in

Өдөрт нэг аягыг уух болгонд хэвлийн өөхийг 1 см-ээр багасгах шидэт ундаа

Жирийн нэгэн ундаа өдөр болгон өөхний зузаанаас 1 см хасна гэхээр итгэмээргүй санагдаж байна уу?

Гайхах хэрэггүй ээ.

Энэ ундаа зөвхөн өөх хайлуулаад зогсохгүй хараа, сонсголд ч сайнаар нөлөөлнө. Мөн тархины үйл ажиллагааг дэмжих ажээ.

Илүү их  үр дүнд хүрэхийг хүсэж байгаа бол ундааг кардио дасгалтай хослуулж хэрэглээрэй. Дасгал нь байнгын тогтмол байх ёстойг анхаарна уу.

Ундааны жор

Орц:

  • Хрен /тунхуу/ – 125 г
  • Нимбэг – 4 ш
  • Цагаан гаа – 2 см
  • Зөгийн бал -3 х.х
  • Цинамон – 2 х.х

Таны хийх зүйл:

  • 125 г хренийг 2 см цагаан гаатай цуг блендерт хольж жижиглэнэ.
  • Цагаан гаа дээрээ нимбэгийн шүүсээ нэмнэ.
  • 3 х.х зөгийн бал болон 2 х.х цинамоноо нэмнэ.
  • Сиропоо сайтар холино.
  • Хоол идэхээс өмнө өдөрт 2 удаа 1 ц.х-аар хэрэглэнэ.
  • 3 долоо хоногийн турш тасралтгүй хэрэглэхэд мэдэгдэхүйц үр дүнд хүрнэ.

Цагаан гааны ашиг тус

Цагаан гаа нь шим тэжээл ихтэй бөгөөд тархины үйл ажиллагаа төдийгүй эрүүл мэндэд бүхэлдээ сайн нөлөө үзүүлнэ.

Цагаан гааны үнэр болон амт нь мэс заслын дараах эсвэл химийн эмчилгээний үеийн хордлогын эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Мөн жирэмсний эхний саруудад илрэх хордлогын шинж тэмдгийг багасгадаг байна.

Хрений ашиг тус

Сальмонелл, дизентри, туберкулез зэрэгт хүргэх бактерийг устгах үйлчилгээтэйгээс гадна шимэгч хорхой устгана.

Хренийн ашиг тусыг энд жагсаах боломжгүй. Ханиад томуу, шээсний замын үрэвсэл зэргийг анагаана. Биеэс хорт бодис гадагшлуулж, бодисын солилцоог идэвхжүүлдэг.

Үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлж сэтгэл санаа тайвшруулна.

Өөрт агуулагдах С амин дэмийн тусламжтайгаар дархлааны системийг дэмжих тул аливаа вирусын халдвартай тэмцэнэ. Уг ундаа нь бүхэлдээ бие махбодийн үрэвсэл, халдвараас сэргийлэхээс гадна хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулах ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *