in ,

ГоёГоё

Таны амьдралд насан туршид чинь хэрэг болох мэдүүштэй аргууд. Хүн бүр үүнийг бага наснаасаа суралцвал зохилтой

Зарим нэг энгийн аргууд амьдралын турш хэрэг болох нь бий. Бага балчир байхад сонирхолтой мэт санагдаж байсан эдгээр аргуудыг “өвөг дээдсийн” үнэт зүйл мэт хүлээн авдаг болжээ.

Өнгөрснийг эргэн дурсахын тулд танд бага насандаа заалгаж байсан зарим нэг өдөр тутмын амьдралд хэрэглэх аргуудыг сэргээхээр шийдлээ.

Нар шингэх цагийг тодорхойлох

Гарын хуруунуудыг нийлүүлж эрхий хуруу наран дээр байхаар гараа байрлуулна. Одоо нар болон горизонтын шулуун хүртэл хэдэн хуруу байгааг хараарай. Нэг хурууг ойролцоогоор 15 минут гэж үзнэ.

Сар хэдэн хоногтой вэ?

Гараа атгаад сарыг хурууны үеэр тоолно. Хурууны үеийн товгор хэсэг болон хонхорхой хэсэг болгоноор – энэ бүгд тусдаа сар. Хэрвээ нэг хуруугаараа тоолж байгаа бол долоовор хуруунаасаа үргэлжлүүлнэ.

Хэрвээ сар товгор үе дээр таарвал – 31 хоногтой сар, харин хонхорхой хэсэг дээр таарвал 30 эсвэл бага хоногтой сар гэж ойлгоно.

Сар томорч байгаа эсэхийг тодорхойлох

Хавирган саранд хуруугаа байрлуулаад харахад “Р” үсэг гарвал томорч байгаа сар, харин “С” үсэг гарвал буцаж байгаа сар гэж ойлгоно.

Зайны чанар шалгах

Зайны чанарыг шалгахад маш амархан. Ширээнээс 1-2 см-ийн дээр бариад хаяарай. Үсрээд унаж байгаа зай муудсан гэж үзнэ.

Бас нэгэн арга, зайн “+” цэнэгийг амтлах. Хэрвээ цэнэгтэй бол исгэлэн таагүй амт амтагдана. Үнэндээ зай амандаа хийх нь аюултай шүү.

Хуруугаар үржүүлэх

Хүүхдүүд бага тоотой үржүүлэхийн хүрдийг амархан цээжлээд 6, 7, 8 болон 9-ийн үржүүлэхийн хүрдийг цээжлэх гэж зовдог. Хүүхдэд энгийн байх үүднээс дараах аргыг ашиглаж үзээрэй.

Гарын алгаа өөр рүүгээ харуулаад чигчий хуруунаас 6-10 гэж хурууг тоолно. Жишээ нь, 7-г 8-д үржүүлэх гэж байгаа бол зүүн гарын 7 дугаартай хурууг баруун гарын 8 дугаартай холбоно. Үржүүлэхэд орсон хурууны тоон дээр доод хэсэгт үлдсэн хурууны тоог нэмэх бөгөөд энэ нь аравтыг илэрхийлнэ (бидний хувьд 5 гарлаа). Харин дээр байгаа хуруунуудыг үржүүл гарсан хариу нь – нэгж тоог илэрхийлнэ (бидний хувьд 3*2). Хариу, 7*8= 56

Энэ байдлаар, 6, 7 болон 8-ын үржүүлэхийн хүрдийг амархан цээжлэх боломжтой.

9-өөр үржүүлэхийн тулд гарын алгыг доош харуулан тавина. Одоо дурын тоог 9-өөр үржүүлье. Үүний тулд 9-дээр байгаа хуруун дээр очно. “Өмнө нь” байгаа хуруу нь аравтыг, “дараа нь” байгаа нь нэгжийг заана. Жишээ нь, 7-г 9-өөр үржүүлье. 7-дугаар  хурааг нугалъя. “Өмнө нь” 6 хуруу, “дараа нь” 3 хуруу байна. Хариу: 7*9= 63

Урт

Ойр хавьд шугам байхгүй үед ямар нэгэн зүйлийн уртыг мэдэх хэрэг гарвал та гараараа хэмжиж болно. Хүний биеийн их багаас хамаарч эрхий болон долоовор хурууны урт ойролцоогоор 18 см, харин эрхий болон чигчий хурууны зай нь ойролцоогоор 20 см орчим байдаг ажээ.

Энэ хэмжээс нь яг таг гарахгүй ч гэлээ яарч сандарсан үед хэрэг болох талтай.

Хэдэн хэмийн өнцөг вэ?

Гарын хуруунуудыг аль болох зайтай сарвайлгаад хэмжээг нь мэдэх гэж байгаа зүйл дээрээ байрлуулна. Чигчийн хуруу доод талын тэгш шулуун дээр байрлах бөгөөд 0 хэмийн өнцгийг илэрхийлнэ. Чигчий хуруу болон эрхий хурууны өнцөг 90 хэм, өөр бусад хуруунуудын өнцгийг зурагнаас харж танилцана уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *