in

Та гэрийнхээ хаалгыг солихоор төлөвлөж байгаа бол үүнийг заавал уншаарай – Зөв сонголт хийхэд чинь туслах болно

Өнөөдөр бид танд гэрийн хаалга сонгохдоо юуг анхаарах талаар зөвлөгөө өгье. Хэрэв туршлагатай суурилуулагчийн зөвлөгөөг дагасан тохиолдолд та суурилуулахад асуудалгүй бөгөөд урт хугацааны турш ашиглах боломжтой хаалга сонгоно. Та чанартай үйлчилгээ авах эрхтэй гэдгээ байнга санаж яваарай!

Гэрийн хаалгыг хэрхэн сонгох вэ?

Мэргэжилтний өгч буй бяцхан заль

Хаалга сонгохдоо, ялангуяа модон хаалга сонгохдоо анхааралтай байх ёстой! Модон хаалганы материал, заадас болон хаалганы рам мод нь тэгшхэн байх ёстой. Ялангуяа рам модыг анхааралтай харах хэрэгтэй. Эдгээрийг хадгалалтын буруу горим эсвэл хорхой шавьжинд идүүлсэн гэмтэлтэйгээр нь борлуулах гээд байдаг талтай.

Мэдээж хэрэв та хадгалалтын бүх горимыг баримталдаг баталгаатай компанид хандвал ямар ч гэмтэл илрэхгүй.

Эвдэрдэггүй хаалга гэж байдаггүй! Харин эвдэхэд хэцүү хаалга л гэж байдаг. Хаалга худалдан авахдаа чанар болон үнийн хувьд алтан дундажийг баримтлах нь дээр. Багагүй мөнгө хэмнэхийн зэрэгцээ тайван байж болно.

Хэрэв та үүдээ хүнд хийцтэй хаалгаар хамгаалах гэж байгаа бол залгаасыг хүчитгэсэн эсэхийг шалгах ёстой. Эдгээр нь гурваас багагүй байх ёстой. Энэ нь хаалгыг гажихаас сэргийлэх бөгөөд танд удаан хугацаанд ашиглах боломжийг олгох юм

Зарим нэг гэр бүлүүд огт анхаардаггүй хэдий ч хэд хэдэн асуудал байдаг. Олонхи хүүхдүүдийн хувьд хаалганы цоож онгойлгох нь жинхэнэ туршилт болж хувирдаг. Хэрэв таны гэр бүлд хүүхэд байгаа л бол та хаалгандаа хялбар цоож суулгах хэрэгтэй. Тэр нь маш энгийн түгжигдэж, онгойлгодог бөгөөд түлхүүрийн хэмжээ нь томгүй байх ёстой.

Хэрэв иймэрхүү жижиг сажиг зүйлсийг анхаарахгүй бол дараа нь үүсч болох хүндрэлийг зохицуулах хэрэг гарна. Хэрэв хүүхэд хэрэгтэй шаардлагатай үедээ гэртээ орж чадахгүй байвал харамсалтай шүү дээ. Түүний зэрэгцээ цоож бүрээ солих тийм ч таатай байхгүй л болов уу.

Хаалга аа солих гэж байна уу эсвэл шинэ хаалга суурилуулах гэж байна уу? Хамгийн чухал нь хаалганы хэмжээг зөв авах ёстой. Энэ бол маш чухал мөч. Хэрэв алдаж хэмжвэл танд тохирохгүй л хаалга авчирна. Энэ тохиолдолд яах вэ?

Хэрэгцээгүй зардлаас сэргийлэхийн тулд хаалга захиалж буй компаниар хэмжилт хийлгэсэн нь дээр болов уу. Тус компанийн мэргэжилтнийг дуудаж, хэмжилтийг нь зөв хийлгэх хэрэгтэй. Хэрэв хэмжилтэнд алдаа гарсан бол тэр хариуцлагыг компани үүрэх бөгөөд ингэснээр та тохиромжгүй хаалганы төлөө мөнгө үрэх шаардлагагүй.

Зарим хаалга бэлтгэх болон суурилуулах үйлчилгээ үзүүлдэг компаниудын энэ үйлчилгээ үнэгүй байдаг. Гэсэн хэдий ч хэмжилтэнд цөөн хэдэн төгрөг зарцуулах байсан ч мэргэжилтэнд хандах нь зүйн хэрэг. Тэгэхгүй бол дараа нь үүсч болох эрсдэлийн төлөө чамгүй мөнгө зарах хэрэг гарна шүү дээ.

Хувийн байшингийн гол хаалга нь цаг агаарын уналтанд тэсвэртэй байх ёстой. Энэ нь хаалганы материалыг сонгоход хэрэгтэй шалгуур болно. Өвлийн -200 болон зуны +400 хэмийн хэлбэлзэл нь дөнгөж худалдан авсан хаалганы жинхэнэ шалгуур болдог.

Манай гадна хаалгыг хэн нэгэн түлхүүрээр зурсан байна. Зураас нь гүн, тэгш бус бөгөөд нүдэнд хамгийн түрүүнд тусч байлаа. Ойрын хугацаанд хаалга солихооргүй байсан тул манай ээж сэтгэлээр унасан байлаа. Тун удалгүй уг зураас нүдэнд дасаж, хамгийн ил хэсэгт бараг 5 жил орчим байсан.

Гэтэл зарим нэг хаалганд уг үйлдлээс хамгаалсан хальс байдаг бөгөөд гадна хаалгыг гадны нөлөөллөөс хамгаалдаг байна. Энэ бол олон тооны оршин суугчтай орон сууцанд нэн тохиромжтой. Гадна хаалга хамгаалах бас нэгэн арга бол нунтаг цацлага эсвэл алхан будаг юм.

Хэрэв хэн нэгэн бүдүүлэг этгээд таны гадна хаалгыг зурахыг эсвэл химийн хүчтэй бодисоор цацахыг шийдсэн бол санасны гарз л болно. Хаалганы хамгаалалтын тухай хаалга худалдаж авах үедээ л бодож байх ёстой бөгөөд урт хугацааны турш шинэхэн мэт харагдах болно.

Хаалга суурилуулах явцад чанар, үйлчилгээ болон үнийн талаар нэмэлт асуултыг санаа зоволтгүйгээр тавьж болно. Тийм учраас нэр хүндтэй компанид хандана уу! Энэ нь таныг муу үйлчилгээ авахаас сэргийлэх бөгөөд ур чадвартай мастер нь хаалга суурилуулах явцад зураас эсвэл нүх үлдээхгүй бөгөөд таны худалдан авсан хаалга таны аюулгүй байдлын төлөө олон жилийн турш зүтгэх болно.

Бид багахан хэмжээний загварыг танд тусгайлан бэлдлээ. Хэзээ ч мартаж болохгүй хамгийн чухал шалгуурыг санаснаар хамгийн оновчтой хаалга худалдан авах боломжтой. Мэргэжилтэнд хандсанаар та чанартай бөгөөд найдвартай бүтээгдэхүүн авах нь баталгаатай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *