Гэдэс дүүрэх нь таагүй мэдрэмж бөгөөд гэдсэнд хийний илүүдэл бий болсноос шалтгаалдаг. Гэдэс ходоодны асуудалтай хүмүүс энэ таагүй мэдрэмжтэй байнга тулгарах ажээ.
Яагаад гэдэс дүүрээд байдаг шалтгааныг нарийн тогтоож чадаагүй ч гэлээ сүүлийн үеийн судалгаанаас харахад Д амин дэмийн дутагдал гэдэс, ходоодны хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг байж болохыг тогтоосон байна. 2011 оны нэгэн судалгаанаас харахад Д амин дэм гэдэс, ходоодны үрэвслийг дарах үйлчилгээ үзүүлж байгааг илрүүлжээ. Үүнээс гадна Д амин дэмийн дутагдалтай хүмүүс бүдүүн гэдэсний өвчлөлд өртөмтгий байгааг, харин цусан дахь Д амин дэм их гарсан хүмүүс гэдэс, ходоодны өвчлөлд бага өртдөг нь тогтоогдсон байна.
Өндөг ахиухан идээрэй
Өдрийн хэрэглээний Д амин дэм хангалттай авч байх хэд хэдэн аргууд бий. Үүний нэг нь – өндөг идэх. Өндөгний шар нь Д амин дэмийн эх үүсвэр. Галууны өндөг Д амин дэмийн өндөр агууламжтай, бас тахианы өндөг ч идэж болно.
Зэрлэг яргай загас
Зэрлэг яргай загас их хэмжээний Д амин дэм агуулдаг. Тослог бүх төрлийн загас Д амин дэм агуулдаг хэдий ч зэрлэг яргай загасны хувьд өөр. Бостоны их сургуулийн багийн судалгаанаас үзэхэд, үржүүлгийн яргай загасны Д амин дэмийн агууламж бага байжээ. Тэгэхээр сонголтоо зөв хийнэ үү.
Мөөг
Мөөгөнд дуртай хүмүүст дуулгах сайхан мэдээ байна. Мөөг нь нар руу тэмүүлдэг учраас Д амин дэмийн агууламж ихтэй байдаг ажээ. Үүнээс гадна мөөгөөр дамжуулж авсан Д амин дэм нь хүний биед амархан шингэдэг. Шарж болгосон мөөгний Д амин дэмийн 85% нь хадгалагдаж үлдсэн байгааг судалгаагаар тогтоосон. 3 сарын хугацаанд мөөгөнд агуулагдах Д амин дэм хадгалагдана.
Нарны сайхныг мэдэр
Д амин дэм авах шилдэг арга бол нар. Бидний Д амин дэмийн эх үүсвэрийн 90 орчим хувийг нарнаас авдаг. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, өдрийн наранд 10-15 минут байхад хангалттай Д амин дэм авч чадна. Хэрвээ та бор арьстай бол зохих хэмжээний амин дэмийг авахын тулд 5 дахин их наранд байх хэрэгтэйг анхаарна уу. Дэлхийн хойд зүг рүү нарны туяа сулардаг тул авах амин дэмийн хэмжээ багасдаг байна.