in ,

ГайхмаарГайхмаар ГоёГоё Яг зөвЯг зөв ХөөрхөнХөөрхөн Юу вэЮу вэ ХахаХаха

Эзнээ ямар ч аюулаас хамгаалах, хамгийн үнэнч 10 “хамгаалагч” нохой: Тэд хүний жинхэнэ анд нөхөр болж чаддаг!

Булдог

Олон янзын үүлдрийн нохдын дотроос булдог шиг хүчтэй, бие хаатайг нь олохгүй ээ. Манаж байгаа зүйлээ хэзээ ч бусниулахгүй байх занг бий болгох гэж 200-гаад жилийн турш булдогийг хүмүүжүүлсээр иржээ.  Булдог нь эзэндээ туйлын үнэнч байдаг. Тэд хүнийг хазвал ясыг нь шууд хугалдаг тул барагтаа бол хуцдаггүй ажээ. Эр булдог дундажаар 68 кг жинтэй байдаг. Тэд бусад ноходтой адилхан ухаалаг биш учраас байнга олон янзын команд зааж өгч, дахин дахин өөр өөр аргаар сургаж байх шаардлагатай. Гэр бүлээ хамгаалдаг болгон сургах шаардлагагүй. Учир нь булдог ойртож ирсэн, хажуугаар өнгөрсөн танихгүй хүн бүрийг идшээ гэж бодон дайрч байдаг. Булдогийг байранд тэжээснээр хашаанд тэжээвэл илүү тохиромжтой. Дээд тал нь 8 жил амьдардаг. Таны гэрийг найдвартай хамгаалж байгаа гэдэгт итгэлтэй байж болно.

 

Ротвэллер

Гэр бүлээ хамгаалахаас илүүтэйгээр гадны хүн рүү дайрах хандлагатай байдаг. Олон хүн ротвеллерийг аюултай нохой гэж үздэг ч бодит байдал дээр энэ бүх таагүй зүйлс нь эзнийх нь халамж арчилгаа муутай, буруу сургаснаас болдог байна. Эртний  Ромын хилээ мануулж, эд таваараа хамгаалуулдаг байсан нохдын үр төл гэж үздэг. Нохойны нэр нь Германы “нядлагч” нэх үгнээс үүсэлтэй бөгөөд нядлагч махаа зарж олсон мөнгөө эл нохойгоор харуулдаг байснаас болсон хэрэг. Эзэндээ үнэнч учир сайн хоточ нохой болдог бөгөөд дэлхийн хамгийн дуулгавартай нохдын тоонд яахын аргагүй ордог . Хүүхдэд эрсдэлтай нохой гэж үздэг байна. Хүүхдүүд нь том болсон айлд тэжээвэл зүгээр гэж зөвлөдөг. Тэдэнд зайтай амьдрах орчин хэрэгтэй бөгөөд өдөр тутмын мал маллах зэрэг ажлыг өгвөл тохиромжтой байх болно.

 

Добермэн Пиншер

Байгалаасаа эзнийгээ аюул ослоос хамгаалах зөн билигтэй. Добермэнийг дэлхийн хамгийн сайн хоточ нохой хэмээн үздэг. Добермэн зөвхөн эзнийхээ тушаалаар л хүн рүү дайрдаг учраас цэрэг цагдаагийн газар ихээр ашигладаг. ерөнхийдөө түрэмгий зан авиртай ч сайн сургаж чадвал өөрчлөгдөх боломжтой. Маш ухаалаг нохой учраас бие, сэтгэлийг нь зэрэг сургаснаар дуулгавартай нохойтой болж болно.

 

Кувасз

Аймшиггүй эр зоригтой, дэлхийн хамгийн сайн хамгаалагч нохдын нэг. Түүний нэр нь Туркээр “язгууртны зэвсэглэсэн хамгаалагч” гэсэн утгатай үг ажээ. Төвдөөс гаралтай бөгөөд өдгөө Унгарт тэжээж байна. Унгарын эзэн хаан, Европын эзэнт гүрэн зэрэг язгууртнууд тэжээсээр иржээ. Олон зуун жилийн дараа л жирийн иргэд өсгөн тэжээн малаа маллуулах болжээ. Дуулгавартайгаар юмыг сурдаг учраас мэргэжлийн сургагч шаардлагатай. Эзэн нь өөрөө удирдан манлайлдаг, тайван, өөртөө итгэлтэй тийм л хүн байх хэрэгтэй. Туйлын үнэнч, таны төлөө амиа золиослохоос ч буцахгүй.

 

Аварга Шнаузер

Дундажаар 45 кг жинтэй байх ба олон зуун жилийн турш гэр байшин хамгаалах, мал маллах, цагдаагийн газарт хар тамхи, тэсрэх бодис илрүүлэхэд нь туслаж иржээ. Нэлээн тайван, чимээ багатай нохой учраас тайван байхыг хүсч байгаа айлд яг тохирно. Танихгүй хүнд ихээхэн сэжиглэнгүй ханддаг. Заах хэлбэрээ байн байн өөрчилж байхгүй бол амархан уйдах гээд байдаг муу талтай. Аль болох гэрт ганцаарангий нь үлдээхгүй байхыг хичээгээрэй. Гэрийн эд зүйлсийг уйдсандаа зажилан эвдэлж мэднэ. Зөв сургаж чадах юм бол туйлын нөхөрсөг нохойтой болох боломжтой.

