Flash тань хариу өгөхгүй таг байвал эсвэл файл нээх гэхээр алдаа заагаад байвал танд дараах зөвлөгөө тус болно.
Юуны түрүүнд компьютерийн зүгээс алдаа байгаа эсэхийг шалгана. Flash-аа өөр USB оролтоор хийж үзээрэй. Нэмэр болоогүй бол – компьютерээ унтрааж асааж үзнэ.
Дахин ассан компьютерт флэш хийгээд ямар ч өөрчлөлт гараагүй бол флэшийг компьютерт хэрхэн таниулах талаар интернэтээс хайж уншина уу.
Флэш бүрэн ажиллахад элдэв асуудал байгаа эсэхийг антивирусын тусламжтайгаар уншиж мэднэ.
Зааврын дагуу явснаар та флэшний ажиллагааг л сэргээж чадахаас бус хадгалагдаж байсан файлыг сэргээж чадахгүй. Хэрвээ чухал мэдээлэл хадгалаагүй бол цааш зоригтой үргэлжлүүлж болно.
Эс бөгөөс тусгай программын тусламжтайгаар өөрт хэрэгтэй файлаа сэргээх ажлыг эхлүүлнэ. Үүний дараа л флэшийг сэргээх арга хэмжээг авна.
Флэшийг зохих ёсоор форматлана.
Тухайн флэшийн үйлдвэрлэгчээс санал болгосон программыг ашиглахыг хичээгээрэй. Transcend, PQI, ADATA зэрэг флэш засварлах өөрсдийн программууд байдаг. Албан ёсны сайт руу нэвтэрч өөрийн компьютерт зохих программыг зааврын дагуу татахад л болно.
Хэрвээ албан ёсны программ тус болохгүй эсвэл огт байхгүй байгаа бол флэш сэргээх өөр бусад программд найдна. Харамсалтай нь ийм төрлийн программ macOS-д зориулсан хувилбар байхгүй зөвхөн Windows хэрэглэгчдэд л зориулсан хувилбар байх ажээ.
Хөндлөнгийн программ нэг талаасаа флэшийг засварлах хэдий ч мөн бүр эвдэх ч магадлалтай. Хэрвээ эрсдэлээс айж байгаа бол эрт татгалзсан нь дээр.
Дараах арга хэмжээг авна: өөрийн флэшийн VID болон PID үзүүлэлтийг олж мэднэ, үүний дагуу зохих программыг ашиглах юм.
VID болон PID-ийг мэдэхийн тулд флэшээ компьютерт залгаад ChipGenius программыг ажиллуулна. Дэлгэц дээр гарч ирэх өөрийн флэшийн нэрийг дараарай – зохих үзүүлэлтүүд бүгд гарч ирнэ.
VID болон PID-д тохирох програмын хувьд бол FlashBoot сайт руу орж Search товчийг дарна. Каталогт таны флэшний загвар (үйлдвэрлэгчийн нэрийн хамт) байвал заасан сайтаар орж тохирох программыг зааврын дагуу татна.
Хэрвээ зөвхөн тохирох программын нэр л байвал Google-ээр өөрт тохирох программын нэрээр хайлт хийж татаарай.
Дээрх арга тус болохгүй эсвэл флэшийг өөр компьютерт ч залгаад ажиллахгүй байвал мэргэжлийн засварын газар засуулахаар өгөх эсвэл баталгаат хугацаандаа солиулах арга хэмжээ авна.