Бидний амьдралд гормон маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Онцын асуудал үүсэхгүй л бол бид тэр болгоныг тоох ч үгүй. Аливаа асуудлыг анхан шатан дээр нь л анзаарч зохих арга хэмжээг авч байх ёстой. Эс бөгөөс асуудал хурцдах аюултай юм.
Та дараах 14 шинж тэмдгийг анзааралгүй өнгөрч болохгүй
Архаг ядаргаа
Хүн болгон л ядардаг. Хэрвээ байнга ядраад байвал – анхаарах дохио болно. Асуудал прогестерон гормонд эсвэл бамбай булчирхайн өвчлөлд байж болно. Эмчид үзүүлээрэй, магадгүй таниас цусны шинжилгээ авна.
Нойргүйдэл
Прогестероны бага түвшин нь нойргүйдлийн шалтгаан болно. Мөн стресс зэрэг шалтгааныг мартаж болохгүй.
Ой санамжийн асуудал
Бамбай булчирхайн асуудал ой санамжид сөргөөр нөлөөлдөг. Мөн эстроген болон прогестерон гормоны өөрчлөлт нь ой санамжид нөлөөлөх талтай.
Батга, идээт тууралт
Сарын тэмдэг үзэгдэхээс өмнөхөн нүүрээр тууралт гараад байвал айх зүйлгүй. Нүүрнээс арилахгүй байвал андроген гормоны хэмжээ нэмэгдсэнтэй холбон үзнэ. Уг гормон ихдэх үе тосны булчирхай идэвхжиж арьсны нүхийг бөглөн үрэвсүүлэх ажээ.
Гэдэс, ходоодны асуудал
Уг эрхтэн гормоны өөрчлөлтөд маш мэдрэг, гэдсээр өвдөх, хийгээр дүүрэх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Толгой өвдөх
Толгой өвдөх шалтгаан их. Нэг цагт давтамжтайгаар өвдөөд байвал эстрогений хэмжээ буурсантай холбоотой.
Хөхний бүтэц өөрчлөгдөх
Эмэгтэй хүн хөхөө байнга анхаарч байх ёстой. Хэвийнх шигээ биш зөөлөрч сулбайсан байвал эстроген гормон багадсаны шинж тэмдэг байж болно. Хэвийхээсээ хатуу байвал эсрэгээрээ гормон ихэдсэн байна. Ямартай ч эмчид үзүүлээрэй.
Сарын тэмдэг тогворгүй болох
Эстроген болон прогестероны өөрчлөлт нь сарын тэмдэг үзэгдэхгүй байхад нөлөөлж болно. Үүнээс гадна өндгөвчинд гиста ургаж байгаагийн шинж тэмдэг байж болохыг анхаарна уу. Ямар ч тохиолдол байсан хамаагүй яаралтай эмчид үзүүлээрэй.
Сарын тэмдэг их хэмжээгээр ирэх
Таагүй мэдрэмж. Ялангуяа их ядарсан үед их илрэх шинж тэмдэг. Энэ нь эстрогений хэмжээ багасах үед илэрнэ.
Сэтгэл санааны тогтворгүй байдал
Сэтгэл санаанд эстроген мөн нөлөөлнө. Уг гормоны тэнцвэрт бус байдал нь дофамин болон серотониний ялгаруулалтанд сөргөөр нөлөөлнө. Үүнээс болж сэтгэл санаа тогтворгүй байх ажээ.
Гэдэс гүйлгэх
Бие махбодь прогестерон эсвэл эстрогений өөрчлөлтөд ийнхүү хариу үзүүлдэг. Өөр бусад шалтгааныг ч тогтоох хэрэгтэй.
Хоолонд донтох
Эстроген нь лептинд нөлөөлнө. Уг бодис нь өлсгөлөнгийн мэдрэмжийг хариуцдаг.
Бэлэг эрхтэн хуурайших
Тохиолдох л зүйл. Гэхдээ байнгын үзэгдэл бол эстрогений хэмжээ багассантай холбож үзнэ.
Сонирхол багасах
Бэлгийн ажилд дурлахгүй байгаа бол тестостероны хэмжээ багасчээ гэж үзнэ.