Жоом – заваан амьтан, харсан хүн болгоны л дотор муухайрна. Хог, бохирдолтой холбоотойгоор үүсэх энэ амьтан таны гэр орны хаанаас ч гарч ирж болно – харанхуй өрөө, унтлагын өрөө, гал тогоо…
Тэд дасан зохицох чадвартай учраас дэлхий өнцөг булан бүрт бий. Энэ дэлхийн хамгийн амь бөхтэй амьтан гэж хэлж болох бөгөөд хоол хүнсгүйгээр 1 сар орчим амьдрах ажээ. Тэд юу л бол юу иднэ, өвс ургамал, мах, ногоо. Тийм ч учраас тэд хаа сайгүй өсөж үржих ажээ.
Хог хаягдлаар хооллосон жоом химийн мөр үлдээдэг. Энэ мөрөөр дамжуулан өөр хоорондоо хоол ундны тухай мэдээ үлдээнэ. Энэ удаад бид та бүхэнд энэ таагүй амьтнаас нэг мөр салах шилдэг аргыг танилцуулахаар бэлдлээ.
Танай гэрт тухлан амьдрах жоомноос салахаар шийдсэн бол маш үр дүнтэй аргыг туршиж үзэхийг санал болгож байна. Танай гэрт бага насны хүүхэд эсвэл гэрийн тэжээмэл амьтан байгаа бол жоомноос хурдан салах нь зүйтэй.
Лаврын навч – жоом үргээх байгалийн бодис. Энэ навч тэднийг алахгүй гэхдээ найдвартай зайлуулна. Навчны үнэр жоомнуудад тэсвэрлэхийн аргагүй үнэртэнэ. Лаврын навчийг гэрийнхээ булан бүрт байрлуул.
10 лаврын навчийг цэцэрлэгтээ эсвэл гал тогоондоо тавьсны дараа та ганц ч жоом олж харахгүй. Хүнсний зүйл хадгалдаг газар жишээ нь харанхуй өрөө, гал тогоонд тавихад маш тохиромжтой. Лаврын навч нь байгалийн гаралтай учраас хорт бодис ялгаруулахгүй. Цэцэрлэгтээ бас хэд хэдэн лаврын навч тавихыг санал болгож байна. Хүүхэд болон гэрийн амьтанд гаж нөлөө үзүүлэхгүй.
Та нойтон лаврын навч эсвэл хатаасныг ч ашиглаж болно. Гэхдээ хуурай навчийг нунтаглаад өрөөний булангуудад цацвал илүү үр дүнтэй байна. Нунтаг навч илүү их үнэр гаргадаг ажээ.
Энэ хэрэгтэй мэдээллийг найз нөхөдтэйгөө хуваалцаарай. Бүгдээрээ жоомноосоо салцгаая!