 

Төвдийн мастиф

Энэхүү нохой нь ууланд сайн гүйдэг, шилүүстэй таарсан тохиолдолд ялдаг. Угтаа мастиф үүлдрийн нохой биш юм. Анх түүнийг харсан Барууныхан л мастифтай төстэй харагдсан болохоор л мастиф байна гэж бодоод ийнхүү нэрлэсэн хэрэг л дээ. Эр мастиф нохой 102 кг жинтэй байдаг. Непалаас Төв ази хүртэлх олон ч айлыг хэлэн зуун жилийн турш манаж иржээ. Өдөр нь Төвдийн уулан дээрх Бурханы шашны хийдүүдийг хамгаалж, шөнө нь шилүүс, чоно зэрэг гадны биетүүдээс лам нарыг хамгаалдаг байсан ажээ. Орчин үед цагдаагийн газарт алба хааж явна.

 

Комондор

Добермэн байгалаасаа эзнээ хамгаалах зөнтэй байдаг ба татвар хураадаг хүмүүс дагуулан явдаг байжээ. Өдгөө Доберменийг дэлхийн хамгийн сайн хоточ нохой гэж үздэг ч түүний түрэмгий занг танихгүй хүн, хүүхдэд хортой гэж үздэг. Бодит байдал дээр тэд хувийн зохион байгуулалт сайтай, эзнийхээ заавраар л хүн рүү дайрдаг учраас цагдаа сэргийлэхийн байгууллагат ажиллуулж байна. Нохой үржүүлдэг олон ч хүн добермэний түрэмгий аашийг засахаар сүүлийн жилүүдэд ихээхэн оролдож байгаа бөгөөд добермэний эзэн хүн нохойныхоо бие сэтгэлийг зэрэг сургах хэрэгтэй. Гэрт ганцаарангий нь үлдээхгүй байвал зохино.

 

Боербол

Зарим хүн хулгайч, дайран орогчоос гэрээ хамгаалах зайлшгүй шаардлагатай байхад зарим нь арслан, хэрснээс хамгаалдаг. Боерболыг тэжээснээр та дэлхийн хамгийн аймшигтай, том амьтнаас ч айхгүй байж болно. Өмнөд африкын энэхүү нохой нь мастиф болон булдог нарын эрлийз бөгөөд саваннд 400-гаад жилийн өмнө суурьшсан байдаг. Дэлхийн хамгийн зоригтой нохдын нэгэнд тооцогддог бөгөөд цөөвөр чоноос гэр бүл болон мал сүргээ эрэлхэгэр хамгаалдаг. Мэргэжилтнүүд Боерболыг бага насны хүүхэдтэй хамт хэзээ ч үлдээхгүй байхыг зөвлөж байна.

 

Европын хоньчин

Тал дээр ганц  айл амьдарч байтал урилгагүй зочин ирвэл яах вэ? евро-азийн тал нутаг дахь Оросын фермерүүдийг хамгаалахын тулд хэдэн зуун жилийн турш үржүүлсэн Европын хоньчин. Тэд Оросын шоронг хамгаалдаг бөгөөд хоригдлуудыг оргохоос хамгаалдаг ажээ. Иранчууд ферм дээрээ ажиллуулдаг бөгөөд асар олноор нь үржүүлдэг байна. Эр нохой нь 140 кг жинтэй байдаг болохоор хүрэн баавгайг санагдуулна. Хазахдаа туйлын аймар, хуцах нь ч бас сүртэй байна. Тэд эзэндээ насан турш үнэнч байх ба танихгүй хүмүүс, орж гарсан хүмүүст туйлын дургүй ханддаг. 10-12 насладаг.

 

Герман хоньчин

Аль ч талаас нь аваад үзсэн обчаркыг гүйцэх хоточ нохой гарсангүй ээ. Обчарк эзнийхээ бүхий л командыг биелүүлж чаддаг хамгийн ухаалаг нохой билээ. Тэдний ухаалаг зан, өөрийгөө золиослох чадвар нь тэдний дүрийг кинонд мөнхөлж, реалити шоунд оролцуулж, Дэлхийн Нэгдүгээр дайнаас амьд үлдсэн Рин тин тиний дүрийг бүтээхэд тусласан. Тэдний гэмт хэрэг илрүүлэх чадвар нь хосгүй бөгөөд удаан хугацаагаар ядралгүй ажилладаг, галын шугаманд эрэлхэгээр ордог зэргээс нь үүдэн тэднийг аврах ажиллагаанд оролцуулдаг билээ. Гэрт байгаа хүүхэд обчаркыг удирдан чиглүүлэхгүй байгаа тохиолдолд обчарк хүүхдэд туйлын түрэмгий ханддаг. Тэд олон янзын даалгаврыг сурч, гэрээ сайн санаж, эзнийхээ зааврыг гүйцэтгэн, дуулгавартай байж чаддаг. Тэд дайсныг найзаас ялгаж чаддаг туйлын гярхай амьтан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *