Өдөр тутмын буцалсан амьдралдаа хөтлөгдөн “хувь тавилангаас” бидэнд ирүүлж буй дохиог анзааралгүй өнгөрөөдөг. Дохиог хүлээн авсан ч зөв ойлгож чадахгүй. Давс, хар муур зэрэгтэй холбоотой мухар сүсэг их бий. Эдгээрийн нэг нь үxэлтэй холбоотой сүсэг юм.
Хүн өөрийн мэдэлгүй үxэлдээ бэлддэг гэж сүнс судлаачид үздэг. Түүний хэлэх үгс нь: “хэрвээ надтай ямар нэгэн зүйл тохиолдвол… “, “намайг байхгүй болохоор…” гэх мэт. Түүний үйл хөдлөл нь амиа хорлох гэж байгаа мэт, гэхдээ хүн өөрийн хүслээр бус золгүй тохиолдлоор нас барна. Хамаатан садангууд нь түүнийг сүүлийн үед биеэ хэрхэн авч явж байсан байдлыг хэзээ хойно нь л ойлгох ажээ.
Зайлшгүй үxлийн тухай мэдээлэл зүүдэнд ирдэг. Дараах зүүдийг анхаарч байна уу:
- Цустай шүд унах (цусан төрлийн хүн нас барах)
- Өөрийгөө булингартай усанд живж байна гэж зүүдлэх
- Худаг эсвэл нүхэнд унах (өөрийн үxэл)
- Нүх ухах (ойр дотны хүний оршуулга болох дохио)
- Жаргаж буй нар
- Гэртээ хэрэлдэх
- Өөрийн хурим (өөр бусад шинж тэмдэг бүхий)
- Шинэ гэрт өөрийгөө харах (өөрийн үxэл)
Зүүдэнд нас барсан ойр дотны хүмүүс, найз нөхөд ирж дуудах нь үxэл ойртож байгааг илтгэнэ. Дуудаж байгаа хүнийг дагаж явж байна гэж зүүдэлсэн бол зүүдэлсэн хүн өөрөө нөгөө ертөнцөд очихын тэмдэг. Дуудаж байгаа хүний үгэнд оролгүй хоцорвол хүнд өвчин, гай зовлон ирэхийн дохио. Гэхдээ тэр энэ бүх зүдгүүрийг даван туулж чадах ажээ.
Үxлийг илтгэх ардын шинж тэмдэг
Гэрийн цонхоор шувуу орж ирэхэд үxэл ирнэ гэж үздэг. Энэ таагүй тохиолдлоос зайлж болно. Шувууг барьж аваад хооллож ундална, дараа нь цонхоор тавин явуулаарай.
Нөгөө ертөнцийн энергид итгэдэг хүмүүсийн хувьд дараах үзэгдэлд анхаарлаа хандуулдаг:
- Гэрийн бугийн амьсгалах эсвэл уйлах чимээ шөнөөр сонсогдох
- Нар жаргасны дараа шал, тавилга хяхтнаж дуугарах
- Намар эсвэл өвөл сэрсэн ялаа хүний үxлийг дууддаг гэж үзнэ
- Гибискус (хятад сарнай) цагаасаа эрт цэцэглэвэл гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь үxнэ
- Толь унаад хагарвал – азгүй зүйл тохионо эсвэл үxэл ирнэ
- Толгой дээр унасан аалз – хүндээр өвчлөх эсвэл хэн нэгэн үxнэ
- Гэрийн ойролцоо хэрээ байнга нисээд байвал муугийн ёр гэж үзнэ.
Зарим тохиолдолд хүн өөрөө гай зовлон дууддаг гэж үздэг, жишээ нь, оршуулгын үеэр биеэ зүй бусаар явч явах. Мөн өдөр тутмын амьдралдаа дараах зүйлийг хийхийг хориглодог ажээ:
- Өндөр жилийг аюултайд тооцдог. Энэ хугацаанд мөөг түүвэл гэр бүлдээ гай зовлон дуудна.
- Өндөр жилтэй холбоотой бас нэгэн “үxэл”-ийн сүсэг. Энэ жил оршуулгын хувцас бэлдсэн хүн өөрийнхөө үxлийн хугацааг ойртуулна.
- Гэрийн ойролцоо чавганы мод ургаж байвал муугийн ёр. Энэ гэрт амьдарч байгаа хүмүүс бүгд үxнэ.
- Хашаандаа уд мод тарьсан хүн үxэл дуудна. Мод том болж ургасан цагт эзэндээ үxэл авчрах ажээ.