Хуучин жолооч ч гэсэн машин барих чадварын нарийн ширийнийг тэр болгон мэддэггүй.
Зам дээр хэрхэн зөв бөгөөд тайван явах вэ, аюултай нөхцөл байдал гарвал авах арга хэмжээ зэргийг та бүхэнд танилцуулахаар бэлдлээ.
Толио зөв тохируулсан эсэхээ шалгаарай
Толио буруу тохируулсан бол зам бүхэлдээ харагдахгүй – тиймээс эсрэг урсгалд явж буй машин танд харагдахгүй ажээ. Үүнээс зайлсхийхийн тулд – хажуугийн толинд таны машин харагдах ёсгүй (харагдвал маш багаар харагдана). Толио зөв тохируулсан эсэхийг шалгахдаа хойшоо аажим ухраад хажуугийн толиндоо эсрэг урсгалын эсвэл зогсоолд зогсож байгаа машин харагдаж байгаа эсэхийг ажиглана. Толинд машин харагдахаа болингуут арын хэсэг харах толиндоо шилжинэ. Арын хэсгийг харах толинд арын шил бүхэлдээ харагдаж байхаар тохируулна. Толио тохируулахдаа жолоогоо барих зөв суудалдаа суугаарай.
Дугуйгаа мэдрэх
Зам дээрх нүх дайрахгүй, эргэлт дээр машинаа гэмтээхгүйн тулд дугуйгаа зөв мэдэрч сурах хэрэгтэй. Үүний тулд хөлөөрөө дэвсэж хавтгайлсан хуванцар савыг зам дээр тавина. Урд баруун, зүүн дугуйгаар савыг дайрна. Дайрч байгаа эсэхийг чимээгээр нь мэдрээрэй.
Цонх, толиороо баримжаалан зогсоолд тавиарай
Хамраараа зогсоолд орж зогсох гэж байгаа бол хажуугийн толины доор бордюр ирэнгүүт зогсоно. Ингэж зөв зогссоноор та урд гуперээ гэмтээхгүй.
Хэрвээ хажуугаараа орж зогсож байгаа бол урд шилэн дээрээ өнгөт скоч нааж тэмдэг тавиарай. Бордюрын шулуун шугам тэмдэглэгээтэй таарангуут зогсох хэрэгтэй. Хажуу бөөрөөрөө зогсоолд зогсохдоо аль болох ухарч зогсохыг зөвлөж байна, хажуугийн толийг сайтар ашиглана.
Ус туулсны дараа тормозыг хатаана
Өчүүхэн ч тогтоол ус байсан хамаагүй хурдаа багасгаад зөөлөн гарна, энэ үед маневрлахгүй, хурд авч, хасахгүй. Усыг хурдтайгаар гарвал шатах эд анги гэмтэж машин таг болох эрсдэлтэй. Үүнээс гадна зууралдах чадвар буурах буюу халтирах аюултай ажээ.
Их уснаас гарч ирээд хөдөлгүүрээ унтраахгүй, хурдлахгүй, хамгийн гол нь – тормозыг хатаана: газ дээр дарангаа тормозын педаль дээр хэд хэдэн удаа гишгэнэ. Үрэлтийн үр дүнд тормозын колодк халж ус хурдан ууршиж хатдаг байна.
Өмнө байгаа том машины маневрыг анхаарна
Хөдөлгөөнд оролцож байхдаа зөвхөн урдах машинаа анзаараад зогсохгүй өөр бусад машины хөдөлгөөнийг ч анхаарах хэрэгтэй. Том машиныг анхаарна уу, тэд машины нөхцөл байдлыг сайн харж чадаж байгаа. Хэрвээ тэд эгнээ байр сольж байвал өмнө нь аваар осол ч юм уу, ямар нэгэн байдлаар зам саад бэрхшээлтэй байгааг илтгэнэ.
Машины хөдөлгүүр ажиллахгүй байвал холын гэрлээ асаагаарай
Өвлийн хүйтэнд машин асахад хүндрэлтэй байдаг. Асаахаасаа өмнө аккумуляторыг халаана – гэрэл, радио, аваарын дохиогоо 1 минут орчим асаагаарай.
Шөнийн цагаар урд толийг буулгана
Урд толины тохиргоо хоёр байдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй – өдрийн болон шөнийн. Арын машинаас ойх гэрлийг багасгахын тулд толийг буулгана.
Агааржуулагчийн асаа
Агааржуулагч хэрэглэхгүй ч гэлээ (жишээ нь өвөл) хэсэг хугацаанд заавал ажиллуулж байна. Үе үе ажиллуулахгүй бол шингэн гадагшилж агааржуулагчийн хоолой хатаж эхэлнэ.
Гар тормозыг байнга хэрэглэж байгаарай
Далий газар зогсоогүй ч гэсэн гар тормозын хэвийн ажиллагааг хангахын тулд байнга ашиглаж байна. Дүрмээс гажууд – хүйтэн өвлөөр: энэ үед гар тормозыг ашиглахгүй байхыг зөвлөж байна, учир нь тормозны колодкийг хөлдөхөөс хамгаалах ажээ.
Хажуугийн машин тормоз гишгэвэл та ч бас зогсоорой
Хажуугийн эгнээний өмнө явж байгаа машин тормоз гишгэж байвал та ч бас хурдаа сааруулна – магадгүй тэр жолооч танд харагдахгүй байгаа явган хүн, амьтанд зам тавьж өгч байж болно.
Хурд сааруулах
Шулуун зам дээрх хурд танд бодитоос хоёр дахин багаар мэдрэгддэг. Шулуун замын дараа эргэлт байгаа бол хурдаа аажим хасаарай, эс бөгөөс замаас гарч мэднэ.
Зүүн тийш эргэхдээ дугуйгаа эрт дарах хэрэггүй
Зүүн тийш эргэх гэж байгаа бол эсрэг урсгалаас шулуун явж буй машиныг гаргана, дугуйгаа урьдчилан дарах хэрэггүй – аюултай. Шулуунаараа байх ёстой. Хэрвээ таны араас машин мөргөлөө гэхэд та эсрэг урсгал руу шууд орно, өөрөөр хэлбэл бас дахин машинтай мөргөлдөнө гэсэн үг юм.