in ,

Юу вэЮу вэ ГайхмаарГайхмаар Яг зөвЯг зөв ХөөрхөнХөөрхөн ГунигтайГунигтай ГоёГоё ХахаХаха

Танай хүүхэд ингэж суудаг юм биш биз? Хэрэв тийм бол яг одоо болиулаарай!

Хүүхэд томроод сууж сурна, мөлхөнө, дараа нь явна. Төрсний эхний жил хүүхдийн хувьд маш чухал – булчингууд нь хөгжих нас. Суугаа байхдаа л хүүхэд босож алхах чадвар сууж эхэлдэг байна.

АНУ-ын Пенфильдийн анагаахын төвийн хүүхдийн эмч нар хүүхдүүд “W” үсгийн хэлбэрээр хөлийн улнууд нь хоёр тийш салж сууж байгааг анзаарчээ. Эмч нарын хийсэн судалгаагаар энэ суулт нь хүүхдэд маш их сөрөг үр дагавартай болох нь тогтоогдов.

АНУ-ын Ливерпулын их сургуулийн эрдэмтдийн үзэж байгаагаар тулгуур хөдөлгөөний эрхтний гажигтай хүүхдүүдэд түгээмэл үзэгдэж байгааг тогтоов. Энэ байрлалд суухад булчингийн ажиллагаа бага шаарддаг байна.

Эрүүл хүүхэд энэ байрлалаар суухад ч гэсэн эрүүл мэндэд нь муугаар нөлөөлнө: хүүхдийн булчин гүйцэд хөгжөөгүй байгаа тул үе мөчний өвчлөлд хүргэж болно гэж эмч нар үзэж байна.

Хэрвээ таны хүүхэд ямар нэгэн байдлаар “W” хэлбэрээр сууж байвал удаан суулгахгүй байхыг анхааруулж байна. Буруу сууснаар хүүхдийн тулгуур эрхтэн буруу хөгжихөд нөлөөлнө. Хөлийн ул, өгзөгний булчин зэрэг нь буруу хөгжиж цаашлаад мэдрэлийн системд нөлөөлөх аюултай.

Удаан хугацаагаар энэ байрлалд сууснаар өсөж буй хүүхдийн бие эрхтний тэнцвэрт байдлыг алдагдуулахад хүргэнэ.

Аз болж хүүхдүүд маань аливаа зүйлд хурдан дасан зохицож суралцдаг. Хүүхдийн хөлийг жийж эсвэл йогийн суудлаар буюу завилж суулгахыг хичээгээрэй. Нугалах гэвэл хоёр тийш алцайлгаж бус гуян доороо хийж сууна. Эдгээр байрлалаас хүүхэд их биеэ ямар нэгэн хүндрэлгүйгээр эргүүлэх боломжтой бөгөөд өсөж буй бие эрхтэнд гаж нөлөө үзүүлэхгүй.

Эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нар энэ чухал үеийг тоолгүй өнгөрөөж огт болохгүй. Томчууд нуруу нугас, үе мөчний өвчнөөр яаж шаналдгийг та өөрөө сайн мэдэж байгаа байлгүй дээ?

Эрүүл мэндийн асуудал бага насны буруу дадал зуршилтай холбоотой байдаг учраас та цаг тухайд нь зөв дэглэмд сургах ёстой хүний нэг. Энэ хэрэгтэй мэдээллийг найз нөхөдтэйгөө хуваалцаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *