Сэтгэл зүйн өвчин – найруулагч нарын дуртай сэдэв, жүжигчид ч өвчтэй хүний дүрийг гайхалтай гаргаж чадна.
Карл Юнгийн үзэж байгаагаар хүн болгонд өөрөө хүлээн зөвшөөрөхийг хүсэхээргүй тийм шинж чанар байдгийг онцолсон. Харин Леопольд Сонди хүний нүүр царайгаар хувь хүнийг тодорхойлох тест зохиожээ.
Алдартай сэтгэл зүйчдийн зохиосон тестийг танд танилцуулж байна.
Хамгийн их таалагдахгүй байгаа царайг сонгоно уу
Одоо үр дүнг хараарай
Садизм
Онош: 2007 оны “Funny Games” киноны энэ царайлаг залууг садист гэж хэлэхэд үнэмшмээргүй.
Таны сонголт юу өгүүлнэ вэ: Та тайван, өв тэгш мэт хүн харагдана, гэхдээ таньтай хэл амаа ололцоход тун бэрх, их зөрүүд хүн ажээ. Та ямар нэгэн зүйл хийхийг хүсвэл шууд ил хэлэхгүй, өөрөө өөртөө хиймлээр саад бэрхшээл ургуулж өөрийгөө хариуцлагаас мулталж чадна. Та хүмүүсийг сэтгэл зүйн хувьд дарангуйлах дуртай. Таны дотоод “би” нь бусдын хүслийг дарж өөрийгөө дөвийлгөх хүсэлтэй ажээ.
Эпилепси
Онош: Аргентиний найруулагч Фабиан Бьелинскийн найруулсан “El Aura” кинонд таксидермист болон болон эпилепсийн таталтаар шаналж буй хүний түүх гардаг.
Таны сонголт юу өгүүлнэ вэ: Таныг хүмүүс зөөлөн сэтгэлтэй сэтгэл татам хүн хэмээн үнэлдэг. Та бусадтай хэл амаа амархан ололцоно, хариуцлагатай хэмээн үнэлэгдэнэ. Гэтэл та сэтгэл дотроо шаналж яваа, удаан жилээр та стресс, айдас тээжээ. Үүнийгээ бусдаас нуухыг хичээнэ. Таны дотоод “би” шинэ хувь хүн төлөвшүүлэхийг эрмэлзэж байна, өөрөөсөө сөрөг болгоныг хөөхийг хүсэх ажээ.
Кататони
Онош: Оливер Саксын дурсамж номоор бүтээсэн “Awakenings” кино нь кататони өвчний шалтгааныг тогтоохоор ажиллаж буй даруухан эмчийн тухай өгүүлдэг. Энэ өвчнөөр өвдсөн өвчтөнүүд нь ярих ч үгүй, хөдлөх ч үгүй.
Таны сонголт юу өгүүлнэ вэ: Та их даруухан хүн юм, элдэв өөрчлөлтөд дургүй. Шинэ нөхцөл байдалд дасан зохицохдоо тааруухан. Өөрийн гэсэн дүрэмтэй, үүнийгээ хэзээ ч зөрчихгүй. Магадгүй багадаа та хэт их хөдөлгөөнтэй байсан бөгөөд бодит байдалтай нийцэхийн тулд өөрийгөө дардаг байсан болов уу. Дотоод “би”–д тэр л нэг айдас үлджээ – өөрөө өөрийгөө хянах хяналтаа алдах.
Шизофрени
Онош: “The Perfect Host” кинонд сайхан сэтгэлтэй хүн хэрхэн мангас болж байгааг үзэж болно, найруулагч Ник Томней энэ дүрээр шизофрени өвчнийг харуулахыг зорьжээ.
Таны сонголт юу өгүүлнэ вэ: Бусад хүмүүс танд огт хамаагүй. Тиймээс та бусдыг сонирхож сурах хэрэгтэй, тэд яагаад таны амьдралд оршиж байна вэ? Та бусадтай илэн далангүй байх нь өөрийнхөө ганцаардлыг нуух зорилго агуулдаг. Тиймээс таны харилцаа маш өнгөц – заримдаа та өөрийгөө орь ганцаар амьдарч чадна гэсэн бодолдоо бүрэн автсан байдаг. Харилцаа – дотоод “би”-тэй учрахаас зайлсхийх хамгийн шилдэг арга.
Агорафоби
Онош: “Agoraphobia” кино өөрөө өөрийнхөө тухай шууд хэлэх мэт – задгай талбай болон олон хүнтэй газар байхаас айдаг айдас.
Таны сонголт юу өгүүлнэ вэ: Та бүрэг хүн мэт харагддаг. Харин таны дотор хүн бүхэнд таалагдах хүсэлтэй хүн нуугджээ. Таны сэтгэл санаа эргэн тойрны үзэл бодлоос маш их хамааралтай, та өөрийнхөө амьдралд сэтгэл дундуур байх үе элбэг, үүнийгээ ч нуулгүй ил гаргаж хэлнэ. Та байнга айдас түгшүүртэй явдаг.
Аспергерийн синдром
Онош: “Adam” киноны гол дүрийн залуу сайхан сэтгэлтэй даруухан, аутизмийн нэг төрөл болох Аспергерийн хам шинжээр шаналдаг.
Таны сонголт юу өгүүлнэ вэ: Танд 3 хүн нуугджээ: жүжигчин, ганцаардсан бас гологдсон хүн. Та нэг бол нийтэч эсвэл олон хүнээс зугтааж орь ганцаар байх хүсэл төрнө. Танд юу саад болж байна? Энэ дэлхий нэг л сонин санагдаад байна уу, бүгд дайсагнасан мэт, тэгээд л ганцаар байхыг шийдэв үү? Таныг ойлгохгүй бол та нуугддаг, сэтгэл хөдлөлөө ил гаргахгүй.
Депрессийн байдал
Онош: “Filth” киноноос сэтгэл зүйн хямралын бүхий л хэлбэрийг олж харж болно.
Таны сонголт юу өгүүлнэ вэ: Бусдад та нийтэч – өөдрөг сэтгэлтэй, өөртөө итгэлтэй хүн харагдана, харин гэртээ ирэнгүүтээ уйтгартай, өөрөө өөртэйгөө гунихран суух сэтгэлийн өвчтэй хүн болон хувирах ажээ. Та өөрийнхөө үзэл бодлоос нуугддаг, өөрийгөө байнга буруутгадаг нэгэн – бусдын асуудлыг шийдэх сэтгэл зүйчийн дүрд орох сонирхолтой. Энэ нь өөрийгөө олж нээхэд тусална гэж найддаг.
Нийгмээс тусгаарлагдах өвчин
Онош: “Peacock” киноны гол дүрийн бүсгүй хэрцгий, дарангуйлагч эхийнхээ үхлийн дараа хувцсыг нь өмсөж дүрд нь орно. Энэ үйлдлийг нийгмээс тусгаарлагдах өвчин хэмээн авч үздэг.
Таны сонголт юу өгүүлнэ вэ: Та гадаад төрхөндөө маш их анхаарал тавьдаг, бага байхаасаа л өөрийн хүйсийг батлах гэж оролдож байсан нэгэн. Дотоод “Би” нь өөрийгөө хүйсийн асуудлыг тодорхойлох. Жинхэнэ эр хүн эсвэл эмэгтэй хүн хэрхэн харагдах ёстойг та мэднэ – энэ дүрээс багахан ч гэсэн гажвал таны дотор муухайрна.
Биполяр өвчлөл
Онош: “No Country for Old Men” киноны гол дүрд тоглосон Хавьер Бардем хөлсний алуурчны дүрийг гайхалтай гаргасан.
Таны сонголт юу өгүүлнэ вэ: Логик сэтгэлгээтэй бүх зүйл хяналтан дор байгаа хүний дүрийг гаргасан. Хэрвээ та өөрийгөө барьж чадахгүй болвол бүх зүйл нурна. Таны дотор хяналтнаас гарахад бэлэн сэтгэл хөдлөл бий. Бүгдийг ил гаргахад сүүлчийн дусал л үлдээд байна, тэр дусал юу ч байж болно. Дуу чимээ ихтэй галзуурмаар газраас хол яваарай.
Котардын хам шинж
Онош: “After.Life” маш ховор өвчин болон Котардын хам шинжийг харуулсан. Өөрийгөө үхсэн гэж итгэж яваа хүн юм.
Таны сонголт юу өгүүлнэ вэ: Өөрийнхөө бий болгосон таагүй байдлаас гарах гэж хичээж яваа. Энэ өвчнөөр өвчилсөн хүн өөрийгөө үхсэн мэт бодно, цус гүйхгүй, дотоод эрхтэн хоосон болсон. Тиймээс амьдралын баяр баяслыг мэдрэх чадваргүй, яг л зомби шиг.