in

Хэрэггүй болсон хуванцар саваар амьдралд тустай зүйл хийж болох 7 ашигтай санаа

1. Ургамал усалгааны систем

Ургамлыг ихэвчлэн үндсээс нь услах шаардлагатай байдаг. Хуванцар савыг бид дуслаар услах систем болгон ашиглах боломжтой. Удаан хугацаанд ургамлын үндсийг аажим услах усалгаа болж өгч чадна. Хуванцар савыг нийтэд нь жижиг цоолоод үрээ суулгахдаа цуг хөрсөнд хийж суулгана. Саван дахь ус ургамлын үндсийг дуслаар усална. Хөрс хатахгүй, ургамал мөөгөнцөр зэрэгт идэгдэхгүй ажээ.

 

Энэ аргыг задгай ил цэцэрлэгийн хөрсөнд эсвэл цэцгийн саванд ч ашиглаж болно. Цэцгийн савны өндөрт тааруулж хуванцар саваа тайрч болно. Савыг усаар дүүргэж нэг хэсэгтээ цэцгээ услахгүй орхих боломжтой. Хуванцар савтай ус цэцгийг дуслаар усална.

 

2. Цэцгийн сав хийх

Хуучин хэрэггүй болсон хуванцар саваар цэцгийн сав хийж болно. Этгээд хэлбэртэй хуванцар савны дээд хэсгийг тайрч аваад савандаа зуурсан цемент хийж хэвлэж цэцгийн саваа бэлдэнэ. Маргааш өдөр нь цэцгийн савныхаа ёроолыг болгоомжтой нүхэлж цоолоорой. Цемент бүрэн бэхэжсэний дараа гадна талын хуванцар савыг салгаж авна.

 

3. Үр соёолуулах сав

Савтай хөрсөнд үрээ суулгаад соёолуулна гэдэг амаргүй ажил. Бүх зүйл ном ёсоороо соёолж ургуулахыг хүсэж байгаа бол хуванцар сав ашиглаарай. Ёроолыг нь цоолоод хөрсөө хийж үрээ суулгана. Жижиг чулуутай савыг хуванцар савны доор байрлуулах бол үр суулгасан саваа гялгар уутаар таглана. Ингээд л хурдны соёолуулах систем бэлэн.

 

4. Өөрөө өөрийгөө услах системтэй соёолуулах сав

Үр соёолуулах системийг төгс болгохын тулд бас л хуванцар сав ашиглана. Хуванцар саваа хоёр хуваана. Хуванцар савны тагийг цоолно. 25 см-ийн урттай үдээс авч дундуур нь нугалж дунд хэсэгт нь зангидахад нэг хэсэг нь битүү дэгээтэй болно. Сул унжих хэсгийг ил байхаар таглаанд шургуулна. Савныхаа тагийг хийгээрэй. Хуваасан савныхаа дээд хэсгийг доош харуулан доод хэсэгт нь хийнэ. Доод хэсэгт нь амсарыг далд ортол ус хийнэ. Дээд савандаа хөрсөө хийж үрээ суулгаад усална. Ингээд л бэлэн боллоо.

 

5. Ногоон сонгино тарьцгаая

Шинэхэн ногоон сонгино тарихад зориулсан босоо сав хийхэд яг тохирно. Том хэмжээтэй хуванцар савны дээд талыг тайрч аваад их биеийг нүхэлнэ. Хөрсөө хийгээд ногоон сонгиноо тариарай. Савны доор тосгуур сав тавьж, үе үе услахаа мартаж болохгүй.

 

6. Хэдгэнэ барих хавх

Зуслангийн байшинд хэдгэнийн үүр олоход хэцүү, хэзээ ирж хатгах бол гэсэн айдас тайван суулгахгүй. Хэрэггүй хуванцар саваар хавх бэлдэцгээе. Дээд хэсгийг нь тайрч аваад доод хэсэгт нь доош харуулан тавиарай (тагийг нь авсан байна). Дор нь бага зэргийн зөгийн бал хийнэ. Хавханд орсон хэдгэнэ гарч ирж чадахгүй. Гэрээсээ гаргаад байгальд нь тавиарай.

 

7. Бас нэгэн усалгааны систем

Маш энгийн. Багадаа сав цоолоод ус цацаж тоглодог байсан даа? Хуванцар савны их биеийг цоолоод усны хоолойд залгавал их талбайг услах болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *