Өсвөр нас – зөвхөн эцэг эхчүүдэд төдийгүй өсвөр насны хүүхдэд өөрт нь ч хэцүү нас. Бага байхад нь баримталдаг байсан дүрэм журам нэгэнт үүргээ гүйцэтгэх цаг өнгөрснийг ухаарсан ч гэсэн эцэг эхчүүд өсвөр насны хүүхэдтэйгээ хэрхэн хэл амаа ололцох учраа олохгүй байх нь олонтой.
Ингээд хүүхэдтэйгээ бий болгосон харилцаагаа авч үлдэхийн тулд эцэг эхчүүд юуг анхаарах ёстой вэ. Өсвөр насны хүүхдийнхээ итгэлийг хэрхэн алдахгүй авч үлдэх вэ?
Илэн далангүй байхыг шаардах
Өсвөр насны хүүхэд өөрийнхөө орон зайд бусдыг тэр бүр оруулахаа больсныг эцэг эх нь ойлгодоггүй. Ингээд хүүхдээ илэн далангүй байхыг шаардана. Харин хүүхэд өөрийгөө бие дааж байгааг мэдрэх ёстой нас, өөрийн гэсэн үзэл бодолтой болжээ. Тэдэнд хэдий хэр их дарамт ирнэ төдий чинээ өөрийнхөө орон зайг хамгаалж бүгж эхэлдэг: нууц ихтэй болж худлаа хэлэх нь ихэснэ.
Хувийн орон зайг эвдэж байна
Халаас, цүнхийг нь шалгах, найз нөхөдтэйгөө бичсэн захидлыг нь унших зэрэг зан ааш эцэг эхчүүд гаргадаг. Ингэснээр хүүхдээ үл хүндэлж байгаа хэрэг бөгөөд тэдний хувийн орон зайд бүдүүлгээр орж байна гэж үзнэ. Хүүхэд тань өөрийнхөө орон зайг дөнгөж мэдэрч, ухаарч эхэлж байгаа юм шүү дээ.
Энэ нөхцөл байдалд хүүхэд эцэг эхдээ төдийгүй өөртөө итгэх итгэлээ алддаг. Тиймээс хүүхэдтэй илэн далангүй ярьж хяналтаа тавьж байхыг хүсэж байна.
Өсвөр насныхны саналыг үл харгалзах
Хүүхдийн үзэл бодлыг үл тоох нь хүүхэд өөрийгөө эцэг эхдээ хэрэггүй мэт сэтгэгдэл төрүүлдэг, өөрийгөө хайрлаж, хүндэлдэггүй юм байна гэж ойлгоно.
Ийм нөхцөл байдал хүүхдийг түгшүүртэй байдалд хүргэнэ. Бас нэгэн хувилбар: хүүхэд бие даан шийдвэр гаргах чадвараа алддаг ажээ.
Худлаа хоосон шаардлага тавих
Саруул ухаанаар хүүхэд таны юу хүсээд байгааг ойлгож байгаа, гэхдээ таны тавьсан шаардлагыг биелүүлэхэд түүнд хэцүү байгаа юм.
Цаг хугацааны явцад энэ байдал та хоёрын дунд үйл ойлголцлыг бий болгох аюултай: хүүхэд өөрийгөө таны тавьсан шаардлагад хүрсэн гэж үзэх бол та эсрэгээрээ түүнээс илүү ихийг шаардана. Тиймээс та түүнээс чухам юу хүсээд байгаагаа тодорхой ойлгуулж нэг дүр зурагтай болох хэрэгтэй.
Түүний сэтгэлийг үнэгүйдүүлэх
Хүүхдүүд үйл явдлыг хэт хүндрүүлээд байгаа мэт санагддаг. Хэрвээ хүүхэд ойр дотныхноосоо зохих дэмжлэгийг авч байхгүй бол өөрийгөө орхигдсон мэт санагдаж эхэлнэ. Улам өөртөө шигдэх эсвэл эсрэгээрээ эцэг эхтэйгээ тэрсэлдэх нь ихэснэ.
Хүүхдэд тохиолдсон бүхнийг анхааран хүлээн авч бай тэдний сэтгэл, итгэлийг хүндэлж сурах хэрэгтэй. Түүнийг ойлгож, хүлээн зөвшөөрч байгааг ойлгуул. Түүний сэтгэл, мэдрэмж чухал гэдгийг нь хэлж өгөөрэй.
Үр дагаврыг зөв ойлгуулдаггүй
Эцэг эхчүүд хүүхдэд шаардлага тавихдаа урьдчилан амлах эсвэл сүрдүүлдэг. Хүсэн хүлээсэн зорилгодоо хүрэнгүүт хэлсэн амлалтыг мартаж орхино эсвэл хэлсэн үгэндээ хүрэхээр тэр болгон яарахгүй.
