Хуучны загварыг баримтлах. Фейшн-блог, гоёлын сэтгүүл, нийтлэл бүгд л моодны тухай бичицгээнэ. Зарим үед туршлагатай загвар хөөгч нар хүртэл тэр олон мэдээллийн дундаас хуучны үеэ өнгөрөөсөн загварыг сонгох нь бий: уйтгартай өнгө бүхий пиджакны хослол, жинсэн өмд болон арваад жилийн тэртээ эрэлттэй байсан гоёл чимэглэл…
Гутал, цүнх, уруулын будаг, хумсны будгийг хослуулах эрмэлзэл. Энэ зохицолдлогоог саяханыг хүртэл дагаж мөрддөг байж билээ. Харин одоо эдгээрийг хослуулах хэрэггүй болсон, тэгээд ч уйтгартай санагдах болов уу. Загвар – анх харахад зохицохгүй мэт санагдах зүйлийг зоригтойгоор туршиж үзэхэд оршино.
Алтны тансаглал. Сайхан бүсгүйчүүд минь нэг хуруундаа хоёр бөгж зүүх эсвэл хүзүүндээ хоёр гинж зүүх (нэг нь хэрээстэй нөгөө нь зурхайн ордны тэмдэгтэй) – бүгд уялдаа холбоотой мэт санагдах хэдий ч шилэн зүүлт нь хүүхдийнх шиг, харин мөнгөн эдлэл нь “ядмаг” харагдана. Тэгээд ч алтан чимэглэл олноор нь эгнүүлэх хэрэггүй.
Бор өнгөтэй шилэн трико. Дэлхийн загварын чиг хандлагыг сайтар мэдэхгүй бүсгүйчүүд цайвар цонхигор харагдахаас эмээдэг. Энэ нь борлоогүй шилбэтэй ч холбоотой.
Хиймэл эмэгтэйлэг байдал буюу эсрэг хүйстэндээ таалагдах хүсэл – энэ л хөдөөний мэт харагдуулна. Бэлхүүс орчмоор бариу богино банзал өмсөх, өндөр өсгийт дээр догонцон явах, гялалзсан даавуун материалтай хувцас өмсөх – энэ бүгдээрээ эрчүүдийн анхаарлыг татна гэж андуурдаг.
Гоёл чимэглэлийг буруу хослуулах. Нэг хэлбэртэй хэт их төмөр эдлэл нь мэдрэмжгүй төрхийг илэрхийлнэ. Эсвэл бүх загварыг нэг дор хослуулах нь үнэхээр зохимжгүй.
Дуураймал зүйл хаа сайгүй, байшингийн булан бүрт бий: Dolce&Gabbana, Channel, Dior. Ихэнх нь брэндийн нэрэнд нь болж дуураймал зүйл авдаг ажээ.
Өвөл, хавар, намар нарийхан өндөр өсгийтэй туфли өмсөх. Ямар ч цаг агаартай, ямар ч нөхцөлд байсан хамаагүй. Та бодвол асуух байх: биед эвгүй учраас яаж байнга өмсөх вэ дээ?
Өвлийн цагаар үслэг эдлэл – юугаар ч орлуулшгүй. Үслэг эдлэл гэдэг чинь тансаг хэрэглээг илтгэнэ биз дээ? Үслэг эдлэл өмссөн бол өөрийгөө зөвөөр харуулах хэрэгтэй болохоос бус “нүүрээрээ шалбаагт унах” хэрэггүй.
Үсний этгээд өнгө бас дээрээс нь нүүрний аймшгийн будалт. Үсний засалтыг тэр болгон нөхцөл байдалд тохируулж засаад байх боломжгүй, харин нүүрний будалтын хувьд болгоомжтой хандах ёстой.