Шалан дээрх хивс нүд баясгана, дуу чимээ дарна, шалыг дулаахан болгоно. Хүүхдүүдийн хувьд тоглоомын гайхалтай талбар. Эрт орой хэзээ нэгэн цагт хивсийг цэвэрлэх хэрэг гарах нь мэдээж. Заавал хими цэвэрлэгээнд өгөх үү? Гэрийн нөхцөлд цэвэрлэсэн ч гэсэн зохих үр дүнгээ өгдөг юм шүү.
Хивсээ хэрхэн цэвэрлэх вэ?
Танд хэрэгтэй зүйл:
- 10 мл Vanish
- 100 мл ус
- Сойз
- Порлон
- Саван
- Тоос сорогч
Ажлын дараалал:
- Хивсээ цэвэрлэхээс өмнө тоосыг нь сайн соруулж авна. Гадаа гөвсөн ч болно. Соруулаагүй тохиолдолд угаасны дараа хирний толбо гарч ирнэ.
- Vanish–ийг бүлээн усанд хийж хөөсрүүлнэ. Хивс цэвэрлэхэд хөөсийг нь л ашиглах ёстойг анхаарна уу.
- Порлон эсвэл сойзоо аваад хөөсөө асуудалтай хэсэгт түрхэж үрнэ. Хөөсийг жигд түрхэнэ. Хивсийг хэт норгох хэрэггүй.
- Хөөсийг тойрог хэлбэрээр арчина. Удсан толбо дээр Vanish-аа шууд түрхээд хэдэн минут үлдээж болно.
- Хивсийг цэвэрлээд дуусангуут нь хатаахаар орхино. Энэ үеэр хүн хивсэн дээгүүр явахгүй, хивс хатаж байгаа өрөөнд байх хэрэггүй. Цонхоо сайн онгойлгоно.
- Тоосыг нь соруулж авна.
Хивс шинээс дутахааргүй цэвэрхэн болсон, хүссэнээр хэвтэж, тоглож болно.