Самар бол эрүүл мэнддээ анхаардаг хүн бүхний хэрэглээ болсон. Натурал хоол хүнс ховор, байгаль орчин бохирдсон энэ үед шим тэжээлтэй, биеийг цэвэрлэх бүтээгдэхүүн маш их болсон.
Биед муу самар байдаг уу?
Витамины эх үүсвэр, агуулагч
Самар бол жинхэнэ байгалийн хадгалагч учраас ханаагүй хүчил, витаминууд агуулдаг. Хүнсний ногооны уургаар баялаг ба зүрх судасны өвчлөлийн эрсдэлийг бууруулж, залуу насыг хадгалж, ой санамж ба анхаарал төвлөрөлтийг сайжруулдаг.
Гэсэн хэдий ч энэхүү шим тэжээлт бүтээгдэхүүн хүний биед огтхон ч хор хөнөөлгүй ба самрын олон төрөл бүр нь өөр өөрийн онцгой үр нөлөөтэй.
Хор хөнөөлтэй самар аль нь вэ?
Хүний идэж болох олон төрлийн самар бий:
- Грек самар;
- Ойн самар;
- Газрын самар;
- Мускат;
- Бүйлс ба бусад.
Аль ч төрлүүд калорийн өндөр агууламжтай (100 гр – 600 ккал) учраас таргалахаас сэргийлж бага хэмжээгээр идээрэй. Нэмж хэлэхэд хүчтэй харшил үүсгэгч учраас харшилтай хүмүүс хэрэглэж болохгүй.
Самрын төрөл бүр нь химийн найрлага, үзүүлэх үр дүнгээрээ ялгардаг.
Хушга яагаад аюултай бэ?
Хушганы хэрэглээ ихэссэний дараа бүх зүйл тохиолдоно.
- диатиз;
- гүйлсэн булчирхайн үрэвсэл;
- нарийн гэдэсний асуудал;
- цусны бүлэгнэлт
- амны хөндийд тууралт гарах;
- тархины судсууд бөглөрөх
Хөхүүл эмэгтэйчүүд үүнийг хэрэглэж болохгүй.
Ойн самар
Олон төрлийн амттанд хийхэд тохиромжтой хэдий ч хэмжээг нь тохируулах хэрэгтэй. Өдөрт 50-60 гр байхад л хангалттай. Үгүй бол хүсээгүй үр дагавартай учирна.
Дараах үр дүнд хүргэж болзошгүй. Үүнд:
- Хоол боловсруулалт муудах, гэдэс дүүрэх (удаан боловсордог);
- Харшил;
- Тархины судсууд бөглөрөх, толгой хүчтэй өвдөх;
- Элэг, нойр булчирхай өвдөх;
Калорийн агууламж өндөр учраас их хэмжээгээр идэж болохгүй.
Бүйлсний хор нөлөө
Энэ төрлийн жимс нь бусдыгаа бодвол арай калори багатай: 100 гр-д 609 ккал агуулагддаг. Амттай учраас олон амттанд ордог хэдий ч хэрэглээ ихэсвэл дараах үр дүнд хүргэнэ. Үүнд:
- Жин нэмэгдэнэ (хоол идэх дуршлыг нэмэгдүүлдэг);
- Зүрхний өвчин, тахикарди (зүрхний хэм ихэснэ);
- Мэдрэлийн системийн үйл ажиллагаа алдагдах;
- Харшил үүснэ (толгой эргэх, мансууруулах бодистой ижил).
Боловсроогүй самар идэж болохгүй. Цианит устөрөгч агуулсан учраас багахан хэмжээтэй байсан ч хор хөнөөлтэй.
Задийн хортой нөлөө
Задь – анхилуун амт оруулагч; хоол, эм тариа, гоо сайханд түгээмэл хэрэглэгддэг. Самрын төрлийн хамгийн аюултай нь бөгөөд үүнд донтвол үхэлд хүргэнэ.
Анагаах ухааны түүхэнд үүнийг хэтрүүлж идсэнээс болоод үхсэн хоёр тохиолдол бүртгэгдсэн. Хий юм харах байдлыг өдөөдөг хар тамхинд мөн агуулагддаг хүчтэй мансууруулах үйлчилгээтэй.
Өдөрт 3-аас илүү үр идэж болохгүй. Амттан болон хоолонд хутгаар зорж багаханыг хийнэ. Хэмжээнээс хэтэрвэл доорх үр дагаврууд илэрнэ. Үүнд:
- Даралт ихсэх;
- Хэм алдагдал;
- Огиудас хүрэх;
- Бөөлжих;
- Харшил;
- Булчин сулрах;
- Нойрмоглох;
- Хэл ярианы асуудал.
Дээрх бүх самарнаас татгалзсан нь дээр. Гэхдээ яагаад самар хортой гэж хэмээн бодож байвал хэвийн хэмжээгээр нь ямар нэгэн хортой нөлөө учруулахгүйгээр хэрэглэж байж болно. Хэдхэн ширхэг байхад л таны хэрэгцээт шим тэжээлийг өгч, өдрийн турш энергиэр дүүрэн байлгах бол