in

Хумсаа мэрэх муу зуршил юунаас болж бий болдог вэ? Энэ буруу үйлдэл эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг мэдэх үү?

Та энэ муу зуршлаасаа болж зовдог уу? Насанд хүрэгчдийн 1/3 нь хумсаа мэрсээр байдаг гэсэн статистик тооцоо байдаг. Үүний ард юу нуугдаж байна? Ямар нэгэн сэтгэл зүйн гэмтэл эсвэл өөр асуудал байна уу? Ихэнх хүмүүс мэдрэл эсвэл тайван бус түгшүүртэй байгааг илтгэдэг гэж үздэг.

Харахад ойлгомжтой хэрнээ сайтар судалж үзэх ёстой дадал зуршил юм. Journal of Behavior Therapy and Experimental Psychiatry-д нэгэн туршилтын үр дүнг нийтэлжээ: перфекционизм-ийн шинж тэмдэг байж болох талтай. Энэ төрлийн хүмүүс тавьсан зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө депресст ортол дaйчилдаг улсууд байдаг.

 

Үр дүн

Байнга хумсаа мэрж байгаа хүмүүс перфекционизмтэй гэж үзэж байгаагаас хойш тэд хэвийн хэмнэлээр ажлаа гүйцэтгэж чаддаггүй, тавьсан зорилгодоо хүрч чадаагүйгээсээ болж депресст ордог талтай. Өөрөөр хэлбэл, хумсаа мэрэх нь зөвхөн мэдрэлтэй холбоотой төдий бус мөн тайван бус байдалтай холбож үзэх хэрэгтэй.

Эрүүл мэндэд нөлөөлөх нь

Байнга давтан хийж байгаа үйлдэл нь бие махбодьтой нягт уялдаатай байдаг. Хумс мэрэх ч мөн адил. Энэ нь сэтгэл санааны хувьд төдийгүй бие махбодийн хувьд яригдах асуудал. Бие махбодид нөлөөлөх нөлөөллийг авч үзвэл:

  • Хумс улайж, өвчтэй болох
  • Хумс орчмоор үрэвсэх
  • Нян, вируст өртөмтгий болох
  • Шүдний эмаль хэврэгших
  • Шүд муруйх
  • Дадал зуршилд хэт автах

Хэрвээ хумсаа мэрэх дадал зуршлыг түгшүүр, стресстэй холбон тайлбарлавал сэтгэл зүйн өвчний хүнд хэлбэрээр авч үзэх магадлалтай. Жишээ нь, сэтгэл санааны огцом уналт байж болно, перфекционизмтой хүмүүс энэ төрлийн өвчнөөр шаналах нь их байдаг ажээ.

Перфекционизмыг сэтгэл мэдрэлийн тусдаа өвчин гэж үзэх мэргэжилтнүүд байхад хувь хүний мөн чанарыг тодорхойлох шинж тэмдэг гэж үзэх нь ч бий: нийгэмд таагүй мэдрэмж тээж нийгмээс өөрийгөө тусгаарласан, архи, хар тамхинд хэт донтсон, хоолны дэглэм алдагдсан гэх мэт. Мөн энэ төрлийн хүмүүс зүрх судасны өвчлөлөөр өвдөх магадлал өндөр байдаг ажээ.

Энэ асуудлын хүрээнд эцэст нь дүгнэж хэлэхэд – хумсаа мэрэх болон перфекционизмыг цаашид нийлүүлж судалсаар байх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *