Бидний махбодид аюул учруулах өвчлөл байгааг хүмүүс төдийлөн анхаардаггүй. Цусан дахь сахарын хэмжээ ихсэх – маш аюултай. Тийм учраас энэ асуудлын талаар анхны ойлголттой байх ёстой.
Шинж тэмдэг:
- Ам хатах, ам цангах
- Хараа бүрэлзэх
- Бие сулрах, ядрах
- Арьс хуурайших
- Шээс байнга хүрэх, ялангуяа шөнийн цагаар
Чихрийн шижингээр шаналж буй өвчтөнүүдийн цусан дахь сахарын хэмжээ өндөр байдаг.
Эмчилгээ:
- Эрүүл хоолны дэглэм чанд баримтлах
- Биеийн идэвхтэй хөдөлгөөн
- Эмчийн заавраар эм уух
Дээр дурьдсан шинж тэмдгээс өөр шинж тэмдгүүд ч илэрч болно. Ихэнх тохиолдолд цусан дахь сахарын хэмжээ хэт өндөр эсвэл удаан хугацаанд их байсан бол өөр шинж тэмдэг илэрч болзошгүйг анхаарна уу. Цусан дахь сахарын хэмжээг бууруулах үйлчилгээ үзүүлэх байгалийн бүтээгдэхүүн байгааг дуулгахад таатай байна. Танд хэрэгтэй зүйл гэвэл нэг өндөг, багахан уксус.
Заавар
- Эхлээд өндгөө чанана, өндгөө хатгахад зориулж сэрээ бэлдээрэй. Өндгөө цэвэрлэсний дараа л өндгөө хатгах болохыг анхаарна уу.
- Цэвэрлэж, хатгасан өндгөө саванд байрлуулж дээрээс нь уксус хийж шөнөдөө хонуулна.
- Дараа өдөр нь уксустай адил хэмжээний ус нэмнэ.
- Энэ байдлаар хэд хэдэн өдөр давтах бөгөөд цусан дахь сахарын хэмжээгээ байнга шалгана. Сахарын хэмжээг харьцуулахын тулд эмчилгээ эхлэхээс өмнөх сахарын хэмжээг заавал үзнэ.
Өндөг нь хүн бүхэнд хүртээлтэй байгаа уургийн агууламж өндөртэй хүнс. Нэг өндгөнд багаар бодоход 6 грамм уураг буюу өдрийн хэрэглээний 13%-ийг нөхөх хэмжээний уураг агуулагддаг. 6 грамм уурагт хүний биед шаардлагатай аминохүчил буюу уургийг нэгтгэх блокууд агуулагдана. Ингэснээр таны өлсгөлөнгийн мэдрэмж багасч, өдөрт хэрэглэх калорийн хэмжээг буурах ажээ.
Дүгнэлт
Уг аргыг хэрэглэж эхэлснээс хойш таны сахарын хэмжээ урьд өмнөхөөсөө мэдэгдэхүйц буурна. Уг эмчилгээний арга нь гаж нөлөө байхгүй учраас туршаад үзэхэд илүүдэхгүй. Өндгөнд агуулагдах холестерин нь зүрхний өвчлөлд хүргэх эрсдэлтэй гэж үзэх хүмүүс байдаг. Гэхдээ Америкийн зүрхний холбооны саяханы нэгэн судалгааны үр дүнгээс харахад, хүн өдөрт 300 миллиграмм холестерин хэрэглэсэн тохиолдолд зүрхний өвчлөлд хүргэнэ гэжээ. Тиймээс ганц өндөг идлээ гээд зүрхний өвчлөл үүсгэх нь эргэлзээтэй, учир нь өндгөнд 213 миллаграмм холестерин агуулагддаг ажээ.