in ,

Эмээгийн маань даралт өмнө нь байнга ихэсдэг байлаа. Харин нарс модны шилмүүсний ханд ууж эхэлснээс хойш даралт нь удаан хугацааны туршид бууж тогтворжсон

Цусны даралтаар олон хүн шаналдаг. Эмчид үзүүлж өндөр үнэтэй эм байнга уухаас өөр аргагүй гэж үзнэ. Харин ардын уламжлалт анагаах ухаанд цусны даралтыг тогтворжуулах энгийн бөгөөд үр дүнтэй эмчилгээ байх ажээ.

Анагаах чадалтай ундааг бэлдэхэд: хоолны саванд 5 х.х шилмүүс, 2 х.х нохойн хошуу болон сонгино хийгээд дээрээс нь 1 литр хүйтэн ус хийж зөөлөн гал дээр 10 минут буцалгана.

Хэсэг хандалж орхиод шүүж авсны дараа бага зэрэг буцалсан ус нэмээрэй – шингэн 1 литр байх ёстой. Адил хэмжээнд хуваагаад 2 өдөр ууна, дуусангуут нь шинэ ханд бэлдэнэ. Ингээд 4 сарын турш ууна.

Эхний хэдэн жилдээ тогтмол уух бөгөөд байнгын хэрэглээний дараа уух шаардлагагүй болдог. Ууж эхэлснээс хойш 1 долоо хоногийн дараа үр дүн мэдрэгдэнэ, харин 1 сарын дараа гэхэд даралт тогтворжиж эхэлнэ. Шилмүүст мөчир нь элэг, хоол боловсруулах эрхтэнд сайнаар нөлөөлөх бөгөөд шээс хөөх үйлчилгээтэй.

Анхаар: Анх хэрэглэж үзэхээсээ өмнө дээрх орцуудаас харшлах эсэхээ сайтар шалгахаас гадна эмчлэгч эмчтэйгээ зөвлөөрэй!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *