Энэ хоол нь бүдүүн, нарийн гэдэс доторх гадагшлаагүй үлдсэн ялгадсыг гаргах замаар таны жинг багасгах болно. Мөн энэ дэглэмийн ачаар ходоодны хүчилшилтийг тогтворжуулах боломжтой. Энэ “амин дэмийн салат”-ны найрлаганд амин дэм, эрдэс бодис, эслэг, пектинээр баялаг хүнсний ногоонууд орно.
Энэхүү эрүүл хооллолт нь гэдсийг үр дүнтэй цэвэрлэхэд тусалдаг. Улмаар ялгадас гадагшилж та жингээ амжилттай хасаж чадах юм.
Ингээд болоогүй ээ: энэ салатанд орж буй зарим орцууд нь тослоггүй учир та оройн хоолондоо идэж жингээ хасаарай.
Орц:
- Байцаа
- Хүрэн манжин
- Лууван
- Нимбэгийн шүүс
- Тос
- Бараан навчтай ногоо
Бэлтгэх арга:
- Байцаа, хүрэн манжин, луувангаа 3:1:1 харьцаатай авч үрүүлээр үрнэ.
- Өөрийн дуртай амтлагч ногоогоо нэмээрэй (укроп, яншуй, цоохор майлз). Ногоогоо угаагаарай. Сармис нэмж болно.
- Бага зэрэг ургамлын тос нэмнэ (оливийн тос болон наранцэцгийн тос илүү тохиромжтой байдаг).
Энэхүү салатанд давс нэмэх шаардлагагүй. Хэрэв давсалсан амтнаас татгалзаж чадахгүй бол шар буурцагны сүмс хэрэглээрэй. Энэ нь хоолны амтыг хурцалдаг ба тэжээллэг чанартай учир эрүүл мэндэд эерэг сайн.
Тайлбар: Хэрэв та ходоодны хүчил багатай бол даршилсан байцаа хэрэглэж болохгүй.