Биед илүүдэл шингэн хуримтлагдсанаар хавагнах, нүдний доор уутанцар бий болох, биеийн жин нэмэгдэх асуудлууд үүсдэг. Хуруунууд пэмбийж, хөл хавагнаснаас болоод алхахад хүндрэл үүсч, хаанаас ч юм гэнэт илүүдэл хэдэн килограмм нэмэгдчихдэг.
Биед илүүдэл ус хуримтлагдах нь эрүүл мэндийн асуудал байгааг илтгэдэг. Бөөрний үйл ажиллагаанд юмуу зүрх судасны системийн үйл ажиллагаанд асуудал байна гэсэн үг. Хэрвээ та байнга хавагнаж, таны биед илүүдэл шингэн хуримтлагддаг бол заавал эмчид хандаарай. Мөн заримдаа буруу хооллолт, давсны хэт их хэрэглээ бас нөлөөлдөг.
Бид та бүхэнд энгийн мөртлөө гаж нөлөөгүй аргаар биеэс хэрхэн илүүдэл шингэнийг гадагшлуулах талаар дараах хэдэн зөвлөгөөг хүргэж байна.
Юун түрүүн танд ханд, цай, тодорхой хэдэн массаж хэрэг болно.
Илүүдэл шингэнийг хэдхэн цагийн дотор гадагшлуулъя
Биед шингэн хуримтлагдахад хүргэдэг хүнсний бүтээгдэхүүнүүд гэж байдаг. Гэтэл зарим хүнсний бүтээгдэхүүнүүд, ундаанууд эсрэгээрээ илүүдэл шингэнийг биеэс гадагшлуулахад тусалж, хаванг бууруулдаг.
Биед шингэн хуримтлагдахыг болиулах болон биеэс илүүдэл шингэнийг гадагшлуулахын тулд биед шингэн хуримтлагдахад нөлөөлдөг зарим хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхгүй байх нь зүйтэй. Хамгийн түрүүнд давс ихтэй хоол, хүнсний бүтээгдэхүүнүүд болон давсныхаа хэрэглээг багасгах хэрэгтэй.
Давс ихээр агуулдаг дараах хоол, хүнсний бүтээгдэхүүнүүдийг аль болох бага хэрэглээрэй. Үүнд:
- удаан хадгалсан бяслаг
- хиам, утсан бүтээгдэхүүнүүд
- консервлосон болон дарсан бүтээгдэхүүнүүд
- шарсан төмс, чидун жимс, давсалсан самар
- пицца, бусад хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд сүмс
1. Аль болох бага натри, их кали
Давс буюу натрийн хлоридыг хоолны цэснээсээ хасах нь зүйтэй. Далайн давс юмуу далайн усыг хоол хүнсэндээ тохирсон хэмжээгээр хэрэглэж болно. Далайн давсанд кали мэтийн ашигтай бодисууд ихээр агуулагддаг ба эдгээр бодисууд нь бие организмд тэнцвэртэй байдлыг барихад тусалдаг.
Хэрвээ биеийн аль нэг хэсэг хавагнаж эхэлбэл давснаас бүрэн татгалзах ёстой ба хоолны цэсэндээ калиар баялаг хүнс оруулах хэрэгтэй. Жишээ нь:
- Авокадо
- Төрөл бүрийн самарнууд (давсалсан биш)
- Шош
- Бууцай
- Кокосны самар
- Гадил
2. Эхлээд ус уу
Энэ зөвлөгөө жаахан хачин санагдаж магадгүй, гэхдээ биеэс шингэн илүү сайн гадагшилж байхын тулд заавал ус уух шаардлагатай. «Усыг өлөн элгэн дээрээ, хоосон ходоодон дээрээ ууж байх» гэсэн ганц зарчмыг л дагаж мөрдөх хэрэгтэй.
Хэрвээ усыг хоолны үеэр юмуу хоолны дараа шууд уух юм бол хаван бүр л ихэснэ.
Өглөөний цайнаас 10 минутын өмнө 2 стакан ус уугаарай. Дараа нь өдрийн хоол хүртэл багаар бодож 2 стакан ус дахин ууна. Өдрийн 2 дахь хагаст дахин 2 стакан ус ууна. Иймэрхүү байдлаар ус ууснаар танд үр дүн нь нэг их удалгүй мэдрэгдэх болно.
3. Цоохор майлзтай (celery), сонгинотой шөл
Хүйтэн өдрүүдэд шөл шиг сайхан хоол байхгүй. Шөл нь шээс хөөх үйлчилгээтэйгээс гадна бие организмын хорыг цэвэрлэдэг.
Илүүдэл шингэн гадагшлуулах нөлөөтэй шөл хийхийн тулд шөлөндөө цоохор майлз болон сонгино нэмээрэй. Үүнээс гадна эдгээр ногоонууд шөлөнд гайхалтай амт нэмж өгнө. Цоохор майлз, сонгинотой шөлөө хоолны хооронд ууж болох ба оройн хоолондоо хэрэглэсэн ч болно.
4. Морины сүүл хэмээх ургамлын ханд, ногоон цай
Хүйтэн сэрүүний улиралд ургамлын ханд ууж болно. Хэрвээ их хэмжээний ус уух танд хэцүү санагддаг бол ургамлын хандыг усны оронд ууж болно.
Адууны сүүл хэмээх уг ургамал биеэс илүүдэл шингэнийг гадагшлуулахад тусалдаг. Мөн энэ ургамал кремний ихээр агуулдаг байна.
Ногоон цай бол хавангийн эсрэг хамгийн наад захын, зайлшгүй уух зүйл. Шээс хөөх үйлчилгээтэйгээс гадна хүчтэй антиоксидант (үл исэлдүүлэгч) юм.
Та ногоон цай болон ургамлын хандыг өглөөнөөс эхлээд өдрийг эхний хагаст уух нь зүйтэй.