in

ХөөрхөнХөөрхөн

Турах зорилгоор бэлтгэл сургуулилт хийж байгаа хүмүүс дараах 9 алдааг гаргадаг учраас хүссэн үр дүндээ хүрч чаддаггүй

Байнга спорт зааланд дасгал хийсэн ч гэсэн зохих үр дүнгээ өгөхгүй бол нэгийг бодох цаг болжээ. Чөтгөр өчүүхэн зүйлд нуугддаг гэдэг үгийн адилаар энгийн зүйл турахад тань саад учруулж байж болно.

Та бүхэнд түгээмэл алдаануудаас танилцуулахаар бэлдлээ.

Удаан хугацаагаар кардио дасгал хийх

Кардио дасгал зүрхэнд сайнаар нөлөөлдөг гэдэгт бид итгэлтэй байдаг. Гэхдээ хэмжээ хязгаарыг нь мэдэж байх хэрэгтэй. Хэт удаан хугацаагаар кардио дасгал хийх нь зүрх, судсанд сөрөг үр дагавартай. Мэдээж энэ дасгалыг хийнэ, гэхдээ хэмжээ хязгаартай.

Калори багатай дэглэм

Калори багатай хоол хүнс эрүүл мэндэд тустай, зүрх хөгшрөх, зүрх судасны өвчлөл үүсэхээс урьдчилан сэргийлнэ. Бэлтгэл сургуулилтын үеэр хүний биед уураг, өөх тос, нүүрс ус зайлшгүй шаардлагатай байдаг. Өөрт шаардлагатай өөх тосыг авч байхын тулд загасны мах, авокадо иднэ.

Электролиттой спортын ундаа

Энэ төрлийн ундаа хүний биед эерэг нөлөө үзүүлэхээсээ илүүтэй сөрөг нөлөө үзүүлнэ. Ялангуяа идэвхтэй хөдөлгөөний үеэр болон дараа. Шим тэжээлтэй бодисын агууламж бага, харин маш их хэмжээний сахар агуулдаг. Тиймээс зайгаа барьсан нь дээр болов уу.

Бэлтгэл сургуулилтын үеэр уснаас ор тас татгалзах

Спортоор хичээллэж байхдаа ус уудаггүй хүмүүс маш их байдаг, энэ нь буруу. Идэвхтэй хөдөлгөөний үеэр хүний бие шингэнээ алддаг тул шингэний дутагдалд орох аюултай. Ингээд таагүй мэдрэмж төрөх, бие сулрах зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Калори ихтэй хоол идэх

Бэлтгэл сургуулилт эрчимтэй хийсэн гээд завсраар нь хэмжээгүй ихээр идэх хэрэггүй. Биеийн жингээ барих эсвэл турах гэж байгаа бол бэлтгэл сургуулилтаас гадна зөв хооллож сурах хэрэгтэй. Калори ихтэй хоол ихээр идэхгүй. 1 цаг спорт зааланд хичээллэхэд дунджаар 500-аас ихгүй калори шатаадаг ажээ.

Өлөн үедээ эсвэл дүүртлээ идээд бэлтгэлдээ орох уу?

Өлөн дээрээ эсвэл дүүртлээ идээд бэлтгэл сургуулилт хийх нь сайн зүйл биш. Магадгүй та хийх ёстой дасгалаа хийж дуусгаж чадахгүй. Боломжтой хувилбар – спорт зааланд очихоос 2 цагийн өмнө хооллох. Ингэснээр таны хичээл зүтгэл үр дүнгээ өгнө.

Бэлтгэл сургуулилтын дараа саунд суух

Идэвхтэй хөдөлгөөний дараа шууд саунд орох хэрэггүй. Бэлтгэл сургуулилтын үеэр шингэн ихээр алдаж цусны даралт ихэссэн байдаг. Тиймээс шууд саунд суувал биеийн байдал тавгүйрхэх, бүр ухаан алдаж ч болно. Саунд суухаар бол юуны түрүүнд ус сайн ууж, шүршүүрт ороорой.

Бэлтгэл сургуулилтын дараа сунгалтын дасгал хийхээс татгалзах

Бэлтгэл сургуулилтын дараа сунгалт хийхээс хойрголох хэрэггүй. Булчингийн өвчин намдаахад тусална. Сунгалтын дасгалын дараа таны бие суларч дараа өдрийн бэлтгэл сургуулилтанд бэлэн байх болно.

Өдөр болгон бэлтгэл сургуулилт хийх

Байнгын бэлтгэл сургуулилт ба зөв хооллолт – гуалиг биетэй болох зам. Байнгын бэлтгэл сургуулилт гэдгийг өдөр болгон гэж ойлгож болохгүй. Өдөр болгон биеийн хэт их ачаалал авснаар амархан ядарч кортизолын хэмжээ нэмэгдэнэ. Ингээд илүүдэл жин хасах бус нэмэгдэхэд хүргэнэ. Тиймээс өнжөөд дасгал сургуулилт хийж байхаас гадна зөв хоолны дэглэм баримтлаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *