Бидний дунд алдартай брэндийн хуурамч хувилбарт багагүй мөнгө төлсөн хүн байгаа л байх.
Дахин ийм алдааг давтагдахгүйн тулд та бүхэнд хуурамчийг жинхэнээс ялгах зарим нэг зөвлөгөөг бэлдлээ.
Levi’s жинс
Арын халаасны арк, таб, пач. Энэ брэндийн бүх загварын өмдний арын халаасанд босоогоор нь бичсэн бичилт бий. Гэхдээ Authentics Signature ховор серийн өмднүүдэд бол байхгүй. Таб (улаан даавуун) дээр бичсэн Levi’s-ийн “е” үсэг нь жижгээр байна (том байвал зөвхөн цөөн тооны загвар эсвэл хуурамч). Загварын дугаарыг өмдний дотор хэсэгт оёсон пач дээр зааж өгсөн байна.
Товч. Товчийг төмрөөр хийсэн байх бөгөөд Levi Strauss гэсэн дардастай байна, дотор талд нь – загварын дугаарыг даржээ. Товчийг зэсээр хийсэн байна (ховор тохиолдолд эмалиар бүрнэ).
Lacoste поло футболк
Товч. Дунгийн ясаар хийсэн учраас товчны өнгө адилгүй байна. Хэлбэр нь дотогшоогоо хонхойсон байдалтай. Хоёр нүхтэй, элдэв бичилтгүй товчтой.
Лейбл. Ногоон өнгийн матрыг эхлээд тусад нь оёж дараа нь футболкондоо хадна. Матрын зураг товчтой хэсэг рүү ойрхон байрлана. Матрын сарвуу, улаан хэл нь сайтар мэдэгддэг.
Хажуугийн ухлаадас. Эрэгтэй футболкны хажууд ухлаадас байдаг – 1,5 см-ээс ихгүй. Эмэгтэй загварт ухлаадас байхгүй.
Victoria’s Secret-ийн усны хувцас
Даавуу. Энэ брэндийн бүх хувцас давхар утсаар оёсон байдаг. Нэг өнгийн даавуугаар оёсон бол шалгах боломжтой – хувцсыг хоёр тийш сайн татаж үзээрэй.
Бирк буюу хэмжээ заасан жижиг наалт. Хэмжээг 5 төрөлд хуваасан: XS, S, M, L, XL, харин хуурамч нь зөвхөн S, M, L л байдаг. Хэрвээ хатуулгатай усны хувцас бол бол өдөр тутмын хөхний даруулгаар хэмжээ заана (34 А, 34 В гэх мэт). Биркний өнгө зөвхөн цайвар ягаан, хар, цагаан эсвэл өнгөгүй байна. Үйлдвэрлэсэн улс Хятад эсвэл Шри-Ланка.
Rolex цаг
Нүүр хэсэг. Rolex-ийн нүүр нь сапфир шилтэй, ус дусаавал урсахгүй дуслаар бөнжигнөж үлдэнэ. Хуанлийн хэсэгт бага зэрэг томруулсан шилтэй. 6 цагийг заасан хэсгийн нөгөө талд – жижигхэн титэм дүрслэгдсэн (2002 оноос хойш үйлдвэрлэсэн бүх загварт).
Секундын зүү. Урсаж гүйнэ. Чихэндээ хүргэхэд зүү явж байгаа чимээ гарахгүй.
Арын хэсэг. Хуурамч хувилбарын цагийн арыг ихэвчлэн гэрэлтсэн байдлаар хийсэн байдаг. Харин оригинал цагийн арын хаалт нь металл байх бөгөөд цагийн серийн дугаарыг сийлсэн байх ажээ.
Ray-Ban шил
Гэр. Арьс орлуулагчаар хийсэн байх бөгөөд дараах онцлогтой: арзгардуу, товчлуур дээр нь Ray-Ban-ы логотой, зүүн талд брэндийн дардас, нүүр хэсэг нь хатуу, арын хэсэг нь зөөлөн, дотор хэсэг нь зөөлөн даавуун бүрээстэй.
