Үсээ будах нь дан ганц гоё сайхан харагдуулдаг төдийгүй хортой байдгийг бид хангалттай мэднэ. Хэрэв та үсээ байнга буддаг бол будахаа багасгах талаар бодох хэрэгтэй болов уу…
Хэрэв танд доорх шинж тэмдгүүдээс илэрсэн бол үсээ будахаа нэн даруй болих хэрэгтэй.
Үс унах
Өтгөн үс, хөвсгөр сайхан гэзэг тань будагнаас болоод хугарамтгай эмзэг болдог нь цөөнгүй. Будагч бодис нь үсний кератиныг муутгадаг бөгөөд үүнээс болж үс өөрийн бүрэн бүтэн байдлаа алддаг. Хэрэв та үс уналтаа тогтмол будалттай холбож чадвал танд үсээ будахаа 2-4 сарын хугацаанд зогсоох хэрэгтэй гэж зөлөмөөр байна. Химийн найрлагаас татгалзах нь хүнд тустайг бүгд мэдэх буй заа.
Үс хэт гялалзаж харагдах
Гайхалтай нь үс арчилгаа дан ганц тордолт болон өөрийн эрүүл мэндээс хамаарч гялалздаг нь гайхалтай. Хэрэв таны үс ямар нэгэн асаргаа хийгдээгүй байхад хэсэгчлэн гялтаганаж байвал энэ нь химийн түлэгдэлтийн шинж тэмдэг юм. Магадгүй та хэзээ нэгэн цагт үсний будгийг хэт удаан байлгасан эсвэл хүчтэй цайруулж байсан байж болох юм. Ямар ч нөхцөлд үсээ будахаа болих хэрэгтэй!
Арьс цочрох
Толгойн арьс цочрох, загатнах нь та өөртөө тохирохгүй, химийн агууламжтай будаг хэрэглэж буйн тод илрэл юм. Мэдээж байгалийн гаралтай будаг нь харьцангуй хурдан угаагдахын зэрэгцээ толгойн арьс гэмтдэггүй. Сонголт зөвхөн таны гарт…
Үс орооцолдож эхлэх
Юуны өмнө та үсэндээ сэргээх эмчилгээ хийж эхэлсэн нь дээр болов уу, учир нь эрүүл бус орооцолдсон үс нь буржгар үсний эрүүл мэнд хүчтэй муудсаныг илэрхийлдэг. Хэрэв таны үсэнд үзүүрийн хуурайшилт их мэдрэгдвэл мөн үс буржийх (хэрэв та шулуун үстэй бол) хандлагатай байвал үс будах ажиллагаагаа нэн даруй зогсоох шаардлагатай.