in

Онгоцонд унтаж чаддаггүй хүмүүст туршлагатай аялагчдын зүгээс өгч буй 9 зөвлөгөө

Онгоцонд ороод л унтаад өгдөг хүмүүст үнэхээр атаархмаар. Танихгүй хүмүүсийн дунд тав тухгүй суудал дээр тэр болгон унтах нь бүү хэл дуг хийж ч чаддаггүй хүмүүс байдаг.

Нислэгийн үеэр хэрхэн унтаж амрах талаар туршлагатай аялагчдын өгсөн зөвлөгөөг хүргэж байна.

Нисэх тохиромжтой цаг – шөнө

Таны нойрны цагтай давхцаж байгаа нислэг байвал тун догь шүү. Нисэх өдрийнхөө өглөө ердийн босдог цагаасаа 2-3 цагийн өмнө босоорой. Орой онгоцонд ороод унтахад амар.

 

Тохиромжтой өдрүүд – Мягмар, Лхагва гариг

Онгоцонд бага хүнтэй, их орон зайтай байхыг хүсэж байгаа бол – Мягмар, Лхагва гаригийг сонгоорой. Баасан гариг болон баярын өдрийн өмнөх өдрүүд дэх нислэгээс татгалзаарай.

 

Тав тухтай суудал – цонхны хажууд

Аль болох цонхны хажууд суудал захиалахыг хичээгээрэй. Унтаж байхдаа хананд толгойгоороо налж болно, зэргэлдээ сууж байгаа хүн ариун цэврийн өрөө орох гэж таныг сэрээхгүй.

Урдаа суудалгүй хэсэгт суухгүй байхыг зөвлөж байна. Тэнд хөлөө жийх зай ихтэй ч ихэнх тохиолдолд бага насны хүүхэдтэй гэр бүлд зориулагдсан байдаг. Ариун цэврийн өрөөний хажууд ч бас зөв сонголт биш.

 

Сандлын түшлэг буулгах

Сайтар амрахыг хүсэж байна уу? Тэгвэл сандлынхаа түшлэгийг эцэс хүртэл нь буулгаарай, гэхдээ арын хүнд саад болохгүй бол шүү дээ. Олон цаг 90 хэмийн өнцөгт суух нь нуруу ихээр өвдөхөд хүргэнэ. Урагшаа ширээгээ дэрлэн бөгтийж унтсанаар хүзүү, нугасанд муугаар нөлөөлнө.

 

Хувцас – дулаан, эвтэйхэн

Нислэгийн үеэр унтахад чөлөөтэй, бие барихгүй хувцас нөлөөлнө. Хэрвээ танд нөмрөх бүтээлэг өгөөгүй бол дулаан оймс, хүрэм хэрэгтэй. Нислэгийн үеэр онгоцны бүхээг сэрүүхэн байдаг. Тийм учраас ихэнх хүмүүс тайван унтаж чаддаггүй ажээ.

 

Аюулгүй бүс – хувцасныхаа гадуур

Хувцас эсвэл бүтээлэгнийхээ дээгүүр ил аюулгүйн бүсээ бүсэллээ гээд танд нэг их төвөг учруулахгүй болов уу. Харин ч таныг нойрсож байх үед чичирхийлэх үеэр үйлчлэгч бүсээ бүсэл гэж сэрээхгүй.

 

Унтахад зориулсан эд хэрэгсэл

Нислэгийн үеэр унтахад гэрэл, дуу чимээ их саад болдог. Тиймээс тусгай хэрэгсэл ашиглаарай – нүдний даруулга, чихэвч.

Толгой, хүзүүний зөв байрлалыг олохын тулд замд гарахдаа хийлдэг жижиг дэр аваарай. Байхгүй бол ороолт эсвэл цамцаа хуйлаад хүзүүндээ эвж болно.

 

Гажетаа хураана

Утас, таблет болон нөүтбүүк дээрээ кино үзэх хэрэггүй. Дэлгэцийн гэрэл таны тархийг сэргээж өгдөг. Үүний оронд зүгээр л ном унш. Хамгийн гол нь уйтгартай нойр хүргэх ном байх юм. Эсвэл урьдчилан бэлдсэн намдуу зөөлөн ая сонсож болно: шувууны жиргээ, борооны шуугиан.

 

Уух зүйл ба хоол хүнс

Онгоцонд бат бөх унтахыг хүсвэл цадталаа идэх хэрэггүй. Хөнгөн, шим тэжээлтэй хоол идээрэй. Уух зүйлсийн хувьд цай эсвэл цэвэр ус ууна. Нислэгийн үеэр кофе, согтууруулах төрлийн ундааны талаар мартсан нь дээр. Хундага дарс тайвшруулдаг ч гэлээ нойронд сөрөг нөлөө үзүүлдэг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *