Сүүлийн үед мөнгөлөг цаасыг хоол хүнс бэлтгэхдээ өргөнөөр ашиглах болсон. Мөнгөлөг цаас шарах зуухны листийг түлэгдэхээс хамгаалж, сав суулга угаах ажлыг хөнгөвчилж өгдөг ба олон янзаар ашиглагдаж болдог, хүнсний бүтээгдэхүүн хадгалахад ч эвтэйхэн байдаг.
Гэвч хэрвээ та байнга мөнгөлөг цаас хэрэглэдэг бол нэг чухал зүйлийг заавал мэддэг байх ёстой. Яагаад, юунаас болоод…
Мөнгөлөг цаас эрүүл мэндэд МАШ аюултай.
Тархинд үзүүлэх хор уршиг
Хөнгөн цагаан бол neurotoxic хүнд металл ба альцгеймерийн өвчин үүсгэхэд нөлөөлдөг. Түүнчлэн энэ хор нь ой санамж болон тэнцвэрийг ч алдагдуулж болдог.
Ясанд үзүүлэх хор уршиг
Энэ хорт металл ясанд ч мөн хуримтлагддаг. Түүнчлэн хөнгөн цагаан гэгч уг металл ясан дахь кальцийг багасгадаг.
Уушгинд үзүүлэх хор уршиг
Хөнгөн цагаанаар амьсгалвал амьсгалын замын өвчин ч тусаж болох эрсдэлтэй ба тэр дундаа уушгины фиброз өвчин тусах магадлалтай.
Энэ хүнд металл ер нь хүний бие организмд яаж ордог вэ?
Хамгийн гол эх үүсвэрүүдээр ундааны хөнгөн цагаан лааз, хөнгөн цагаан савтай дезодорант зэргийг нэрлэдэг боловч яагаад ч юм мөнгөлөг цаасыг дурьдалгүй орхичихдог. Гэвч та бидний хэрэглэж заншсан мөнгөлөг цаас мөн л биед хөнгөн цагаан орох эх үүсвэр болж өгдөг.
Хөнгөн цагааны хэлтэрхийг залгиж хэрхэвч болохгүй!
Мөнгөлөг цаасыг ураад идэх эсвэл зажлах хүн байхгүй нь ойлгомжтой.
Гэвч анхаараарай… Та мөнгөлөг цаасыг өндөр хэмд халаах үед их халуунаас болоод металлд жижиг жижиг цуурал, хагарал, зураас зэрэг үүсдэг. Үүнээс болоод маш жижигхэн хэлтэрхийнүүд үүсч тэр нь хийж буй хоолонд тань шингэдэг. Энэ хэлтэрхийнүүдийг энгийн нүдээр харах боломжгүй ба та тэднийг торох юмгүй залгиж орхидог.
Химийн уусгалт
Жижиг хэлтэрхийнүүд үүсээгүй байлаа гэхэд та санамсаргүйгээр хөнгөн цагааныг химийн уусалтанд оруулчихсан л байдаг. Жишээ нь, хоолондоо зарим амтлагчийг нэмэх үед эсвэл нимбэг мэтийн хүчиллэг хүнс хоолондоо хэрэглэх үед ийм уусалт болдог.
Доктор Эссам Зубаидигийн үзэж байгаагаар мөнгөлөг цаас ашиглан 1 удаа хоол хийхэд 400 гр хүртэл хэмжээний хөнгөн цагаан уусдаг байна.
«Хэдий чинээ өндөр хэм байна төдий чинээ их уусна гэсэн үг. Мөнгөлөг цаасыг хоол хүнс бэлтгэхэд хэрэглэж болохгүй ба ялангуяа улаан лооль, цитрусын төрлийн жимсний шүүс болон амтлагчнуудтай хамт ашиглаж болохгүй»
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллэж байгаагаар өдөрт 60 мг хөнгөн цагаан биед орох нь хэвийн ажээ.
Металлаар битгий амьсгалаарай
Энэ металлыг залгихгүй байсан ч хөнгөн цагаан биед орох өөр зам бас бий. Хэрвээ та ил гал дээр мөнгөлөг цаас ашиглан хоол шарж жигнэх үедээ ам, хамраа хаахгүй бол хөнгөн цагааны жижиг хэсгүүд таны биед амьсгалын замаар дамжин орох болно.
Мөнгөлөг цаасыг халаах үед гарч байгаа утаа хөнгөн цагааны бичил хэсгүүдийг агуулдаг ба та огт анзаарч харж чадахгүйгээр уг бичил хэсгүүдийг амьсгалын зам руугаа оруулдаг.
Хөнгөн цагаан хэмээх энэ хорноос та өөрийгөө хэрхэн хамгаалж болох вэ? Бид танд дараах хэдэн зөвлөгөөг хүргэж байна:
1. Гал тогоондоо мөнгөлөг цаас битгий ашигла! Мөнгөлөг цаасыг хүйтэн хүнсийг хөргөгчинд хийж хадгалахдаа ороох маягаар ашиглаж болно. Гэхдээ яаж ч бодсон шилэн сав ашиглах нь илүү аюул багатай, хоргүй.
2. Мөнгөлөг цаасанд улаан лооль, амтлагчнууд болон цитрусын төрлийн жимснүүд хадгалж болохгүй. Учир нь хүчил хөнгөн цагааныг уусгадаг.
3. Хөнгөн цагаан сав суулгаа хая. Хэрвээ боломж л гарвал зэвэрдэггүй гангаар хийсэн сав суулга аваарай. Ашигласан хуучин байсан ч болно шүү дээ. Гол нь хөнгөн цагаан материалтай тогоо, сав зэргийг л битгий ашигла.
4. Мөнгөлөг цаасыг аль болох хүнсний калькан цаасаар орлуул.
Таны найз нөхөд, ойр дотныхон хоол хийхдээ мөнгөлөг цаас ашигладаг уу? Хэрвээ тийм бол та энэ мэдээг тэдэнтэй заавал хуваалцаарай!