Амьсгалахад гарч байгаа аливаа авиаг хурхирах гэж үзнэ. Нойрон дунд хурхирч байгааг ихэнх хүмүүс тайвширч, гүн нойронд байна гэж андуурдаг. Хурхирах – энэ бол муу нойр гэж ойлгоорой.
Хурхирахаас хамгаалах шилдэг арга.
Унтахаас өмнөх хөнгөн зууш
Смузи зэрэг сэрүүцүүлэх үйлчилгээтэй ундаа, мөн гэрийн нөхцөлд хийсэн халуун ундаа нь хурхирахаас хамгаална. Куркуматай бүлээн сүү, мөн анхилуун үнэртэй амтлагчтай цай, сүү зөв сонголт.
Илүүдэл жин
Хурхирдаг хүмүүсийн ихэнх нь илүүдэл жинтэй байдаг. Тийм учраас илүүдэл жингээ багасгах тал дээр анхаарна. Дасгал хийж, тэнцвэртэй хоолны дэглэм баримтална.
Альтернатив эмчилгээ
Гипноз эмчилгээ, кристалл, соронзон зэрэг төрөл бүрийн эмчилгээг ашиглана.
Дэлхий ертөнцийн стратеги болон стресс тайлах
Сэтгэлийн дарамт хурхирахын шалтгаан болдог. Ажил дээр үүссэн асуудал ч хурхирахад хүргэнэ. Энэ байдлаас үүссэн хурхиралтыг бясалгалын аргаар арилгах боломжтой. Мөн йог, фитнес, иллэг хийлгэх, халуун ваннтай усанд тайван хэвтэх зэрэг нь тодорхой хэмжээгээр тусална.
Эмийн эмчилгээ
Зарим нэг эм хурхирах явдлыг зогсоож чадна. Хурхиралтыг хамрын булчинтай холбож үзэх тул хамрын хөндийг хүчилтөрөгчөөр хангахад чиглэсэн эмийн эмчилгээ хийгдэнэ.
Нойрыг хянах ажиллагаа
Нуруугаараа дээш харж унтдаг хүмүүс их хурхирдаг. Харин хажуугаараа унтдаг хүмүүсийн дунд хурхирах явдал бага тохиолддог ажээ.
Тамxинаас татгалзаарай
Хурхирахаас бүрмөсөн салах бас нэгэн арга бол – тамxинаас татгалзах. Тамxи нь хамрын хөндийн холбоосны урсгалыг дутагдалд оруулдаг учраас хурхирахад хүргэдэг байна.