in ,

Унтраалттай ч гэсэн цахилгаан бага багаар идсээр, сарын эцэст тогны мөнгө их төлөхөд хүргэдэг 5 цахилгаан хэрэгсэл

Цахилгаан хэрэгсэл “нууц” амьдрал явуулж байдаг буюу таныг “off” товчлуур дарсан ч гэсэн ажилласаар байдгийг мэдэх үү?

Хэдий унтраасан ч гэсэн цахилгаан хэрэглэсээр байдаг хэрэгслүүдийг танилцуулахаар бэлдлээ.

Утасгүй цэнэглэгч

Хэдий төхөрөөмж залгаагүй ч гэсэн цэнэглэгч тог идсээр байдаг байна. Үнэндээ хүчин чадал нь маш бага учраас бидний санхүүд нэг их нөлөөлөөд байхгүй.

 

Тоон зурагтын тоглуулагч

Тоон зурагтын тоглуулагч жижүүрийн байдлаар унтарсан ч гэсэн жилд овоо их цахилгаан зарцуулна.

Бидний ихэнх нь энэ төрлийн тоглуулагчийг бүрэн унтраадаггүй, зүгээр зурагтаа унтраагаад л орхидог. Энэ нь гарах зардлыг 5 дахин их болгох талтай.

 

Зурагт

Зурагтын удирдлага дээр байгаа “Off” товчийг дарснаар бид унтрааж байгаа хэрэг бус зүгээр унтаа горимд оруулж байгаа юм. Энэ байдлаараа бас л цахилгаан ашигласаар байдаг.

 

Компьютер, нөүтбүүк

Унтраалттай ч гэсэн эдгээр цахилгаан хэрэгсэл ажилласаар байдаг. Тийм учраас цахилгааны тэжээлээс заавал салгаж цахилгаанаа тодорхой хэмжээгээр хэмнээрэй.

Компьютероо унтаа горимд үлдээдэг хүмүүс цахилгааны зардлаа 1,5 дахин нэмж тооцож болно.

 

Цагтай техник хэрэгсэл

Өчүүхэн мэт боловч цагтай цахилгаан хэрэгсэл тог хэрэглэсээр байдаг ажээ. Ийм төрлийн цахилгаан хэрэгслийг цахилгаан эх үүсвэрээс салгасан тохиолдолд жилд та нилээдгүй хэмнэлт гаргана.

 

Цахилгаанаас салгах хэрэгтэй юу?

Дээр дурдсан зүйлс таны сэтгэлийг зовоохгүй байж болно, харин зарим нэгний анхаарлыг татаж болох юм.

Ямартай ч та аливаа цахилгаан хэрэгслийг цахилгаанаас нь салгаж байх хэрэгтэй. Цахилгааны хэт ачааллаас болж шатах эрсдэл өндөртэйг анхаарна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *