Бөөр хүний чухал эрxтнүүдийн нэг бөгөөд биеэс хорт бодис, илүүдэл давсыг гадагшлуулах үүргийг гүйцэтгэдэг. Хэвийн үйл ажиллагааг нь хангахын тулд үе үе цэвэрлэж байх ёстой эрxтэн юм.
Цагийн эрхэнд бөөр өөртөө давс, хорыг шингээж авдгаас гадна элс, чулууг ч өөртөө хуримтлуулдаг байна. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд хорт бодисын хуримтлалыг багасгахад туслах ёстой.
Гэрийн нөхцөлд байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр хэрхэн бөөр цэвэрлэхийг танилцуулж байна.
Орц:
- Боодол яншуй эсвэл кориандр
- Ус
Бэлдэх арга:
Яншуй эсвэл кориандраа томоор нь хэрчээд саванд хийнэ. Ногоо далд ортол ус хийнэ. Саваа зөөлөн гал дээр тавьж 10 минут буцалгана. Галаас авч таглаатай чигээр нь хөргөөрэй.
Хөрөнгүүт нь шүүж аваад хөргөгчинд хадгална. Ундааг хүйтнээр нь өдөрт нэг удаа цайны аягаар ууна. Хэдэн өдөр дараалан уусны дараа шээсний өнгө өөрчлөгдөнө. Энэ нь бөөр хуримтлагдсан хорт бодисоо гадагшлуулж байгааг хэрэг юм.
Хэрвээ гаж нөлөө мэдрэгдэхгүй бол дээрх орцоор бэлдсэн цай ууж болно. Ханд хөдөлгөөнгүй хагас цаг таглаатай байх ёстой.
Үүнээс гадна, хорт бодисыг тогтмол цэвэрлэхийг хүсвэл сард 2 удаа цайг ууж болно. Яншуйны нэгэн ид шид бол сарын тэмдгийн үеийн өвчнийг дардаг ажээ.
Хэрвээ бөөрний чулуутай гэж өөрийгөө сэжиглэж байгаа бол цайг болгоомжтой уух хэрэгтэй, яагаад гэвэл чулууг “задалж” болзошгүй. Өөрөөр хэлбэл эмчид үзүүлэх шаардлага гарна.
Яншуйны цайг ууж байх хугацаанд шингэн сайн ууж бөөрний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Цай хэдий гаж нөлөөгүй ч гэлээ жирэмсэн эмэгтэйчүүд болгоомжтой хандах буюу эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.
Зөвхөн яншуй ч биш алим, нимбэг, тарвас бүгд бөөр цэвэрлэх үйлчилгээ үзүүлдэг. Чидун жимсний тос нь бөөрнөөс чулуу хөөх үйлчилгээ үзүүлдэг ажээ.
Анхаарах: Анх хэрэглэж үзэхээсээ өмнө дээрх орцуудаас харшлах эсэхээ сайтар шалгахаас гадна эмчлэгч эмчтэйгээ зөвлөөрэй!