in

Нөхөр маань шөнө болгон хурхираад огтхон ч унтуулдаггүй байлаа. Харин энэ 6 хүнсийг хэрэглэдэг болсноос хойш би амар тайван унтдаг болсон!

Үндэсний нойрны сангаас хийсэн судалгаагаар 90 сая гаруй насан хүрсэн америкчууд хурхирдаг гэсэн тоо гарчээ. Харамсалтай нь ихэнх хүмүүс хэрэглэж буй хоол хүнс нь тэднийг хурхирахад хүргэж байгааг мэддэггүй.

Гуурсан хоолойн булчин суларч хэл хойш унждаг учир хүн хурхирдаг. Агаар хоолойгоор дамжин өнгөрөхөд хоолойн хана чичирч бидний сайн мэдэх хурхирах чимээ гардаг ажээ.

Хурхирдаг хүний хажууд унтаж байгаа хүн илүү тайван бус байдалд унтдаг. Гэхдээ зарим тохиолдолд хурхирч байгаа хүн өөрөө өөрийгөө сонстол хурхирч шөнө дөлөөр сэрэх явдал ч байдаг байна.

Зарим хүмүүс хурхирах байдалтайгаа ямар нэгэн байдлаар тэмцэн хурхирахаас сэргийлэх элдэв хэрэгсэл, зарим нь бүр мэс ажилбар хийлгэдэг. Гэвч, үүнээс илүү хялбар арга байдаг.

Kevin Meehan-ы зөвлөж байгаагаар Meehan  аргаар буюу хоолны тусгай дэглэм барьснаар хурхирах байдлаас салж болно гэжээ.

Meehan хэлэхдээ, бидний хэрэглэж буй хоол хүнсний зарим нь гуурсан хоолойн булчирхай болон булчингийн томролтыг багасгах үйлчилгээтэй байдаг тул хурхирах байдлыг багасгах боломжтой. Доор дурдсан хүнсийг буюу “prostaglandin 2”-ийг бага хэрэглэж байгаа нь мөн эрүүл мэндэд ч бас бус өөр сөрөг нөлөөтэй байдаг гэжээ.

Хоолойгоор агаар чөлөөтэй нэвтрэх зай багасах нь түүнийг чичрэхэд маш их нөлөөтэй, ийм ч учраас бид хурхирдаг гэдгийг мэднэ. “Хоолой болон хамарны агаар нэвтрэх замыг чөлөөтэй байглах нь зайлшгүй үүрэг мэт ойлгох хэрэгтэй” гэж Meehan нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа анхааруулжээ.

Түүний ярилцлагын дагуу Medical Daily сэтгүүл хурхирах байдлаас салгах хоол хүнсний жагсаалтыг гаргасан байна.

1. Үнээний болон бусад төрлийн сүү

Өчүүхэн хэмжээний лактоз харшил хөдөлгөж мэдэх тул хурхирахад нөлөөлдөг байна. Үнээний болон бусад малын гаралтай сүү, сүүн бүтээгдэхүүнийг ханиад томууны үед хэрэглэхэд цэр ховлох үйлчилгээ үзүүлдэг нь ч мөн хурхирахад хүргэнэ.

Иймд, шар буурцгийн, миндаль самарны сүү, мөн ямааны сүү уух нь хурхирахад бага нөлөөлнө.

 

2. Загас

Өөх тосоор баялаг , арахидонийн хүчил ихтэй улаан төрлийн мах хэрэглэснээр хоолойн булчирхай томроход нөлөөлж хурхирдаг. Иймд, улаан махны оронд загасны мах, ногоо хэрэглэж уургаа авч болно. Мөн, эдгээр хоол хүнс нь тосны хүчиллэгтэй тул элдэв үрэвслийг багасгахад дэм болно.

 

3. Сонгино

Сонгино нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэйгээс гадна цэр,нус бөөгнөрөх үйлчилгээг багасгах тул таны хоолой, хамрын замыг цэвэр байлгаж хурхирахыг багасгана.

 

4. Нимбэгтэй цай

Нимбэгтэй аяга цай уухад хурхирахыг мөн багасгана. Хэрвээ гаатай цай бол бүр ч үр дүнтэй.

 

5. Зөгийн бал

Зөгийн балтай цай, бүр болохгүй бол халбага зөгийн бал унтахдаа уухад хурхирахыг багасгах бөгөөд хамар хоолойг зөөллөж өгнө. Зөгийн бал нь бактерийн эсрэг үйлчилгээтэй тул хоолойн үрэвслийг дарна.

 

6. Куркума

Уг хоол амтлагч нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул хурхихыг багасгана. Хоолонд хийхээс гадна хүйтэн жимсний шүүсэнд хийж унтахдаа ууж болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *