in

ГунигтайГунигтай

Бөгжийг аль хуруундаа зүүхээс шалтгаалж, таны ирээдүйн амьдрал болон цаашдын хувь тавилан чинь хамаардаг!

Эмэгтэйчүүд үнэт эдлэл зүүх хандлагатай байдаг ч бодит байдал дээр тэд гоо үзэсгэлэнтэй байхыг хүсдэг.

Гэвч ихэнх нь гоёл чимэглэл хэрхэн зүүснээс хамаараад таны хувь тавилан сайнаар эргэх, эсрэгээрээ амьдралаа сүйтгэж болдог гэдгийг мэддэггүй. Бөгжөө аль хуруундаа зүүснээс таны ирээдүй хамаардаг.

Би сонссон мэдлэгээ таньтай хуваалцахыг хүсэж байна. Үүнийг хэрэгжүүлж эхлэснээс хойш үнэхээр үнэн гэдгийг нь анзаарсан.

Зүүн ба баруун гар өдөр тутмын ажил хийх чадвараараа ялгаатай гэж магадгүй та сонссон байх.

Хүний баруун гар эрэгтэйлэг, илүү ажиллагаатай байдаг ба баруун гартаа гоёл чимэглэл зүүвэл бидний амьдралд тодорхой хэмжээгээр нөлөөлж идэвхижүүлж байдаг.

Зүүн гар бол эмэгтэйлэг, идэвхгүй. Зүүн гартаа зүүвэл биднийг тодорхой нөхцөл байдал, энергиэс хамгаалдаг. Төмөр зүйлс биш алт энергийг идэвхжүүлдэг бол мөнгө нь хамгаалдаг.

Аль хуруундаа бөгж зүүх вэ?

Эрхий хуруу бол толгойг илэрхийлдэг ба баруун гарын эрхий хуруу логик, хүний сэтгэл санааг хариуцдаг.  Хэрвээ энэ чанар танд байхгүй бол энэ хуруундаа улаан, улбар шар, шар өнгөтэй чулуутай алтан гоёл зүүгээрэй.

Эсрэгээрээ бодитоор хандах үзлээ саармагжуулахыг хүсвэл баруун ба зүүн гарынхаа эрхий хуруунд бараан өнгөтэй чулуутай мөнгөн гоёл зүүгээрэй.

Ингэснээр зөн совиндоо итгэн тунгаан бодож, ухаалгаар сэтгэхэд туслана.

Зүүн гарын эрхий хуруундаа алтан бөгж зүүснээр энэ энерги зөн совингоо бодит болгоход туслана. Оюун санаандаа тунгаан бодож түүнийгээ биелүүлснээр дэвших боломж танд байгаа.

Долоовор хуруу бол бидний шүтээн, хүч чадал. Энэ хуруугаар таныг хэн нэгэн чичлэхэд танд яагаад тавгүй байдаг вэ? Хэн нэгнийг зааснаар энергийн хүчтэй урсгал бий болдог. Ингэснээр та түүний гэрлэн бүрхүүлийг цоолж түүний хувийн орон зайд халддаг.

Хэрвээ хэн нэгэн ямар нэг зүйл ууртайгаар хэлж эхлэн энэ хуруугаар заавал гэрлэн бүрхүүл эвдэрч эдгээр муу муухай орж ирнэ. Ялангуяа баруун гарын долоовор хуруу хүч чадалтай.

Энэ ухамсаргүй үйлдлийг та гаргавал энэ энергийг зөөлрүүлсэн нь дээр – хувь заяаны эрхээр удахгүй, дараа байсан ч үр нь тань дээр ирэх болно. Ингэхийн тулд долоовор хуруундаа бараан чулуугаар чимэглэсэн мөнгөн гоёл зүүж болно. Мөнгө нь таныг хэн нэгэн рүү чичлэх хүслийг чинь бууруулна.

Баруун гарын долоовор хуруундаа мөнгөн бөгж зүү. Ингэснээр таны ухамсаргүй үйлдлээс бусдыг хамгаална.

Харин өөрийгөө хамгаалахад зүүн гарын доловор хуруунд зүүх хэрэгтэй.

Энэ хуруундаа алт зүүх нь тийм ч сайн биш.

Хэрвээ та шийдвэр гаргах хэрэгтэй бол баруун гарын долоовор хуруугаа тэнгэр өд өргөөд мөнгөн бөгжөө авч асуултаа асуу. Хариулт нь ирэх болно.

Дунд хуруундаа үнэт эдлэл зүүх нь хувь заяаг дуудаж аз авчирдаг. Хувь заяаны даалгаврыг биелүүлж, дараагийн шат руугаа авирахад энэ бүгд хэрэгтэй. Эдгээр шалгуурыг даван туулах хүч байхгүй гэж бодож байвал баруун гарын дунд хуруундаа бөгж зүүгээд хэрэггүй. Сул дорой бол улам дордуулдаг. Хүч чадалтай бол улам хүчирхэгжүүлдэг.

Эсрэгээрээ зүүн гарын дунд хуруу нь хувь заяаны хурц өнцгүүдийг зөөллөдөг. Зугтаж боломгүй нөхцөл байдал, хойшлуулашгүй зүйл тохиолдвол бараан өнгөтэй чулуутай мөнгөн эдлэл зүүх ёстой.

Ядам хуруу нь амжилт, гэр бүл, хайр, ухамсарыг илэрхийлдэг. Баруун гарын ядам хуруунд том алтан бөгж зүүвэл эдгээр хүрээлэл идэвхижих сайн талтай.

Сүйн бөгжийг аль хуруундаа зүүх вэ?

Би тусад нь баруун гарын ядам хуруундаа зүүдэг хуримын бөгжний талаар авч үзье.

Хуриман дээр бөгжөө солилцох утга учир нь гайхалтай энергийг нэгтгэж, бие биетэйгээ холбох юм.

Хамгийн зохистой нь алтан бөгж. Үүнийг солилцож гэрлэлтээ баталгаажуулж, харилцаагаа эхлүүлдэг.

Мөнгөн сүйн бөгж нь хүнийг идэвхгүй болгож, харилцаанд хувиа хичээгч болгодог. Нөгөөдөө ямар нэг зүйл өгөхийг эрмэлздэггүй боловч өөрөө хүлээн хайр нэхэж, өөрийгөө л халамжилдаг. Зарим эрчүүд мөнгөн бөгж сонгодог нь тохиолдол биш.

Салсан бол гараасаа бөгжөө авч бие биедээ эрх чөлөө олгож эсвэл зүүн гарынхаа ядам хуруунд зүүдэг. Хэрвээ ингээгүй бол цаашдын амьдралд ахиц дэвшил гарахгүй.

Зүүн гартаа сүйн бөгжөө зүүснээр өмнөх гэрлэлтийн энергийг сааруулж таныг шинэ хүнтэй илүү хурдан уулзах боломжийг олгодог. Хэрвээ зүгээр л хайрцганд хийчихвэл аль хэдийн дууссан гэрлэлтийг энергийнхээ хувьд дэмжээд байдаг.

Чигчий хуруу нь зөн совин, нөхөрсөг, нийтэч, бодит оюун ухааны илэрхийлэл юм. Баруун гарын чигчий хуруунд алтан эдлэл зүүх нь сайн ба улаан чулуутай бол бүр сайн. Энэ нь ашиг орлогыг дэмжиж мөнгөтэй болоход тусладаг. Баруун гарын энэ хуруунд та идэвхтэй амьдралын хэв маягаас залхсан, зүгээр л урт амьсгаа авах хэрэгтэй гэсэн үед л мөнгөн бөгж зүүгдэнэ.

Алт, ногоон чулуутай бүрмэл алттай мөнгөн бөгжийг баруун гарын чигчий хуруунд зүүснээр амсхийх завгүй, боломжийг алдаж болохгүй идэвхтэй амьдралд хөтөлдөг.

Зүүн гарын чигчий хуруунд үнэт эдлэл зүүх нь нилээд аюултай. Нийгмээс тусгаарлагдсан, бадарчин болох гэж буй хүмүүс л энэ хуруундаа зүүдэг.

Өөрөөр хэлбэл, та дэлхийгээр тойрч, чоно болж болно.

Эдгээр энгийн дүрмийг ажигласнаар амьдралаа хэрэгцээтэй энергиэр идэвхжүүлж одоо байгаа зүй зохисгүй зүйлсээ нийцүүлэх боломжтой.

Танд амжилт, эрүүл энхийг хүсье!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *