in ,

ХөөрхөнХөөрхөн

Шүлтлэг хоолны дэглэмийн ачаар та жингээ хасаж, эрч хүчээ нөхөж, хөгшрөлтийг удаашруулж чадна!

Шүлтлэг хоолны дэглэм нь эрч хүчээр сэлбэх, жин хасах, үрэвсэл анагаах мөн хөгшрөх явцыг удаашруулахад тусална. Энэ дэглэмийн зорилго нь бие махбодийн рН-ийн хэмжээг өөрчлөхөд оршино. Өөрөөр хэлбэл рН 7,325-ийг ялгаруулалтыг дэмжих ажээ.

Хүчиллэг ихтэй хоол хүнс хэрэглэснээр хүчлийн хэмжээг эвдэгдэхэд хүргэдэг, ингээд бие махбодь хүчлээ ихээр ялгаруулахад хүргэдэг байна. Хүчиллэг ихэдсэн үед үрэвсэл, кандидоз, архаг ядаргаа, жин нэмэгдэх, хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдах, дархлааны систем хэт идэвхжих зэргээр илэрнэ.

рН-ийг хянах 5 алхам.

Стрессийг багасгах

Стрессийн үед кортизол ихээр ялгардаг бөгөөд бие махбодид хоол унд боловсруулахаас ч их ачаалал өгдөг. Кортизол ялгарах тусам стресст таатай орчин болно. Кортизол нь дархлааны системийг эвдэж хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг доголдуулна.

Йог – стрессийг тайлах шилдэг арга, йогоор хичээллэснээр серотонины хэмжээ нэмэгдэж сэтгэл санаа сэргэнэ. Байнга йогоор хичээллэснээр аз жаргалтай болж депрессээс гарч байгааг шинжлэх ухааны үүднээс баталжээ.

Илүүдэл хүчлийг багасгах

Хүчтэй хүчлийг аажим багасгах арга хэмжээ авна. Сод, сахар, боловсруулсан мах болон цавуулаг хоол хүнснээс татгалзаарай. Ингэснээр бие махбодийн рН баланс тэнцвэржинэ.

Ногоо, жимс идэх

Амин дэм, эрдэс бодисоор баялаг хоол хүнс хэрэглэнэ. 2014 оны судалгаанаас харахад “жимс, ногооны соёл”-ын жагсаалтанд ногоон навчит ногоо эхний 16-д бичигджээ.

Мангольд, байцаа, руккола, бууцай болон навчийг шөл, салат, коктейл зэрэгт нэмж хэрэглэнэ.

Шингэн уух

Биед шаардлагатай шингэнийг авах нь эрүүл мэндийн олон асуудлыг шийдэж чадна. Өнөөдөр олон хүн өөрт шаардлагатай шингэнээ авч чадахгүй байгаа нь үнэн. Хүн өдөрт ойролцоогоор 8 стакан ус уух ёстой.

Зохих хэмжээний тос авах

Хүний бие махбодид омега тос маш чухал үүрэгтэй, ялангуяа омега-3. Бие махбодь өөрөө уг тосыг ялгаруулж чадахгүй учраас хоол хүнсээр дамжуулан авна. Омега-3-ыг авахын тулд ихэнх хүмүүс өдөр болгон загасны мах идэх ёстой гэж ойлгодог. Үнэндээ үндсэн зорилгодоо энэ аргаар хүрч чадахгүй. Бэлтгэл сургуулилтын дараа омега-3-ын хэмжээг нөхөх, арьсны залуу төрхийг хадгалахын тулд омега 3-ыг өөр бусад нэмэлт хоол хүнсээр авч байх ёстой ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *