Айл болгонд хэрэггүй болсон эд зүйл бий, хаях хайран ч хадгалаад байх нь бас хаашаа юм.
Ийм төрлийн эд хогшилд хоёр дахь амьдрал бэлэглэх зарим нэг санааг танд танилцуулахаар бэлдлээ.
Соронзтой стакан
Стаканы араас гар сунгахгүй гайхалтай санаа. Хүүхэд тань өндөр шкафнаас стакан авах тоолондоо ч таныг дуудах хэрэггүй боллоо.
Тод өнгийн цэцгийн сав
Шилэн сав, будаг байхад л та гоёмсог цэцгийн савтай болно. Таны гэрийн өнгө төрхийг нэмж өгнө.
Түлхүүрийн нууц сав
Гэрийн түлхүүрээ гутал арчдаг хивсэнцэр доор нуух бол шилдэг арга биш. Хэн ч амархан олж чадна. Харин энэ гайхалтай санаа. Гэрийн түлхүүрээ өөртөө авч явдаггүй хүмүүст маш тохиромжтой.
Эвхдэг гудас
Хэний ч хэрэглэдэггүй дэрнүүд байгаа бол ашиглах сайхан арга байна. Зөвхөн хүүхдүүдэд таалагдаад зогсохгүй томчууд ч дуртай хэвтэнэ.
Хавтангаар хийх тавиур
Шинэ материал худалдаж авах шаардлагагүй, угаалгын өрөөний элдэв хэрэгслийг хадгалах цэвэрхэн тавиур хийнэ.
Шилэн лаа
Зуслан дээрээ романтик үдшийг өнгөрөөхөд энэ этгээд лаа гэрийг тань чимнэ. Зүгээр ч нэг чимээд зогсохгүй шумуулыг үргээнэ. Ганц анхаарах зүйл харгалзах хүнгүйгээр үлдээж болохгүй.
Хуанли
Хэзээ ч дуусахгүй мөнхийн хуанли, кубикээр хийхэд маш хялбар. Жирийн хуанлийг төдий л тоодоггүй хүмүүст зориулав.
Ширээ
4 хавтангаар ийм ширээ хийж болно. Этгээд, гоёмсог харагдана.
Цэцэрлэгийн багаж хэрэгсэл хадгалах санаа
Цэцэрлэгийн багаж хэрэгсэл хадгалах хувилбар. Засварын дараа үлдсэн хуванцар хоолойг яахаа мэдэхгүй гайхах хэрэггүй боллоо.
Зөөврийн тоглоом
Хүүхдүүдэд маш тохиромжтой-зөөврийн чирта. Өнгө өнгийн будаг, хөнгөн хавтан байхад л хангалттай. Хүүхдүүд тань баярлах нь мэдээж.
Хайрцган сагс
Ийм сагс хийхэд танд хайрцаг, олс, багахан утас, цавуу байхад л хангалттай. Дэлгүүрт зарж байгаа сагснаас дутахгүй, тэгээд ч хямдхан тусна.