Линз. Бүх загварын зүүн шилэн дээр (аваад харна) Ray-Ban бичилттэй – спиртээр арчсан ч арилахгүй. Баруун линзийн гадна, дотор талд нь лазеран бичилттэй.
Мөр. Зүүн талын мөрөнд загварын дугаарыг бичсэн байна (RB үсгээр эхлүүлэн), шилний өнгө бүдгэрсэн. Баруун талын мөрөн дээр шилний загвар, үйлдвэрлэсэн газрыг илэрхийлсэн үсэг, европын аюулгүй байдлын нормыг хангасан таних тэмдэг байна.
Converse кет
Гадна өнгө төрх. Оригинал кетний ул нь 3 см-ээс багагүй байна. Ар талд нь ALL STAR бичилт (дунд нь – од, зарим нэг загварт R үсэг) – өөр юу ч байхгүй. Оригинал кетний үдээсийг нь үдсэн байдаг.
Хэлэн дээрх бичилт. Дотор хэсэгт байх бичилтийг наасан байдаг (хуурамч нь зүгээр цаас), дээд талын хоёр мөрийг бүдүүнээр бичсэн. 6 орон тоотой серийн дугаар байна.
Air Max пүүз
Агаарын капсул. Оригинал пүүзний уланд агаарын капсул байрлуулсан. Хуурамч пүүзний капсулд агаар байхгүй. Агаар байгаа эсэхийг шалгахын тулд капсултай хэсэг дээр дарна – оригинал пүүзэн дээр дарахад хэцүү, дарж чадвал хэлбэртээ хурдан эргэж орно.
Хэлний дотор талын бичилт, улавч. 2008 оноос хойших хувилбарт бүх бичилтийг халуун хэмээр наадаг болсон. Өөрөөр хэлбэл ямар ч тусдаа ярлык байхгүй. Загварын дугаар – 6 оронтой тоо, сүүлийн 3 орон тоо нь – өнгөний код. Улавчийг сайн чанарын резинээр хийсэн байна.
Christian Louboutin туфли
Гадна төрх. Оригинал туфлийг хавтгай дээр тавихад ул нь шаланд гүйцэд хүрнэ. Ул нь нимгэн байна (брэндийн онцлог). Туфлийн их бие болон өсгий нэг материалаар хийгдсэн байна.
Ул, улавч. Ул нь тод улаан, үргэлжилсэн. Улны дор нь Christian Louboutin, Made in Italy бичилт болон хэмжээг заасан байна. Арьсан ултай загварт заримдаа Vero Cuoio гэж бичсэн байна. Улавчин дээрх Christian Louboutin Paris бичилтийг хэвлээгүй, сийлсэн байдлаар хийгдсэн. Өөр илүү бичилт улавчин дээр байхгүй.
Apple EarPods чихэвч
Савлагаа. Оригинал чихэвч нь хөхөвтөр өнгийн хайрцагтай байна (хуурамчийнх нь шаргал туяатай). Хайрцагтай чихэвчний жин ойролцоогоор 50 грамм.
Гадна төрх. Мөлгөр. Чихэвчний торыг төмрөөр хийсэн (хуурамчийнх нь хуванцар). Хуурамч чихэвчинд ихэвчлэн Left (зүүн) / Right (баруун) гэсэн бичилт байдаггүй.
Samsung утас
Дэлгэц. Ихэнх загвар нь AMOLED дэлгэцтэй, ялгарах онцлог нь – тод, хар өнгөтэй. Хуурамч утасны дэлгэц нь хар өнгөтэй ч сайтар харвал саарал, хөх эсвэл бор туяатай байдаг.
Хяналтын код. *#7353# кодыг оруулахад аппликейшн шалгах тусгай цэс нээгдэнэ. Android-ыг шалгах бас нэгэн код бол *#0*# – дэлгэц, динамик болон төхөөрөмжийн бусад ажиллагааг шалгана.
Тодорхойлох дугаар. Зайны доод хэсэгт загварын код, серийн дугаар болон IMEI-г заасан байна. Хэрвээ *#06# кодыг оруулбал IMEI дугаар болон зарим нэг загварт серийн дугаар гарч ирнэ.