in ,

Юу вэЮу вэ ГоёГоё ХөөрхөнХөөрхөн ХахаХаха ГайхмаарГайхмаар ГунигтайГунигтай

Бөглөрсөн артерийн судсыг цэвэрлэж, зүрхний шигдээсээс таныг хамгаалах хүнсний бүтээгдэхүүнүүд

Бөглөрсөн артерийн судас аюул учруулж болно, жишээ нь зүрхний шигдээс болно. Тийм учраас цус судсаар чөлөөтэй явах боломжийг хангах нь амин чухал хэрэгтэй гэж хэлбэл нэг их буруудахгүй болов уу.

Бидний өдөр тутам хүнсэндээ хэрэглэж байгаа зарим нэг хоол хүнс эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. Судасны хананд хуримтлагдаж цусны хөдөлгөөнд саад учруулна, өөрөөр хэлбэл зүрхэнд очих цусны хэмжээ багасна, цаашлаад бусад эрхтнүүдийн хэвийн үйл ажиллагаа алдагдана. Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ, бидний өнөөдрийн нийтлэлийг уншина уу: артерийн судас цэвэрлэх зарим нэг хүнсийг танд танилцуулахаар бэлдлээ.

 

Артерийн судас цэвэрлэх шилдэг хүнс

Сармис: Сармисны шим тэжээлтэй талыг та сайн мэдэх үү? Аливаа өвчнийг анагаах ихэнх эмийн орцод байдгийг бодоход үнэхээр хэрэгтэй хүнс болж таарна. Сармис нь маш хүчтэй антиоксидантаас гадна дараах ашиг тустай: судсан дахь өөх тосны хэмжээг бууруулна (“муу” холестерин эсвэл бага нягтшилтай липопротеины) мөн “сайн” холестерины хэмжээг ихэсгэнэ, цусны эргэлтийг идэвхжүүлж цусны даралтыг тогтворжуулна. Сармисыг түүхийгээр нь хэрэглэж болохоос гадна төрөл бүрийн хоол амтлан болгож иднэ. Халуун хэмд болгосон сармисны шим тэжээл алдагддаггүй ажээ.

Анарын шүүс: Неапол (Итали) болон Лос-Анжелес (Америк)–д хийсэн судалгаанаас харахад анарт агуулагдах антиоксидантын хэмжээ бусад төрлийн жимснээс хамаагүй их байгааг тогтоожээ. Жүрж, шилдэг сортын нэрсэнд хүртэл тийм хэмжээний антиоксидант байхгүй. Энэ нь артерт нэн хэрэгтэй бөгөөд судас нарийсах өвчнөөс урьдчилан сэргийлж болно.

Алим: Амттай бөгөөд хүртээмжтэй уг жимс пектин гэх бодисоор баялаг – холестерины хэмжээ буруулахад нөлөөлнө. Мөн флавоноид нь зүрхний шигдээс болох эрсдэлийг 50%-иар багасгах ажээ (байнгын хэрэглээнд).

Тослог загас: Тосны хүчил болох Омега 3 агуулдаг (өнөөдөр маш алдартай болоод байгаа). Энэ бодис нь бие махбодийн хэвийн үйл ажиллагааг дэмжихээс гадна артерийн судас цэвэрлэнэ. Энэ төрлийн загас: сардин, форель, туна, яргай …

Хушга: Тосны хүчил Омега 3-аар баялаг. Хушганаас гадна бүйлсэн самар, фундук, арахис болон пекан зэрэг самрууд хэрэглэхийг зөвлөж байна. Үндсэн хоолны өмнө зууш болгох эсвэл хоолны завсар хөнгөн зууш байдлаар идэж болно. Мөн салат, десерт зэрэг өөрийн хүссэнээр хэрэглэх боломжтой.

Оливийн тос: Шим тэжээлээрээ гайхагдах бас нэгэн хүнс. Оливийн тосыг хэрэглээндээ сонгохдоо extra virgin-ийг сонгоно. Хоолыг тань амттай болгохоос гадна аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх ажээ. Оливийн тос нь холестерины хэмжээний тэнцвэрт байдлыг хангана.

Авокадо: Уг жимсэнд мөн судасны хананд хуримтлагдсан муу холестериныг задлах бодис агуулагддаг. Тиймээс судас бөглөрөх асуудлаас урьдчилан сэргийлэх боломжтой.

Улаан лооль: Ликопин гэх бодис ихээр агуулдаг. Уг бодис нь муу холестериныг судасны хананд хуримтлагдах үйл явцад саад учруулна. Боломжтой бол өдөр болгон түүхий улаан лооль байнга идэхийг зөвлөж байна.

Бууцай: Далайчин Popeye зүгээр ч нэг бяртай болох гэж бууцай иддэггүй байсан бололтой. Энэ ногоо үнэхээр шим тэжээлтэй. А, С амин дэм ихээр агуулагдахаас гадна судас хатуурахаас хамгаална. Ногоон навчит ногоо нь хүний эрүүл мэндэд нэн тустай учраас хоол хүнсэндээ түлхүү хэрэглэх нь зүйтэй.

Бүхэл үр: Жишээ нь, бор будаа, хивэг, овьёос зэрэг. Эдгээр хүнс нь зүрх, судасны эрүүл мэндийг хангахад нөлөөлөх ажээ. Муу холестерины хэмжээг багасгах ширхэглэгт хамаг учир орших тул хүнсэндээ байнга хэрэглэнэ.

Спаржа: Судасны хана цэвэрлэх бас нэгэн хүчтэй ногоо. Цусны даралт тогтворжуулна, цус өтгөрөхөөс сэргийлэх ажээ.

Артерийн судас цэвэрлэх гурван жор

Сүүлийн үед байнга ядраад байгаагийн учир шалтгааныг та нэг л сайн олж чадахгүй байна уу? Бас цусан дахь холестерины хэмжээ өндөр гарсанд санаа зовж яаран сандран эм уухаар шийдсэн үү? Тэгэх хэрэггүй дээ, эмийг орлох байгалийн гаралтай асуудлыг шийдвэрлэх өөр хувилбар бий. Та дараах жоруудаар артерийн судсаа цэвэрлэх бүрэн боломжтой:

Хагас стакан алимны уксусыг жижиглэн хэрчсэн сармистай холино. Өглөө өлөн дээрээ усаар даруулж ууна. Нэг долоо хоногийн турш  7 удаа ууна.

Блендерт гурван лууван, хоёр алим хийж холино. Бэлэн болсон коктейлийг хөргөгчинд хийж хүйтнээр нь ууна. Боломжоороо өглөө өлөн дээрээ 7 хоногийн турш ууна.

Гурван хоолны халбага зөгийн бал, нэг хоолны халбага нимбэгийн шүүсийг холино. Хоёр хоолны халбага бүлээн ус нэмж сайтар хутгаад долоо хоногийн турш ууна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *