Гуалиг бие – чанга арьс болон зөв биеийн хэлбэр болно. Гэдэс орчмоор хуримтлагдсан өөхөн давхарга таны галбирыг гутааж, илүүдэл жин үүсгэнэ. Иллэг – илүүдэл жингээсээ салах бас нэгэн үр дүнтэй арга мөн.
Иллэгийн ачаар бодисын солилцоо идэвхжих, цусны эргэлт сайжирч арьс чангардаг. Мэргэжлийн үйлчилгээ авч чадахгүй бол өөртөө иллэг хийх бүрэн боломжтой. Иллэгийн аргаар өөрийн хүссэн галбирыг олж авахын тулд удаан хугацаа хэрэгтэй ч, маш үр дүнтэй арга болно.
Хэвлийдээ өөрөө иллэг хийхэд заавал баримтлах 7 дүрэм
Иллэгт өдөр болгон 20 минут зарцуулна. Иллэг хийхэд таниас хүч шаардахгүй, хэсэг хугацааны дараа танд зохих үр дүнг өгнө. Иллэг хийхэд баримталбал зохих хэд хэдэн дүрэм бий:
- Иллэг хийхээс өмнө хэвлийн арьсыг бэлдэнэ – пилинг болон зөөлрүүлэх хөдөлгөөн.
- Иллэгийг зөөлнөөс эхлүүлж идэвхтэй хөдөлгөөн рүү шилжүүлнэ. Гэдсийг хүчтэй илэх хэрэггүй – турахгүй харин ч сөргөөр нөлөөлж мэднэ.
- Хоол идсэний дараа шууд иллэг хийхгүй. Хоол идсэнээс 2 цагийн дараа эсвэл өлөн дээрээ хийнэ.
- Иллэг хийхэд булчинг чангална – ингэснээр дотоод эрхтэнд нөлөөлөх нөлөөллийг багасгана.
- Өдөрт багаар бодоход 1 литр ус ууна.
- Иллэгийг спортоор хичээллэхээс өмнө хийнэ. Иллэгийн улмаас өөхний эс хөөдөг, харин идэвхтэй хөдөлгөөний улмаас бодисын солилцоо идэвхжинэ.
- Иллэгийг системтэйгээр хийнэ (долоо хоногтоо багадаа 3 удаа)
Өөртөө хийх хэвлийн иллэгийн техник
Өөрөө өөртөө иллэг хийх – салоны иллэгийн бас нэгэн боломжит хувилбар. Хөнгөн, таатай бас хэмнэлттэй. Өөртөө цаг гарган гоо сайхандаа анхаарал тавиарай.
Гараараа иллэг хийвэл сойзоор хийснээс илүү их үр дүнд хүрнэ.
Нэг курс нь үргэлжилсэн 7-15 удаагийн иллэг болно, гэхдээ та өөрийн биеийн байдал болон гарах үр дүнг анхаараарай.
Иллэгийг биеийн асуудалтай хэсэгт хоёр гараараа (гараа дээр дээрээс нь) цагийн зүүний дагуу 10 удаа эргүүлж эхлүүлнэ. Ингэснээр арьсыг халааж үндсэн иллэгт бэлдэж байгаа ажээ.
Цаашлаад өвтгөхгүйгээр зөөлөн чимхэнэ. Чимхэх хөдөлгөөн зөөлөн, нэгээс нөгөө рүү шилжих байдлаар хийгдэнэ.
Дараа нь атгасан гараараа нийт хэвлийг идэвхтэй арчина, илүү их өөхний хуримтлалтай хэсгийг “давтаж” болно.
Иллэгийг алгаараа зөөлөн илж дуусгана. Энэ нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжиж, бодисын солилцоог идэвхжүүлэх ажээ.
Хэвлийд хийх иллэгийн төрөл болон гэрийн нөхцөлд хийх арга барил.
Усан иллэг
Хэвлийн иллэг дундаас хамгийн тааламжтай бөгөөд энгийн нь.
Үргэлжлэх хугацаа: 15 минут.
Хийх арга: Шүршүүрийн урсгалыг асуудалтай хэсэг рүү чиглүүлэх. Тойрог байдлаар усны урсгалыг эргүүлнэ. Иллэгийн үеэр усны хэмийг өөрчилж болох бөгөөд усны ирэх хүчийг тохируулах боломжтой.
Шилэн иллэг
Үргэлжлэх хугацаа: 10-15 минут.
Хийх арга: Усан иллэгийг бодвол таагүй мэдрэмж төрүүлэх хэдий ч гарах үр дүн нь мэдэгдэхүйц их. Юуны түрүүнд хэвлийн арьсыг иллэгт бэлдэх буюу спиртийн хольцтой ус, лосьоноор гэдсээ арчина. Дараа нь целлюлитийн эсрэг тос түрхэнэ. Галын тусламжтайгаар шилэн савны агаарыг сорж гэдсэндээ шууд наана (татагдсан арьс 1,5 см-ээс хэтрэх ёсгүй). Шилийг 5 минут зиг заг байдлаар явуулна. Шилийг авсны дараа гэдсэн дээрээ 10 минут алчуур тавьж бэгнэнэ.
Хэвлийн зөгийн балан иллэг
Үргэлжлэх хугацаа: 20 минут
Хийх арга: Цэвэр зөгийн бал хэрэглэхийг зөвлөж байна. Юуны түрүүнд тусгай хольц бэлдэнэ: 1 х.х зөгийн бал, 10 дусал целлюлитийн эсрэг тосыг холино. Зуурмагийг алган дээрээ түрхээд гэдсээ алгаараа ээлжлэн алгадна. Иллэг хийж дууссаны дараа бүлээн шүршүүрт орно.
Өөртөө иллэгийг удаан хугацаагаар хийж болно.
Сарын дараа гэхэд та үр дүнг нь харах ажээ: арьс чангарч, биеийн галбир – нарийхан болно.
Иллэг нь биеийн ерөнхий байдалд ч нөлөөлнө: толгой болон үе мөчөөр өвдөх нь багасна, бодисын солилцоо идэвхжинэ.
Гоо сайхан байхыг хүсье.