in

ХахаХаха Юу вэЮу вэ ХөөрхөнХөөрхөн ГайхмаарГайхмаар ГунигтайГунигтай

Таны биеийн жин хэвийн хэмжээнд байгаа эсэхийг хэрхэн шалгаж мэдэх вэ?

Таны жин хэвийн байгаа эсэхийг шалгах маш энгийн арга бий – бэлхүүсний тойргийг өндөртэй харьцуулах. Зарим нэг мэргэжилтнүүд уг аргыг БЖИ-ээс (биеийн жингийн индекс) илүү найдвартай гэж үзэж байна. БЖИ нь хүний араг ясны байдал, хүйс, булчингийн масс зэргийг тооцдоггүй ажээ.

Жишээ нь, хоёр хүн адил БЖИ-тэй байж болно, гэхдээ нэг нь хэвлийн өөхлөлтгүй, булчинлаг, нөгөө нь – мэдэгдэхүйц тарган. БЖИ нь өөхний харьцааг хэмждэггүйд гол шалтгаан оршиж байна.

“Бэлхүүс/өндөр”-ийн харьцааг бэлхүүсний тойргийн хэмжээг өндрийн хэмжээнд хуваадаг, гэхдээ хүйсийг анхаарна. Жишээ нь, 80 см бэлхүүстэй эр хүн 180 см өндөр гэж бодъё. Өөрөөр хэлбэл 80-ийг 180-д хуваана, хариулт нь 0,44 эсвэл 44%.

Энэхүү үзүүлэлт нь илүү бодит дүр зургийг гаргаж ирнэ, өөхний хуримтлал голдуу хэвлий орчмоор байдгийг тооцох хэрэгтэй. Гэдэсний дээд хэсгээр байрлах өөхлөлт бэлхүүсний бүдүүрэлттэй холбоотой, хүний биед гаж нөлөө үзүүлэх төрөл бүрийн гормон ялгаруулалтанд нөлөөлнө. Жишээ нь, чихрийн шижин, цусан дахь липидийн хэмжээ буурах.

Ихэнх тамирчид булчингийн масс ихтэй байдаг учраас БЖИ өндөртэй гарна. Харин хүйс/өндрийн харьцаа эрүүл үзүүлэлтийг харуулдаг. Үүнээс гадна лийрэн эсвэл элсэн цагийн галбиртай бүсгүйчүүдийн хувьд ч эрүүл үзүүлэлт гаргах талтай. “Алим” галбир маш аюултайд тооцогдоно.

Доорх хүснэгтээс та өөрийнхөө “бэлхүүс/өндөр”-ийн харьцааг олж харна уу. Таны үзүүлэлт ямарт нь хамаарч байна?

Эмэгтэйчүүд:

  • Харьцаа 35-аас бага: тураалтай, хангалтгүй жинтэй
  • Харьцаа 35-41,9: маш туранхай
  • Харьцаа 42-48,9:  хэвийн жин
  • Харьцаа 49-53,9: илүүдэл жин
  • Харьцаа 54-57,9: өөхлөлт
  • Харьцаа 58-аас их: аюултай өөхлөлт

Эрэгтэйчүүд:

  • Харьцаа 35-аас бага: тураалтай, хангалтгүй жинтэй
  • Харьцаа 35-42,9: маш туранхай
  • Харьцаа 43-52,9:  хэвийн жин
  • Харьцаа 53-57,9: илүүдэл жин
  • Харьцаа 58-62,9: өөхлөлт
  • Харьцаа 63-аас их: аюултай өөхлөлт

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *