Секунд бүрт бидний бие махбодид ямар нэгэн процесс явагдаж байдаг бөгөөд энэ нь Нарны хөдөлгөөнтэй шууд холбоотой. Энэхүү систем нь яг таг ямар ч алдаа мадаггүй явагдана. Бид Нар болон цагийн хөдөлгөөнийг өөрчилж чадахгүй, тиймдээ ч хүний амьдрал үүнтэй салшгүй холбоотой байдаг болов уу.
Шөнө дунд нар хамгийн доод түвшиндээ орсон байдаг учраас хүн энэ цагаар амралтын дээд цэгтээ орсон байх ёстой. Тиймээс нойр авах хамгийн тохиромжтой цаг бол 21:00-3:00, эсвэл 22 цагаас өглөөний 4 цаг хүртэл, мөн 20 цагаас шөнийн 2 цаг хүртэл байна.
Эрт унтахын нууц юундаа байна вэ?
Хүний тархи оройн 21 цагаас 23 цаг хүртэл идэвхтэй амардаг байна. Тийм учраас хэрвээ та 22 цагт унтаагүй бол тархи, оюун санаа ядаргаагаа тайлж чадахгүй гэж үзнэ.
23 цагаас хойш унтахаар хэвтдэг хүмүүсийн оюуны чадвар буурсан байдаг. Энэ чадвар огцом буурахгүй.
Магадгүй та дараах шинж тэмдгүүдийг ажигласан байж болно: анхаарал төвлөрөх чадвар суларсан, тархи ядрах, xорт муу зуршил нэмэгдэх, сэтгэлээр унах, сeксийн дyршил хэт нэмэгдэх эсвэл хоол, нойронд дoнтох, бусадтай зөpчилдөх гэх мэт.
Хүн 23 цагаас шөнийн 01 цаг хүртэл унтахгүй бол мэдрэлийн болон булчингийн системийн хэвийн ажиллагаа алдагдаж бие сулрах, нялцгай болох, хоолны дуршил муудах, бие хүндрэх, сэтгэл санаа болон бие махбодь тавгүйрхэх зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Хүн хэрвээ 01 цагаас 03 цаг хүртэл унтахгүй бол сэтгэл санааны хүч эвдэгдэнэ. Уур бухимдалтай болж сэтгэл санаа эмзэг болно.
Хэрвээ хүнд ажил хийдэг бол 7 цагийн нойр авч 4-5 цагт сэрэх, мөн 8 цагаар унтаж 5-6 цагт сэрнэ.
Ямар ч тохиолдолд 22 цагт унтаж сурах ёстой бөгөөд энэ нь эрүүл мэндэд нэн тустай юм.
Энэ дэглэмийг баримталж чадахгүй бол эрүүл мэндэд хэрхэн сөрөг нөлөө үзүүлэхийг та сайн мэдэж байгаа.
Нойрны эрүүл дэглэм баримталж чадахгүй бол хүн депрессийн байдалд орно, энэ өөрчлөлт танд мэдэгдэхгүйгээр явагдана. 1-3 жилийн дараа депресс хуримтлагдаж амьдрал өнгөгүй болж бүх зүйл саарал харагдах болно. Энэ нь тархи ядарч, сэтгэл санаа мохсоны гэрч болох ажээ.