болно.
Хайртай гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ эцсийн дусал хүртэл нь хэрэглэхийн тулд үсний сэнсээр халаагаарай
Шинэ крем авах боломжгүй байхад таны нүүрний крем шахаад ч гарахгүй байгаа бол үсний сэнсээр халаагаарай. Крем халаад ханаараа доош урсах болно. Ингэж та эцсийн дусал хүртэл нь хэрэглэж чадах болно.
Өөрт тохирсон уруулын будгийн өнгө сонгохдоо хурууны өндгөн дээрээ түрхэж туршаарай
Дэлгүүрээс уруулын будаг сонгохдоо бид бугуйн дээрээ туршиж үздэг. Гэвч хурууны өндгөн дээрээ түрхэх нь зөв сонголт хийхэд тусалдаг аж. Учир нь хурууны өндөгнүүд нь улаандуу өнгийн пигмент агуулдаг учир уруултай төстэй өнгөтэй байдаг.
Тосоо сайн шингээхийн тулд бөмбөлөгтэй сав хэрэглээрэй
Хэрэв таны бөмбөлөгтэй хөлс дарагч дууссан бол хаях гэж бүү яар. Түүнийг сайтар угаагаад дотор нь хүссэн тэжээлийн тос, гель эсвэл тосоо нэмж хийгээрэй. Ийм байдлаар арьсандаа иллэг хийвэл тос тань илүү сайн шингэх болно.