Бэлэг сонгох асуудалд маш анхаарал болгоомжтой хандах хэрэгтэй. Хүний сэтгэлд элдэв бодол үлдээж, уй гашуу авчрах вий. Өөртөө сөрөг энерги агуулах эд зүйлс гэж бас байх ажээ. Магадгүй таны гадарлаж ч байгаагүй сөрөг энергитэй бэлэг сонгоод хүнд бэлэглэх гэж байгаа ч юм билүү?
Бэлэг гэдэг утгаар нь сонгохгүй байх эд зүйлсийг танд танилцуулж байна.
Бэлэглэхэд тохиромжгүй эд зүйлс.
Толь
Толь эртнээс далдын хүчийг агуулдаг хэмээгддэг байсан. Толийг ашиглан төрөл бүрийн сайн, муу ёс үйлдэхийг үгүйсгэхгүй. Жишээ нь “уншлагатай” толь бэлгэнд авсан хүний ажил үйлс нь уруудах, гоо сайхнаа алдах, эрүүл мэндээрээ ч хохирч болно.
Үүнээс гадна, нөгөө ертөнцийг тольдож болно гэдэг. Ялангуяа хуучны толь бэлэглэх, бэлгэнд авахаас зайлсхийнэ. Яагаад гэвэл өмнөх эзний энерги, тусгалыг бүгдийг шингээсэн байдаг ажээ.
Он удаан жилийн туршид толь хичнээн хүний үхэл, зовлонг харсныг бид мэдэхгүй. Үүнээс гадна төрлөө олоогүй сүнс толинд шингэдэг гэх сүсэг олны дунд явдаг.
Цаг
Цагтай цуг зовлон ирдэг гэж үздэг. Хуримын бэлэг болгож залуу гэр бүлд цаг бэлэглэвэл хэрүүл уруул салахгүй, магадгүй гэр бүл салахад ч хүргэж болзошгүй. Хэрвээ удирдлагадаа ханын цаг бэлэглэвэл тэр хүн уг албан тушаалдаа тогтвортой ажиллаж чадахгүй.
Шаазан хятад хүүхэлдэй
Хятад хүүхэлдэйг бодит хүний дүрсийг харж хийдэгт гол учир шалтгаан оршино. Уг хүүхэлдэй бодит хүний харц, инээмсэглэл төрхийг агуулна. Тухайн хүний энерги ч хүүхэлдэйнд шингэсэн байдаг. Тиймээс ямар ч энергитэй хүүхэлдэй бэлгэнд авч байгаагаа мэдэх боломжгүй.
Үзүүртэй, зүсдэг эд зүйл
Сэрээ, хутга, хэт хутга зэргийг бэлэглэхгүй. Гэрт сөрөг энерги авчирна. Бэлгэнд хутга, сэрээ авсан хүний гэр бүлд хэрүүл уруул, өвчин зовлон салахгүй гэж үздэг.
Шувууны баримал
Хутганы адил гэрт зовлон авчирна. Шувуу – галзуурлын дуу чимээ гаргадаг гэдэг мухар сүсэгтэй холбоотой юм. Гэрт шувуу орж ирснийг гай зовлон ирнэ гэж ойлгодогтой л адил.
Гэрийн углааш, бээлий, тохойвч
Энэ төрлийн бэлгийг ялангуяа өндөр настай хүмүүст бэлэглэхгүй. Тэдэнд хөгширч байгааг нь санагдуулдаг ажээ.
Бээлий бэлгэнд авсан хүн бэлгийг харилцаагаа таслах хүсэлтэй байна гэж ойлгодог. Эрт дээр үед дуэл хийхдээ бээлийгээ шиддэг байсан нь ийм учиртай хэмээдэг.
Гэрийн углаашыг ч бас сайны ёрд авч үзэхгүй, үхлийг илэрхийлэх ажээ.
Хоосон цүнх, түрийвч, үүргэвч
Санхүүгийн хүндрэлд орохгүйн тулд хоосон цүнх, түрийвч хүнээс бэлгэнд бүү авч бай, ганц ч болов цаасан дэвсгэрт хийлгэж аваарай. Мөнгөн дүн их байх тусмаа сайн байх нь мэдээж.
Өвчинтэй холбоотой эд зүйлс
Өвчнийг санагдуулах эд зүйлс хүнд бэлэглэхгүй. Жишээ нь, утлагын аппарат, бигнүүр, даралтны аппарат, нуруувч…
Амьтан
Амьд амьтан бэлэглэхгүй байвал зохилтой, гэхдээ тэр хүн тодорхой үүлдрийн, тодорхой амьтан тэжээхийг үнэхээр хүсэж байгаа бол бэлэглэж болно. Бэлгэнд амьтан өгөхөөс өөр аргагүй болсон бол бэлгэ тэмдэг болгон багахан мөнгө заавал авна. Эс бөгөөс амьтан шинэ эзнээсээ зугтах эсвэл өвдөж болно.
Дотуур хувцас, нусны алчуур, оймс
Эр нөхөртөө дотуур хувцас, оймс бэлгэнд өгөхгүй. Хууран мэхлэлт эсвэл алсын замд гарахын тэмдэг болно. Оймс бэлгэнд авсан эр нөхөр гэрээсээ гараад эргэж ирэхгүй гэдэг мухар сүсэг эртнээс байжээ.
Нусны алчуур гэрт нулимс авчирна. Оршуулгын үеэр хэрэглэсэн нусны алчуурыг тэнд нь орхидог уламжлалтайг та мэдэх биз.
Сувд
Бэлгэнд сувд авсан хүнд бусдын нулимс ирнэ гэж үздэг. Сувдыг залуу лусын дагины нулимс хэмээн үздэг ажээ.
Хадаасан цэцэг, улаан-хар баглаа цэцэг, бүхэл тоотой цэцгийн баглаа
Хадаасан цэцэг бэлгэнд өгөхийг муугийн ёр хэмээн үзнэ. Зовлон зүдгүүр авчирна.
Зөвхөн хар, улаан өнгөөс бүрдсэн баглаа цэцэг бэлэглэхгүй. Үхлийг илтгэнэ.
Мөн үхлийг илэрхийлсэн бүхэл тоотой цэцгийн баглаа амьд хүнд бэлэглэхгүй.
Бэлгийг дамжуулан бэлэглэж болох уу?
Бэлгийг бусдад дамжуулан бэлэглэхгүй байхыг зөвлөж байна. Бэлгийг анх авсан хүний энерги уг бэлэгт шингэсэн байдаг. Тиймээс эерэг эсвэл сөрөг энерги шингэсэн эсэхийг мэдэхгүй. Ямартай ч уг бэлэг өөр хүнд анхнаасаа зориулагдсан байгааг мартаж болохгүй.
Ямар нэгэн шалтгаанаар дээрх бэлгүүдийн аль нэгийг бэлэглэхээс өөр аргагүй болсон бол бэлгэ тэмдэг болгон мөнгө заавал авч байгаарай. Ингэснээр бэлгийн муу энерги арилах болно.