in

ГоёГоё Яг зөвЯг зөв ХөөрхөнХөөрхөн ГайхмаарГайхмаар Юу вэЮу вэ ГунигтайГунигтай ХахаХаха

Эцэг эхийн хайр халамж, түшиг тулгуурыг илтгэх тэр л сайхан үгсийг хүүхдүүддээ хэлж сурцгаая! Тэдний хүмүүжилд асар их эерэг нөлөө үзүүлэх болно

Хүүхдийн хүмүүжил – хувь хүн болон өсөж буй хүүхдийн хувьд маш чухал бөгөөд хариуцлагатай зүйл. Тийм учраас эцэг эхчүүд хүүхдээ зөв хүмүүжүүлэхийн тулд янз бүрийн л арга барил ашиглана. Гэхдээ төгс арга барил бий: үг хэллэгтээ ганц л үг нэм, тэгвэл та хүүхэдтэйгээ хэл амаа маш амархан олох болно.

Эцэг эхийн хайр халамж, түшиг тулгуурыг илтгэх тэр үгийг сурцгаая. Энэ үг бол “алив…. хийцгээе”.

1.

Гол дүрэм – нэгдэл. Хүүхэд 9 нас хүртлээ өөрийнхөө “би” гэдгийг сайн ойлгодоггүй, тэдний хувьд “бид” гэдэг ойлголт илүү ойр дотно. Тийм учраас хүүхэдтэй цуг аливаа зүйлийг хийж байгаарай, ялангуяа тэр өөрөө туслах санал тавьсан бол (хийж чадахгүй ч гэсэн чөлөөтэй хийг). “Алив, цугтаа хийе, суръя, тоглоё” гэдэг үгийг хэлнэ. Ингэснээр таны хүүхэд дэмжлэг авч цугтаа дуртайяа аливаа ажлыг хийнэ.

2.

Хүүхдээ ямар нэгэн зүйл хийхийг үүрэг даалгавар өгдгөөрөө эцэг эхчүүд маш их алдаа гаргадаг. Энэ үед томчуудын эрх дархыг тэд мэдэрдэг бөгөөд энэ байдалд уур бухимдал нь хүрнэ. Илүү хялбар арга бий – гуйлт. Хүүхдээсээ ямар нэгэн зүйл хүсэж байгаа бол түүнээс гуй: “Үүнийг цугтаа хийцгээе, тэгэх үү?” эсвэл тохиролцож болно “Хоёулаа тэгж тохиролцох уу?”. Хүүхдийг захирснаас илүүтэй тохирсон нь илүү үр дүнтэй.

3.

“Алив, цугтаа” гэдэг үгний цаана бас хоёр ч нууц зэвсэг бий. “Баярлалаа”, “Тэгээд өгөөч” гэдэг үгийг хүүхдээсээ бүү харамлаж бай. Ийм үг сонсож өссөн хүүхэд эелдэг, талархаж сурдаг ажээ.

4.

Хүүхдийн үзэл бодлыг дэмжиж байгаарай. Түүнд асуулт тавьж бай, буулт хийж бай. Хүүхдэдээ “Чи эхлээд ярь даа” гэж хэлж байгаарай, гэхдээ энэ үгээ захирсан байдлаар хэлэхгүй шүү.

5.

Хүүхдүүд өөрөөсөө юу хүсээд байгааг заримдаа ойлгодоггүй. Хүүхдийн эргэлзээг төрүүлэх асуулт тавих хэрэггүй, хүсэлтээ товч бөгөөд тодорхой ойлгуулна. Хамгийн гол нь: тэд эцэг эхээсээ тусламж хүсдэг бөгөөд өөрсдийгөө сонсоосой гэж хүсдгийг бүү мартаарай. Тэдний өөрсдийгөө илэрхийлэх боломжийг нь олгож гэр бүлийн найрсаг, бат бөх харилцааг үүсгэе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *