Үнэнээ л хүлээцгээе – бид өлссөндөө хоол идээд байдаггүй. Сэтгэл санаагаар унах үед ямар нэгэн амттан идмээр санагдана, хүйтэн байна – хурц, халуухан шөл ууна, халуун – хүйтэн, гэхдээ заавал амттай зүйл иднэ. Хүний идэх энэ хүслийг төрүүлэхийн тулд том том дэлгүүрүүд ямар арга хэрэглэдэг тухай энд дурдаад ч хэрэггүй.
Насан туршдаа төгсөлтийнхөө даашинзанд хэрхэн багтах тухай Брайан Уонсинк зөвлөж байна. Тэр бол сэтгэл зүйч, маркетолог, хоолонд донтох явдлыг судлаач нэгэн билээ.
Амттан нүднээс далд
Өрөөнийхөө нүдэнд ил харагдахгүй буланд эсвэл хөргөгчнийхөө хамгийн буланд нь амттанаа нуу. Болж өгвөл өөрийгөө хорлох амттаныг дэлгүүрээс авахгүй л байсан нь дээр. Гэхдээ чадахгүй л болов уу. Брайаны үзэж байгаагаар “ухаангүй хооллолт” биднийг хаа саагүй дагаж явдаг. Гэртээ сайхан хооллохоос татгалзаж чадсан ч кафед, найзындаа, ажил дээрээ гээд хаа ч юм ороод тэвчихгүй иднэ. Тиймээс гэртээ зохих хэмжээгээр идэж сураарай.
Бүх шүдээрээ 32 удаа
Сайн зажилж идэх нь бүх рецепторуудыг ажиллуулдаг болохыг судалгаагаар тогтоосон. Гэхдээ хоол идэх дуршлыг бууруулж хурдан цатгадаг байна.
Өглөө калори хэмнэхгүй
Уонсинкийн статистикт итгэх юм бол, өглөө – 96%-ийн гуалиг, яагаад гэвэл 100 гуалиг бүсгүйчүүдийн 4 нь л өглөөний цай уудаггүй болох нь санал асуулгаар тодорхой болсон. Харин ихэнх илүүдэл жинтэй хүмүүс өглөөний цайг алгасдаг болох нь тодорхой болжээ.
Хоолоо дуустал нь идэхгүй
Тахианы далавч идсэн хүмүүс “нотлох баримт” үлдээхгүйгээр шийдэж бүгдийг иддэг. Харин туршилтанд орсон гуалиг хүмүүс овоолсон тахианы далавчийг үл харгалзан өөрийнхөө цадаж байгаа байдлаар идэхээ зогсоож байв.
Ёроолгүй сав
Хүмүүс “дуустал” нь иддэг болох нь тодорхой боллоо. Хамгийн гол нь яагаад өлсгөлөнгийн мэдрэмж дуусахад бус харин таваг дээрх хоол дуустал иддэг юм бэ? Гарах ганц л зам бий – жижиг таваг, ухамсартай хооллолт. Өөрийнхөө мэдрэмжийг сонс, үлдсэн хоолны хэмжээнд бүү санаа зов.
Тэсрэхээс бүү ай
Хоолны дэглэм барьж бүтэн долоо хоног байцаа идэж байтал нүд харанхуйлж манантаад л … Сэрээд харсан чинь хөргөгчний наана том савтай хоол идэж, шүдээрээ дүүрэн шоколад наасан байна уу? Энэ нөхцөл байдалд хамгийн гол нь – амжилтгүй хоолны дэглэм болгохгүй байх. Гарах зам мөн биз. Огцом хөдөлгөөн хийлгүйгээр савтай хоолоо буцааж хураагаад байцаагаа авна. Мэрж эхэлнэ дээ. Инээхээ мартаж болохгүй.
Жагсаалтаар л явна
Ирэх долоо хоногийн хүнсээ цуглуулахдаа ахлах тогооч шиг л ажиллана: зайлшгүй шаардлагатай хүнсний жагсаалтыг гарга. Дэлгүүр явахаасаа өмнө нэг шалгана биз: мах, бүхэл үрийн гурил, ногоо гэх мэт. Дэлгүүрт зөвхөн дутагдахаар хэмжээгээр худалдан авалт хийнэ.
Багаар аягалж өгнө
Уонсинкийн ажигласнаар, туранхай хүмүүс хоол идэхдээ амттантай лангуу руу нуруугаа харуулж эсвэл гадаа ил задгай талбайд иддэг ажээ. Жишээ нь, десерт авах бодол төрөхгүй. Энэ дүрмийг гэртээ ч баримталж болно: хоолоо бага хэмжээгээр таваглана. Ширээн дээр том савтай салат, шөл, хайруулын тавагтай хоол тавих хэрэггүй. Харж байгаа бага хэмжээг л ид.
Хоёрын дүрэм
Тавгандаа хоёр төрлийн хоол байлгахыг хичээгээрэй: мах болон гарнир, гарнир болон салат, загас болон ногоо. Соёлтой хооллолтонд таныг сургана.
Хамт хооллох
Оройн хоолыг бид ганцаараа идвэл хоёулаа идсэнээс 30% бага иддэг. Хөгжилтэй 3-4 найз нартайгаа идвэл 2 дахин их хэмжээгээр иднэ. Тийм учраас үндсэн хоолыг ганцаараа идэхийг хичээ, харин найз нөхөдтэйгөө хөнгөн зууш, ундаагаа хувааж ууна биз.
Нэмэлтэд хүрэхэд хол зам туулна
Хоол идэх газраа өөрчлөөрэй. Хоолны өрөөнөөс зочны өрөөнд, ажлын өрөөнд эсвэл тагтан дээр, террас, цэцэрлэг гэх мэт. Гэхдээ зөвхөн таваг сэрээтэйгээ л явна. Нэмэх боломж байгаа ч гэсэн гал тогоо орох замд цадаагүй мэдрэмж арилна.
Тайвшрах бөгөөд системтэй
Бидний зөвлөгөөг нэг дор хэрэгжүүлэх гэж бүү яар. Долоо хоног нэг дүрмийг баримтал. Бага багаар аажим амьдралын шинэ хэв маяг руу шилжинэ.