Нэг зүйлийг санаж явах хэрэгтэй: өсвөр насныхан томчуудын амласан амлалтыг бодитоор хүлээн авдаг. Хүүхдэдээ ойр ойрхон хий хоосон амлаад байвал – танд итгэхээ болино. Ингээд эцэг эх өөрийн нэр хүндээ алдах ажээ.
Амьдралд хэт их сургах
Эцэг эхийнхээ эрхийг дарангуйлал болгож болохгүй. Энэ нь хүүхдийг хэрцгий болгож өөрөөсөө түлхэж мэднэ эсвэл хүүхэд өөрийгөө үнэлэх үнэлэмжээ алдаж эхэлнэ.
Өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд буулт хийж сурах хэрэгтэй. Хүүхэдтэй цуг шийдвэр гаргах, тэдний саналыг сонсох, өөрийгөө мэдрэхэд нь тусална. Өөрийгөө хувь хүн гэж хүлээн авч үнэлэхэд та замыг нь зөв зааж өгөөрэй.
Түүний амьдралаар амьдраад үзээрэй
Эцэг эхийн амьдрал зөвхөн хүүхэд дээр төвлөрсөн байж үнэхээр болохгүй – энэ бол хэтрүүлэгтэй амьдрал. Эцэг эхийн өөрт нь хандаж байгаа тэр хандлагыг бусдаас хүсэн хүлээдэг.
Эцэг эх өөрийн дур сонирхолдоо цаг гаргах ёстой, өөрсдөө амарч байх хэрэгтэй. Ингэхгүй бол хүүхэдтэйгээ зөв харилцаа тогтоож чадахгүй. Харин хүүхдийн хувьд эцэг эхээрээ бахархах бахархалаа алдаж мэдэх юм.
Түүний амьдралыг сонирхохгүй байх
Хүүхдийн хүсэл сонирхол, яаж амьдарч байгааг нь сонирхохгүйгээр итгэлтэй харилцаа тогтоож чадахгүй.
Хүүхдийн амьдралд юу тохиож байгааг сонирхох тусам хүүхэд тань танд илүү нээлттэй болно. Та хоёр ч ярих хөөрөх зүйлтэй болж эхэлнэ.
Байнга шүүмжлэх
Зөвхөн сайн дүн авахаар л хүүхдээ сайшаах хэрэгтэй гэж эцэг эхчүүд боддог. Өсвөр насны хүүхэд алхам бүртээ сайшаалын үг сонсох дуртай. Энэ нь хүүхдийн цааш хөдөлгөх хөшүүрэг болох бөгөөд бүтэлгүйтлийг даван гарах хүчийг өгдөг.
Гэхдээ эрүүл шүүмж заавал байх ёстой. Шүүмжлэхдээ саруул ухаанаа гээж болохгүй, энэ шүүмжээр юунд хүрэх ёстойг нь ойлгуул: хүүхдийг шийтгэх үү? Хэрхэн хандаж байгаагаа илэрхийлэх үү? Тэр яагаад өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрөхгүй байна? Эсвэл цугтаа энэ асуудлыг шийдэх үү?
Түүний найз нөхдийг танихгүй
Хүүхдийнхээ найз нартай танилцахад буруудахгүй. Танилцахын тулд зочноор урьж аяга цай ууж болно.
Хүүхэдтэйгээ харилцаагаа бататгаад зогсохгүй, хүүхдийнхээ аюулгүй байдалд тайван байж болно. Найз нарынх нь дунд хэн нэг нь таны сэтгэлийг зовоохоор байвал түүнд учир байдлыг нь ойлгуулж хэл. Гэхдээ тэр өөрөө найзлах эсэх сонголтоо өөрөө хийх эрхтэй.
Түүнд хүндэтгэлгүй хандах
Мэдээж хүүхэд л болсон хойно таны тэвчээрийг шалгах үе гаралгүй яах вэ. Чанга дуугаар хэлсэн үгийг тэр нухацтай хүлээн авна гэж бодож байна уу – том эндүүрэл. Үүнийг тэр өөрийнхөө зөв үйлдэл бөгөөд таны ялагдал хүлээснээр ойлгоно.
Нөхцөл байдал давтагдсаар байвал – өсвөр насны хүүхэд тань таныг тоохоо болино. Ингээд л үл итгэлцэл, өөрөө өөртэйгөө үлдэхэд хүргэх ажээ.
Хамтдаа бага цаг өнгөрөөх
Өсвөр насныхан гаднаасаа л харахад том хүн болсон мэт харагдах боловч таны хайр энхрийлэл, анхаарлыг хүсэж л байгаа. Та чөлөөт цаг багатай ч гэсэн – цуг зарцуулах цагийн чанар тоог нөхөг. Хагас цагаас нэг цаг байхад л болно, амралтын өдрөөр цугтаа зугаал, кино үз, тогло.
Хүүхэд болон эцэг эх хоорондоо харилцах төдий л байвал хүүхэд өөрийгөө хэнд ч хэрэггүй мэт бодож өөртөө итгэлгүй хүн болохыг бүү мартаарай.