in ,

Юу вэЮу вэ ГоёГоё Яг зөвЯг зөв ХахаХаха ХөөрхөнХөөрхөн ГунигтайГунигтай ГайхмаарГайхмаар

Та хумсныхаа байдлаар эрүүл мэндээ ямархуу байгааг олж мэдэх бүрэн боломжтой. Дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу!

Хумс арчилгаанд бид багагүй цаг зав, мөнгө үрдэг. Хумс нь хүний гадаад үзэмжинд нөлөөлөөд зогсохгүй эрүүл мэндийн байдлыг илэрхийлдэг байна. Хумс бидэнд юу өгүүлнэ вэ?

Хумсан дээрх цагаан толбо

Болзошгүй шалтгаан: гэмтэл

Онцын аюултай зүйл биш, ихэвчлэн ямар нэгэн гэмтэл байгааг л илэрхийлж байна. Хэрвээ таны хумс жижиг гэмтэл авахаар биш бол амин дэм дутагджээ гэж үзнэ.

 

Хөндлөн цагаан зураас

Болзошгүй шалтгаан: гэмтэл эсвэл цайрын дутагдал

Цагаан толбоны адил жижиг гэмтэл байж болно, эсвэл цайр болон кальцын дутагдлын улмаас хөндлөн зураас үүсдэг ажээ. Маш ховор тохиолдолд диабет болон псориаз өвчний үед ийм хөндлөн зураас гарч ирнэ – хэд хэдэн хумсан дээр зэрэг гарч байгаа тохиолдолд шүү.

 

Босоо товгор зураасууд

Болзошгүй шалтгаан: амин дэмийн дутагдал эсвэл гэмтэл

Хумсны уг гэмтсэн, эсвэл В12, цайр, магни дутагдаж байгааг илэрхийлнэ. 50-иас дээш насныханд элбэг тохиолдох бөгөөд энэ нь тэдний хувьд энгийн үзэгдэл. Хүний хумс арьсны адил хөгширдөг.

 

Шар хумс

Болзошгүй шалтгаан: гадаад хүчин зүйлс

Тамхинаас шалтгаална, маш ховор тохиолдолд – мөөгөнцөр, түрүү булчирхай, диабет өвчний шинж тэмдэг болох ажээ.

 

Цагаан хумс

Болзошгүй шалтгаан: элэгний өвчлөл

Хэрвээ ямар нэгэн шалтгаангүйгээр хумс огцом цайвал гепатит буюу элэгний ямар нэгэн өвчлөлийг илэрхийлж буй хэрэг.

 

Хөхөвтөр хумс

Болзошгүй шалтгаан: хүчилтөрөгчийн дутагдал

Биед хүчилтөрөгч дутагдаж байгааг илэрхийлж байна. Үүнийг уушгитай холбон тайлбарлана, ийм учраас хумс тань хөхрөөд байвал эмчид заавал үзүүлэх шалтгаан болох ажээ.

 

Хумсны толь арзайх

Болзошгүй шалтгаан: шим тэжээлийн дутагдал, хумсны толийн гэмтэл

Шим тэжээл багатай хоол хүнс хэрэглэх, эсвэл маникюрийн үед толийг гэмтээсэн байж болно. Маш ховор тохиолдолд, артирт болон псориаз өвчнийг илэрхийлнэ.

 

Хумс хугарамтгай болох

Болзошгүй шалтгаан: гадаад хүчин зүйл

Ургаж амжилгүй хугараад байвал та өөрөө л буруутай. Жишээ нь, аягаа угаахдаа бээлий өмсөхгүй байх, хумсны будгаа байнга бодисоор арилгах зэрэг нь хумсыг хэврэг болгодог.

Мөн А,В болон С амин дэмийн дутагдалд орсон байж болзошгүй.

 

Хумсан дээрх хар зураас

Болзошгүй шалтгаан: хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдах, гэмтэл

Маш олон шалтгааны улмаас хар зураас үүсэж болно. Зарим нэг улс үндэстнүүд хумсны хар зураасыг хэвийн үзэгдэл гэж үзэх нь ч бий.

Маш ховор тохиолдолд хорт хавдрын шинж тэмдэг болох тул ямар нэгэн шалтгаангүйгээр хар зураас гарсан бол мэргэжлийн эмчид үзүүлэхийг зөвлөж байна.

 

Хумсны үзүүр завь хэлбэртэй ургах

Болзошгүй шалтгаан: төмрийн дутагдал

Биед төмөр дутагдаж байгаа эсвэл эсрэгээрээ төмөр хуримтлагдсаны шинж ажээ. Бас нэгэн өөр шалтгаан бол удам.

Хүүхдүүдийн хумс дээшээ ургадаг нь хэвийн үзэгдэл – тэдний бие эрхтэн өсөж байгаа. Сургуулийн насанд хүрэхэд хэвийн жигд болох ёстой ажээ.

 

Бор, хүрэн толбо

Болзошгүй шалтгаан: гэмтэл

Хуруугаа хаалганд хавчуулах, санаандгүй юманд цохисон уу? Хэрвээ тийм бол санаа зовох зүйлгүй дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *