in

Юу вэЮу вэ ГайхмаарГайхмаар ХахаХаха ГоёГоё Яг зөвЯг зөв ХөөрхөнХөөрхөн ГунигтайГунигтай

Илбэчид биднийг ингэж хуурдаг: Үзэгчдийг хамгийн их алмайруулдаг алдартай 8 илбийн нууцыг мэдэж авцгаая!

Ид шидэд итгэх – хүүхэд болгоны хувьд тийм дээ. Харамсалтай нь том болоод ирэхээрээ энэ итгэл үнэмшил нь гээгдэх юм.

Зарим нэг илбэчдийн үзүүлбэр үнэхээр гайхашрал төрүүлмээр, томчууд ч яаж хийв гэж бодолд орно. Алдартай үзүүлбэрүүдийн 8 нууцыг танд дэлгэж байна

Галт тэргийг алга болгох

Илбэ: Галт тэргийг гар гараасаа барьсан хүмүүс тойрч зогсоно. Галт тэрэг дээр том даавуу унжиж ирэх бөгөөд огцом дээш татахад галт тэрэг байхгүй болсон байна. Галт тэрэг даавуун доор ч байхгүй.

Нууц: Галт тэрэг тайзан дээр урьдчилан бэлдсэн доод хэсэг рүү орсон. Үл мэдэгдэх каркас дээр даавуугаа байрлуулсан учраас үзэгчид галт тэрэг тайзан доогуур орсныг анзаарахгүй. Үүнд жигд бус гэрэлтүүлэг ч мөн нөлөөлнө.

Хүн нэвтлэн гарах

Илбэ: Туслахыг давчуу хайрцагт хийгээд даавуун хөшгөөр халхална. Илбэчин өөрөө орж туслахаа нэвт цоолоод гараад ирнэ.

Нууц: Туслах тэгш зогсож байхад л хайрцаг давчуу харагдаж байгаа юм. Хэрвээ их биеэ хажуулдуулж гэдсээ татвал хайрцагт их зай гарна. Тэр хоосон зайгаар илбэчин гарч ирэх ажээ.

Шилэн доторх загас

Илбэ: Илбэчин бөглөөтэй устай лонх харуулна. Алчуураар бүтээгээд илбийн уншлагаа уншина, алчуурыг авахад лонхонд загас сэлж байна.

Нууц: Лонхны хүзүүнд нимгэн тусгаарлагч байрлуулсан байгаа бөгөөд энэ нь бөглөөгөөр халхлагдсан. Тэр тусгаарлагчид загас бий, ингээд алчуурыг дээш авахад тусгаарлагчаас татаж загас усанд доош унана.

Залгисан зүүг татаж гаргах

Илбэ: Энэ илбийг Гарри Гудини зохиосон юм. Илбэчин үзэгчдийн нүдэн дээр 50 зүүтэй утас залгиад араас нь ус уусан. Хэсэг хугацааны дараа зүүтэй утсаа амнаасаа татаж гаргаж ирнэ.

Нууц: Илбэчин утастай зүүг залгиагүй, устай стаканд хийсэн. Зөв гэрэлтүүлгийн улмаас энэ нь үзэгчдэд харагдахгүй. Илбэчин хар картонон цаасан дээр зурсан утастай зүүг амнаасаа гаргаж ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл “хоосон” үзүүлбэр үзүүлж байна.

Ид шидийн сандал

Илбэ: Илбэчин сандал дээр сууна. Туслах аажим сандлыг татсаар л, илбэчин яг л сандал дээр хөдөлгөөнгүй сууж байгаа мэт харагдана.

Нууц: Илбэчний сууж байгаа платформ дээр багавтар бэхэлгээ хийсэн байгаа. Бэхэлгээг илбэчний гутлын өсгийнд хадсан байх бөгөөд гулгахгүйгээр суулгах зориулалттай. Сандал гэдэг нь угтаа нарийхан каркас дээр тогтсон сандал төдий л зүйл байх юм.

Номхотгох цамцнаас гарах

Илбэ: Илбэчинд номхотгох цамц өмсгөөд бүх бүчнүүдийг бүчилж зангидна. Хэдхэн минутын дотор ид шидийн аргаар цамцнаас илбэчин гараад ирнэ.

Нууц: Цамцыг зангидаж байхад илбэчин гараа цээжиндээ авсан байдаг бөгөөд гүн амьсгал авна. Амьсгалаа гаргахад хоосон зай гарч эргэх боломжтой болно. Гудини энэ илбийг хийж байхдаа нэг удаа мөрөө мулталж байсан удаатай.

Шүдээрээ сум барих

Илбэ: Илбэчин рүү буудахад үхэхгүй, харин ч шүдээрээ сумыг барьж авна.

Нууц: Сумыг воскоор (лааны тос) хийсэн байх бөгөөд буудангуут хайлдаг. Энэ үед илбэчин амандаа нуусан сумаа шүдэндээ зуун гаргаж ирнэ.

Жадаар нэвт хатгуулах

Илбэ: Илбэчнийг хурц үзүүртэй жадан дээр тавихад биеийг нь нэвтэлж гарч ирнэ.

Нууц: Жадны хурц үзүүр хумигддаг байдлаар хийгдсэн, илбэчний нуруу хүрэнгүүт тусгай нүхэнд хураагдаж эхэлнэ. Жадны зүү биеийг нэвтэлж байгааг гаргахын тулд илбэчний гэдсэн дээр өөр хурц үзүүртэй төхөөрөмж суурилуулсан байгаа. Илбэчнийг унагачихгүйн тулд үл үзэгдэх каркас байрлуулсан байдаг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *