in

ГайхмаарГайхмаар Юу вэЮу вэ ХөөрхөнХөөрхөн ГоёГоё ХахаХаха

Аюултай нөхцөл байдлаас таны хүүхдийн амь насыг аврах 16 чухал асуулт. Яг одоо үүнийг хүүхдүүдээсээ асуугаад үзээрэй!

Хичээлийн шинэ жил эхэлсэн тул та хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах ёстой. Таны хүүхэд өөрөө аюулгүй байдлыг хангаж чадах эсэхийг шалгаарай.

Дараах асуултуудыг хүүхдээсээ асуу. Хэвлэж аваад үе үе асууж сэргээж байх ёстойг анхаарна уу. Зарим нэг хариулт нь таныг алмайруулах болно гэдэгт итгэлтэй байна.

Аюултай нөхцөл байдал үүссэн үед хүүхэд биеэ хэрхэн авч явах вэ?

 

Асуултын хариулт

  1. Хүүхэд гэртээ ганцаараа байхад хулгайч орж ирэх гээд байна уу? Яаралтай аав, ээж рүүгээ залгана, бас цагдаа руу утасдана – 102. Цагдаа мэргэжлийн үүднээс зөвлөгөө өгөх болов уу, энэ үеэр аав, ээж хөрш рүүгээ эсвэл ойрхон байгаа дотны хүмүүс рүү ярьж тусламж дуудна.
  2. Танихгүй хүнээс тоглоом, идэх зүйл огт авч болохгүй. Хөршийн таньдаг эмээгээс өөр хүнээс огт элдэв зүйл авч болохгүйг хүүхдэдээ ойлгуулаарай.
  3. Гэрт галын аюул гарсан бол байрнаасаа яаралтай гарч гал команд – 101 дуудна. Гал унтраах анги иртэл хүүхэд хөршүүдээсээ тусламж авч болно. Өөрөө бие даан гал унтраахыг эрс хориглоно.
  4. Танихгүй хүн гудамжинд тусламж хүсвэл туслахаас татгалзах ёстой. Туслаж чадахгүйгээ тодорхой шууд хэлээд орхин явна. Тэр хүнд үнэхээр тусламж хэрэгтэй бол өөр том хүн дуудаж өгнө.
  5. Энэ нөхцөл байдалд хамгийн гол нь – тайван байж амьтны уурыг хүргэхгүй байх хэрэгтэй. Нохойны нүд рүү бүү ширт, анхаарлыг нь өөр тийш хандуулна: малгай, шүхэр, дэвтэр гэх мэт. Эдгээр зүйлсийн аль нэгийг болгоомжтой хажуу тийш шидээд аажим холдоорой, нуруугаараа харж болохгүй шүү.
  6. Сайн таньдаггүй хүний гэрт очих ёсгүй гэдгийг хүүхэддээ сайн ойлгуулаарай. Сайн танихгүй хүүхдийнд ч очихгүй. Харин эцэг эхийн хэн нэг нь цуг очвол хүүхдээ явуулж болно.
  7. Хүүхэд гэрээсээ яаралтай гарч гал унтраах анги руу залгана – 101.
  8. Танихгүй хүнтэй цахилгаан шатанд сууж болохгүй. Цахилгаан шатанд суухыг хүссэн томчуудын хүсэлтэнд хүүхдээ татгалзуулж сургаарай. Цахилгаан шатанд суулгүй, аав ээжийгээ хүлээж байна гэж хэлж болно. Зөвхөн сайн таньдаг хүмүүстэй л цахилгаан шатанд сууж болохыг хэлж өгнө үү.
  9. Энэ нөхцөл байдалд хамгийн зөв хувилбар – дэлгүүр, үсчин эсвэл хүн ихтэй газар ороод эцэг эх рүүгээ залгаарай.
  10. Танихгүй хүнд хаалгаа огт онгойлгож болохгүй. Үүнийг хүн болгон мэднэ. Энэ дүрмийг хүүхэд сайн мэдэж байх ёстой. Хүүхдүүд хаалганы ард байгаа аюул бол зөвхөн эрэгтэй хүн гэж боддог. Эелдэг зөөлөн эмээ, сайхан сэтгэлтэй эгч, тэр бүү хэл хүүхэд хүртэл аюултай гэдгийг ойлгуулах ёстой.
  11. Танихгүй хүн хүүхдийг тань бариад авбал яах вэ? Бусдын анхаарлыг татах ёстой. Чанга хашхирах, зодолдох шаардлагатай үед чулуу авч ойролцоох цонх, шилийг хагална. Гэмт хэрэгтний гарт орж байснаас бага зэргийн төлбөрт унасан нь хамаагүй дээр болов уу.
  12. Олон хүний дунд орсон бол тайван байлгаж сургаарай. Олон хүний урсгалыг дагаж явахдаа захыг нь барьж явна. Хана, шон зэрэгт тулж болохгүй. Таньдаг хүнтэйгээ цуг яваа бол мөрөн дээр нь гарч сууна.
  13. Аадар борооноор гудамжинд яваа бол хамгийн түрүүнд аюулгүй газар очиж нуугдана.Ойр байгаа дэлгүүр, байрны орц байж болно. Ойр хавьд нуугдах газар байхгүй бол намхан модны дор нуугдаж болно. Төмөр эдлэл, усны хоолой, өндөр мод болон автомашины ойролцоо нуугдаж болохгүй. Үргэлжилсэн цахилгаан хамгийн аюултайг санаж яваарай.
  14. Гэмт этгээдүүдийн явуулгад автах ёсгүй. Хэрвээ хүүхдэд аюул заналхийлсэн бол эцэг эхдээ эсвэл тусгай утас руу залгаж тусламж авах ёстой. Эцэг эх болгоны үүрэг – хүүхэдтэйгээ дотно харилцаа үүсгэх, гэхдээ хувийн орон зайд хэт нэвтэрч болохгүй.
  15. Хөлдсөн гол дээр тоглохыг эрс хориглох хэрэгтэй. Мөсөн дээр гулгамаар байгаа бол эцэг эхийн хараа хяналтан дор тусгайлан бэлдсэн мөсөн талбай дээр гулгана.
  16. Эмийн хорны тухай хүүхдэд сайн ойлгуулна. Анальгин толгойн өвчин намдаадаг гэдгийг мэдэхээс гадна эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр эмийн санд хүрч болохгүй гэдгийг сайн хэлж өгөөрэй. Бие нь өвдөөд байвал аав, ээж рүүгээ утасдаж тусламж авна.

Хүүхдэдээ аюулгүй байдлын дүрэм заавал зааж сургана, заасан зүйлээ байнга давтаж сануулж байх хэрэгтэй. Гэхдээ гадаад ертөнц аймшиг гэсэн ойлголтыг хүүхдэд төрүүлж болохгүй. Тодорхой нэг нөхцөл байдлын үед хүүхэд анхаарал болгоомжтой байх ёстой. Харин амьдралын бусад үед хүүхэд насныхаа аз жаргалыг бүрэн амсах ёстой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *